Өчигдрийн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар "Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцсэн. Хуралдаанаар дэмжиж, өнөөдрийн чуулганаар уг төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг тогтоолын төсөлд өрхийн мэдээллийн санд бүртгэлтэй өрхийн 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Чуулганаар хүүхдийн мөнгийг 80 хувьд нь олгох ёстой гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулж, олонхийн саналаар дэмжигдлээ. Учир нь гишүүд үргүй зардлыг танаж, хүүхдэд олгох ёстой гэсэн байр суурьтай байсан юм.