БНХАУ-ын биллиардын спортын тоног төхөөрөмжийн тэргүүлэгч үйлдвэрлэгчдийн нэг “Yalin brand” ивээн тэтгэж, “Шайн биллиард” клубийнхэнтэй хамтран Монголд анх удаа “Yalin open-Mongolia-2024” тэмцээн зохион байгууллаа. Тус тэмцээнд 104 тамирчин ур чадвараа сорьж, “Stage-1”, эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, 21 хүртэлх насны хөвгүүд гэсэн гурван төрөлд өрсөлдлөө.
“Stage-2” буюу өмнөх хэсгээс шалгарсан шилдэг 24 тамирчин аваргын төлөө тоглосноос Д.Цэрэнбат алтан цом гардав. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн А.Ерөөлт мөнгө, И.Гантулга, Г.Лувсандорж нар хүрэл медаль хүртсэн байна.
Эмэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд Г.Ган-Орхон, Г.Сарантуяа, Д.Намуун нар эхний гурван байрт шалгарсан юм. 21 хүртэлх насны хөвгүүдээс Б.Баясгаланмөнх тэргүүлж, Б.Баттулга II, Э.Мандуул III байр эзлэв. Шигшээ тоглолт “Yalin brand”-ийн бэлэглэсэн ширээнд болжээ.