“Монголын хөрөнгийн бирж” ХК өнгөрсөн долоо хоногт 5.04 сая ширхэг үнэт цаасыг 8.6, 453.5 мянган тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 119.4 тэрбум төгрөгөөр арилжжээ. Топ-20 индекс 0.76 хувиар дээшлэн, 49 364 нэгжид хүрсэн бол хөрөнгийн биржийн зах зээлийн нийт үнэлгээ нь 12.5 их наядаас давсан байна. “Инвескор капитал”, “Голомт капитал”, “Апекс капитал”, “Ард секютириз”, “Мандал капитал маркетс” компанийн үнэт цаас энэ хугацаанд хамгийн идэвхтэй арилжаалагдсан бол “Монгол алт”, “Монноос”, “Монгол керамик”, “Хөвсгөл алтан дуулга”, “Стандарт проперти групп”-ийнх хамгийн өндөр өсөлт үзүүлжээ. Харин үнэт цаасных нь ханш хамгийн их буурсан компанид “Гутал”, “Шивээ овоо”, “Улаанбаатар БҮК”, “Тандэм инвест ББСБ”, “Ремикон” зэрэг багтсан аж.
“Энержи ресурс” 19 багц 121 600 тонн нүүрсийг 112.8 сая юаниар, “Эрдэнэс Тавантолгой” 256 000 тонн нүүрсийг 14.4 сая ам.доллароор тус тус арилжжээ. “Монголросцветмет” ТӨҮГ 42.9 мянган тонн төмрийг 2.8, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 33 мянган тонн төмрийг 1.9 сая ам.доллароор худалдсан аж.
Н.ГАН