ЕБС-ийн 39-р дүгээр сургуулийн хойд талд 1000 хүний суудалтай спорт цогцолбор баригдаж буй. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй тус бүтээн байгуулалт нь А, Б блоктой. Дотроо спорт заал, усан бассейн, оффис, мөсөн талбай гэсэн үндсэн хэсгүүдтэй юм. Өнгөрсөн зун оффис хэсэг болон спортын заал, гурван зам бүхий 25 метр усан бассейн ашиглалтад орсон. Харин мөсөн талбайн ажлын 80 хувийг гүйцэтгэсэн бөгөөд үлдсэн ажлыг ОХУ-аас мөсний мэргэжилтнүүд ирж гүйцэтгэх юм байна. Спорт цогцолбор ашиглалтад орвол манайд улсад хоккей, тэшүүрийн олон улсын тэмцээнийг зохион байгуулж болох юм.