Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда ахуйн ослын улмаас баруун гарынхаа хурууны нэг хэсгийг алджээ гэж Польшийн Onet портал Ерөнхийлөгчийн Тамгын газрын нарийн бичгийн дарга Войцех Коларскийн үгийг иш татан мэдээллээ.
“Ерөнхийлөгч гэрийн ажил хийж байгаад хүнд бэртсэн. Хүнд биш хагалгаа хийх шаардлагатай болсон бөгөөд одоо бүх зүйл хэвийн байна” гэж албаны хүн хэлэв.
Энэ оны аравдугаар сарын эхээр Анжей Дуда Гүржийн Ерөнхийлөгч Саломе Зурабишвилитэй уулзах үеэрээ баруун гартаа дунд болон долоовор хурууг хөдөлгөөнгүй болгосон бэртлийн чиг зүүсэн байсан.
Энэ долоо хоногт Үндэсний тусгаар тогтнолын баярын үеэр авсан гэрэл зургуудаас харвал Анжей Дуда баруун гарынхаа дунд хурууны үзүүрийг алдсан бололтой.