УИХ-ын гишүүн Д.Гантулга бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ энэ сарын 11-нд өгсөн бол Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавьсан.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх эсэхийг хэлэлцэж, нууц санал хураалтаар нийт хуралдаанд оролцсон 60 гишүүний 45 буюу 75 хувийн саналаар Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө.