Улаанбаатар хотод танхимын триатлоны УАШТ-ийг анх удаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хорооны усан бассейн, спорт зааланд ирэх сарын 7-нд болох тус тэмцээнд 2022- 2024 оны уралдаанд түрүүлж, эхний гурван байр эзэлсэн шилдэг 16 эрэгтэй, найман эмэгтэй тамирчныг Монголын триатлоны холбооноос нэр зааж, урилгаар оролцуулах аж. Эмэгтэйчүүдээс С.Содончимэг, Ц.Аяс, Ү.Нандин-Эрдэнэ, О.Шүр-Эрдэнэ, Э.Жаргалмаа, Б.Энх-Ариун, О.Эрдэнэзул, А.Оюун-Эрдэнэ нар өрсөлдөх нь.
Сэлгээнд Б.Мөнгөнтуяа, Б.Гантөмөр, C.Номунхатан, Г.Гандиймаа нар гарна. Эрэгтэйчүүдээс Т.Мөнх-Ундрага, С.Бат-Отгон, Д.Хас-Эрдэнэ, С.Содмандах, Х.Одгэрэл, Ч.Гансүх, А.Билэгт, Г.Майдар, А.Амирлангуй, Д.Ган-Эрдэнэ, Л.Батбаяр, О.Доржсүрэн, Т.Цогт, Б.Энхтамир, Г.Амарсанаа, Э.Батмөнгөн нарыг оролцуулахаар сонгосон байна. Сэлгээнд Ц.Цэрэнбат, Э.Сайханбилэг, Б.Мэнд-Амар, Р.Дашдаваа, Д.Гаасүрэн, Х.Ёндонпэрлэй, Р.Тамир, Б.Анхбаяр, Б.Бэлгүүтэй нар гарна.