АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын засаг захиргааны шинэ гишүүн хилийн аюулгүй байдлыг хариуцсан Томас Хоман тус улсын түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагааг зохион байгуулна гэж CBS агентлаг мэдээлэв.
Хоман нь хууль бус цагаачдын талаар “үл тэвчих” бодлогын санаачлагч гэдгээрээ алдартай юм. Энэхүү бодлого нь "мянга мянган цагаач хүүхдүүдийг эцэг эхээс нь салгасан" байдаг. Хууль бусаар нэвтэрсэн эцэг эхчүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, хүүхдүүдийг нь асрамжийн газарт илгээсэн юм.
Тус сувгийн мэдээлснээр Хоман "Америкийн түүхэн дэх хамгийн том албадан гаргах ажиллагаа"-г хэрхэн хийх талаар санаа бодлоо илэрхийлсэн байна.
Өмнө нь Трамп АНУ-ын Цагаачлал, гаалийн хяналтын (ICE) захирлын үүрэг гүйцэтгэгч асан Томас Хоманыг цагаачлалын бодлого, хилийн аюулгүй байдлыг хариуцахаар томилсноо мэдэгджээ.