Токиогийн зуны олимп, паралимпын наадамд оролцохоор Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчид одоогоор 30 эрхийн болзол хангаад байна. Тодруулбал, хамгийн сүүлд энэ сарын 7-нд Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр чөлөөт "кг"-д зуны олимпын наадамд оролцох эрхийн болзол хангасан юм. Мөн тус тэмцээнээс эмэгтэйчүүдийн "62кг"-д ОУХМ Х.Болортуяа олимпын эрхийн болзол хангаснаар чөлөөтийн эмэгтэй тамирчид бүтэн багаараа Токиогийн зуны олимпын наадамд оролцохоор боллоо. Одоогоор олимп, паралимпын эрх олгох болон эрхийн оноо цуглуулах тэмцээнүүд үргэлжилж байна.