Засгийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас олон ажил хийж хэрэгжүүлж буй юм. Үүний хүрээнд ТЦА-ны Төмөр зам дахь Цагдаагийн газрынхан байгууллагынхаа гадна талбайг тохижуулахдаа иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлжээ.
Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан авто зогсоол, налуу шат байгуулахын зэрэгцээ тусламжийн хонх суурилуулсан аж. Ингэснээр Төмөр зам дахь Цагдаагийн газарт очсон хөгжлийн бэрхшээлтэй иргэд саад бэрхшээл багатайгаар зорьсон ажлаа амжуулах боломж бүрдсэн байна.
Үүнээс өмнө тус газрынхан үнэ төлбөргүйгээр “Итгэлтэй утас” ажиллуулж, тусламж дэмжлэг шаардлагатай иргэн, бага насны хүүхэд, яаралтай мэдээлэл солилцох хүмүүстэй холбогдож буй билээ.
Г.ДАЙЧИН