Тайваньд зохион байгуулсан “Taiwan оpen- 2024” дартсын 15 дахь удаагийн цуврал олон улсын тэмцээнд манай улсын шигшээ багийнхан өрсөлдсөн. Манайхнаас “T-dart cup” эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Д.Оюун-Эрдэнэ түрүүлж, Дэлхийн дартсын холбооны эрэмбэ тогтоох тоглолтод Б.Хулан аваргын төлөө өрсөлдөж мөнгө, Б.Болормаа хүрэл медаль хүртжээ.
Мөн М.Анхилуун, Ц.Эгшиглэн нар V байрт шалгарсан. Эрэгтэйчүүдээс ганцаарчилсан төрөлд М.Алтантүлхүүр хүрэл медаль зүүв. “2024 Taisun cup” багийн төрөлд Х.Одхүү, Ө.Жаргалсайхан, М.Тэлмэн, Б.Хулан нар түрүүлж, алтан медаль хүртлээ.
Дартстай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Английн Гибралтарт энэ сарын сүүлчээр эхлэх 16 хүртэлх насныхны ДАШТ-д Монголын өсвөр үеийн шигшээ багийнхан гурав дахь удаагаа оролцоно. Тус улсыг энэ сарын 20-нд зорих манай тоглогчид 2022 онд хүрэл медаль авч, өнгөрсөн жил шигшээ наймд шалгарч байв.