АНУ-ын Юта мужийн оршин суугч Хэдли Монро бүсгүй Кейн Фэйрбанк хэмээх залуутай олон нийтийн сүлжээгээр танилцжээ. Тэд удаан хугацаанд захидалаар харилцаж, мөн утсаар олон цагаар ярьдаг байв.
Монро, Фэйрбанк нар энэ оны тавдугаар сарын 10-нд анх уулзжээ. Залуу Монрог өөрийн эцэг эх, зээ дүүтэйгээ танилцуулсан байна. Монрогийн ярьснаар танилцах үйл явдал гайхалтай болсон тул эргэлзэлгүйгээр хоёр өдрийн дараа дараагийн болзоог зөвшөөрчээ.
Болзоо гар утасны сүлжээ барьдаггүй алслагдсан газарт болов. Хосууд гал түлж шорлог хийж идэн гурван цаг сайхан сууцгаажээ. Дараа нь тэд залуугийн машин руу явсан байна. Энэ бол Монрогийн хамгийн сүүлд санаж байсан зүйл гэнэ. Түүнийг сэргэхэд хоолойд нь хутга тулгасан байхыг хараад бүсгүй шууд л эсэргүүцэл үзүүлж эхэлжээ.
Нүүрэндээ, нуруундаа хутганы шархтай Монро боломж олдонгуут машинаас үсэрч буугаад зугтжээ. "Намайг эргэж харахад, миний цусанд будагдсан тэрбээр араас хараад зогсож байсан, " гэж бүсгүй ярьсан байна.
Азаар Монро тэр хавийр зугаалж явсан хэсэг хүмүүстэй таарч амь аврагджээ.
Цагдаа нарын тогтоосноор Фэйрбанк нь гаж донтон бөгөөд ирээдүйн хохирогчоо олохын тулд Tinder (Android болон iOS гар утасны платформд зориулсан романтик болзооны програм) дээр бүртгүүлсэн байна.
Тэрбээр Монрод таалагдаж байгаагаа ойлгоод, удирдахад илүү хялбар хэмээн үзэн, түүнийг сонгожээ.
Түүнээс хийсэн зүйлдээ гэмшиж байна уу гэж асуухад “Илүү хурц хутга авдаг байсан юм” хэмээн харулжээ.
Гаж донтон 18 жилийн хорих ял авчээ.
Харин Монро янз бүрийн танилцах платформоос хол байхыг хүмүүст захиж байна