АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын эхнэр Мелани гэр бүлийн шалтгаанаар Цагаан ордон руу нүүх бодолгүй байна. Энэ тухай CNN суваг мэдээлэв.
Энэ нь тэргүүн хатагтай Нью-Йоркийн их сургуульд сурдаг хүү Бэрронтой ойр байхыг хүссэнтэй нь холбоотой гэнэ.
Тус сувгийн мэдээлснээр Мелани Трамп нөхрийнхөө тангараг өргөсний дараа Флорида мужид байдаг гэр рүүгээ явна. Тэнд түүний ойр дотнын найзууд нь хамт байх аж.
Өмнө нь Мелани Трамп одоогийн Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нартай Цагаан ордонд болдог уламжлалт уулзалтад оролцохоос татгалзсан юм.
Энэ талаар “New York Post” сонин эх сурвалжийг дурдан бичсэнээр Джо Байден Холбооны мөрдөх товчооныхонд нууцын зэрэглэлтэй баримт бичгийг зүй бусаар хадгалсан хэргийг шалгах хүрээнд Меланигийн хувийн эд зүйлсийг нь шалгахыг зөвшөөрсөн учир Джилл Байдены урилгыг хүлээж аваагүй байна.