АНЭУ-ын Абу-Даби хотод болж буй ДАШТ-ий мастер ангилалд эрэгтэйчүүдээс ягаан бүсний -94 кг-ын жинд Дорноговь аймгийн “Хилэнц” дэвжээний тамирчин С.Жиенхаан, “Мастерс-4” ангилалд “Гаруда” академийн Ё.Батбаяр (-94 кг) нар тэргүүлж, дэлхийн аваргаар шалгарлаа. Тус ангилал, бүсний -85 кг-д Д.Энхбат, бор бүсний “Мaстер-4” ангилалд Б.Эрдэнэбаяр (“Гаруда”, -94 кг), “Мастер-1” ангиллын цагаан бүсний 120 кг-д Дорноговь аймгийн “Хилэнц” дэвжээний Г.Ганбаяр мөнгөн медаль хүртэв. Мөн цэнхэр бүснийхэд Ч.Мөнх-Эрдэнэ (“Мастер-3”, -94 кг), Ө.Хүрэлболд (“Мастер-2”, -94 кг) нар удаалсан байна. Цэнхэр бүстнүүдийн амжилтыг буухиалж “Мастер-3” ангиллын 120 кг-д “Методс Монгол” академийн Ө.Буянбаатар хүрэл медалийн болзол хангав.