Японы Либерал ардчилсан намын дарга Шигэрү Ишиба парламентын гишүүдийн олонхийн саналыг авч Ерөнхий сайдаар хоёр дахь удаагаа сонгогдсон.
Энэ тухай тухай мэдээ төдийлөн олны анхаарлыг татхааргүй байсан ч загсийн газрыг тэргүүлэх гэж буй улс төрч маань санал хураалтын үеэр парламентад унтаж орхисон нь Япон даяар шуугиан тариад байна.
Японы парламентын санал хураалт тус үндэстиний ёс жаяг дагуу ёсорхуу явагджээ.
Ишиба парламентын 221 гишүүний дэмжлэгийг авч, түүний өрсөлдөгч Ардчилсан намын дарга Ёшихико Нодаг 160 депутат дэмжжээ.
Санал хуралтын дүн гарахаас өмнө нэр дэвшигчийн сэтгэл хөдлөлийг харуулах гэсэн телевизийн шууд бичлэгийн дуранд Шигэрү Ишиба хэдэн минут ямар ч хөдөлгөөнгүй толгой бөхийлгөн унтаж байгаа нь өртөв.
Ишибагийн дэргэд сууж байсан хүмүүс, тэр дундаа Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшимаса Хаяши түүн рүү санаа зовсон харцаар харж байлаа.
Ерөнхий сайд мэдээж, тэр дороо л хариуцлагагүй, үүргээ биелүүлэх хүсэлгүй гэж сөрөг хүчнийхний шүүмжлэлийн давалгаанд өртжээ.
Хожим хэвлэлийн бага хурал дээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Хаяши Ерөнхий сайд Ишиба шөнө дөл болтол ажиллаж байгааг онцолжээ. "Ишиба ханиад хүрсэн, эм ууж байгааг би бас мэднэ" гэж тэрбээр нэмж тайлбарласан байна.