АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп пүрэв гарагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин руу утас цохиж, Украины дайны талаар ярилцсан тухай “Washington Post”сонин эх сурвалжаас иш татан мэдээллээ.
Эх сурвалжуудыг хэлснээр, Трамп Путинд хандан Украинд байдал хурцадахаас зайлсхийхийг уриалж, Европт Америкийн томоохон цэргийн хүчин барлаж байгааг дурссан байна.
Түүнчлэн Путин, Трамп нар Европын бүс нутагт энх тайвныг тогтоох шаардлагатайг тэмдэглэжээ.
МөнТрамп дараагийн яриа хэлэлцээндээ "мөргөлдөөнийг эртхэн шийдвэрлэх" талаар сонирхолтой байгаагаа илэрхийсэн тухай эх сурвалж мэдээлжээ.
Тус ярианы талаар ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа бөгөөд Трампын хэвлэлийн төлөөлөгч Стивен Чунгийн тайлбарласнаар "Бид Ерөнхийлөгч Трамп болон дэлхийн бусад удирдагчдын хооронд хийсэн хувийн ярианы талаар тайлбар өгөхгүй" хэмээн мэдэгджээ.
Гэхдээ улс орны удирдагчид сонгогдсон ерөнхийлөгчтэй холбоо тогтоох үйл явцыг эхлүүлсэн гэдгийг онцолсон байна.