Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр мөнгөний нийлүүлэлт (M2) өнгөрсөн сарын эцэст 20.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 185.8 (0.9 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 3.0 (17.4 хувь) их наяд төгрөгөөр тус тус өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө мөн 925.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.3 (1.0 хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.8 (0.2 хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна.