Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ мэдээ

ХААН Банк Ховдын хязгаарын 1,000 гаруй хүүхдийн боловсролд хөрөнгө оруулахаар “Таблеттай багш” санаачилгад нэгдлээ

НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар хамтран 2022 оноос хэрэгжүүлж буй “Таблеттай багш” санаачилгыг ХААН Банк дэмжин ажиллахаар болж, Ховд аймгийн алслагдсан баг, сум, хилийн анги салбарт ажиллаж буй 45 багшид сургалтын ухаалаг багц хэрэглэгдэхүүнийг өнөөдөр гардуулан өглөө.
Уржигдар 17 цаг 20 мин

230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ

Зам дагуу 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
Уржигдар 17 цаг 12 мин

“Soulscape” хамтарсан үзэсгэлэн дэлгэжээ 

Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон Э.Цагаан­цоож нар “Soulscape” хэмээх хамтарсан үзэс­гэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Эл үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хүртэхүйн мэдрэмжүүдийг уран бүтээл болгон илэрхийлж буйгаараа онцлогтой. Мөн байгаль болон хүний нийгмийн заагт орших огт­лолцлыг харуулахаар зорьжээ.
Уржигдар 16 цаг 30 мин

Гашуунсухайт-Ганцмод боомтын хэлэлцээрийг МАН-ын бүлэг 100 хувь дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар шийдвэрлэлээ.
Уржигдар 16 цаг 10 мин

Г.Наранцэцэг Тбилисийн дэвжээнд аваргаар тодорлоо

Гүржийн Тбилис хотод энэ сарын 12-23 болсон жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнд Мон­голын үндэсний шигшээ багийн та­мир­чид дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, Ч.Болд­баатар, Гавьяат дасгалжуулагч П.Нямл­хагва, Гавьяат тамирчин Г.Болд­баатар на­рын удирдлагад хүч сорив.
Уржигдар 16 цаг 00 мин

Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав 

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаа­­гийн хур­лыг энэ сарын 21-нд зохион бай­­гуул­лаа. Энэ­хүү эрдэм шинжилгээний хур­­лын гол зорилго нь ойн чиглэлээр сурал­цаж буй оюутнуудад судал­гааны арга зүй эзэм­шүү­­лэх, тэдний ур чадварыг нэмэг­дүү­лэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, док­то­рын түвшний 31 суралцагч илтгэлээ та­нил­цуул­сан байна.
Уржигдар 15 цаг 30 мин

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.
Уржигдар 15 цаг 21 мин

Шинжлэх ухаанаас зөрүүдлэхээ больё

Эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөх­цөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй мөхөх үе хэдэнтээ тохиосон талаар судлаачид өгүүлсэн бай­даг. Харин хөгжил, хувьслынхаа явцад хоо­рон­доо уулгалан дайралцах, идэш хоолноосоо хордох, элдэв өвчин тахалд нэрвэгдэх, халдварлах зэргээр бөө­нөөр үрэгдэх тохиолдол хэчнээн байсныг тааш­гүй.
Уржигдар 15 цаг 11 мин

Ундны усыг хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр, “Дусал бүр”, “Ногоон дээвэр” аян хэрэгжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэсээр ирсэн Дэлхийн усны өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо.
Уржигдар 15 цаг 00 мин

“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН СУДАЛГАА, ХАМГААЛАЛ, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

Дэлхий дээр нийт 4000 орчим цоохор ирвэс байдгаас 2500 гаруй ирвэстэйгээр БНХАУ тэргүүлдэг ба Монгол Улс ирвэсийн тоо 1000 орчим болж, 2 дахь том популяци бүхий улс орон болсон. Харин ОХУ (Алтай, Тува, Буриад, Красноярск) нийт 87 ирвэстэй гэсэн судалгаа гарсан байна. 
Уржигдар 14 цаг 43 мин

Эрдэмтэд дэлхийн хүн амын тоон мэдээлэлд эргэлзэв

Финландын эрдэмтдийн хийсэн шинэ судалгаагаар дэлхийн хүн амын талаарх албан ёсны мэдээлэлд эргэлзэхэд хүргэв. Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн үр дүнгээс үзэхэд манай гараг дээрх хүмүүсийн бодит тоо албан ёсны мэдээллээс  хамаагүй их байж магадгүй аж.
Уржигдар 14 цаг 34 мин

“Орфей” театрынхан таван жүжгээ дахин толилуулна

“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрынхан та­ван жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн ху­га­­цаанд олны хүртээл болгосон жүж­гүү­дээ шинэчилсэн найруул­гатай­гаар дахин толилуулах нь. 
Уржигдар 14 цаг 30 мин

Өмнөговь аймгийн нутагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдлөв 

Өмнөговь аймагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлснийг ШУА-ийн Одон орон, гео­фи­зикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. 
Уржигдар 14 цаг 00 мин

Сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон төслийн санхүүжүүлэгч KOICA /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ хамтран сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 24 болон 41 дүгээр хорооны 200 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
Уржигдар 13 цаг 55 мин

Төрийн өмчит сургуулийн 33.3 хувь нь 40-өөс дээш сурагчтай 

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөн­­хий боловсролын 885 сургууль үйл ажил­ла­гаа явуулж буйн 704 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчит эдгээр сургуулиас нэг бү­лэгт суралцаж буй хүүхдийн тоо 40-өөс дээш гар­сан 235 сургууль бий.
Уржигдар 13 цаг 30 мин

Туркт "төмпөн шанаганы" хувьсгал өрнөж байна

Туркийн Истанбул хотын дарга Экрем Имамоглуг баривчилсантай холбоотойгоор эхэлсэн эсэргүүцлийн жагсаал 4 дэх өдрөө үргэлжлэн, тус улсын бүх том хотуудыг хамрав.
Уржигдар 13 цаг 27 мин

Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав

Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар эл­дэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бич­лэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьт­ныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэ­­дэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүм­­жиллээ.
Уржигдар 13 цаг 00 мин

Э.Амартүвшин дэлхийн шилдэг баритоноор тодров 

Ардын жүжигчин Э.Амартүвшинийг дэл­­­хийн шилдэг баритон дуучнаар шал­га­руул­лаа.
Уржигдар 12 цаг 30 мин