“Цоба” ХХК хариуцлага алдаж, захиалагчдаа хохироож байна
Цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлээр далимдуулан захиалагчдаа цаг хугацаа, санхүүгээр нь хохироох тохиолдол дэндүү олшров. Үүний нэг жишээ бол “Хадат вилла” хэмээх амины орон сууцын төслөөрөө танигдсан “Цоба” ХХК. Тус компани Сүхбаатар дүүргийн XX хорооны нутагт орших Хадатын аманд 2014 оноос төслөө хэрэгжүүлж эхэлсэн. “Хадат вилла-1” төслөө 2014 онд хэрэгжүүлснээс дөрвөн жилийн дараа “Хадат вилла-3”-аа эхлүүлсэн байдаг. Гэтэл “Цоба”-гийнхан ажлаа бүрэн дуусгаагүй, орон сууцаа хүлээлцээгүй, захиалагчдынхаа санал, гомдлыг ч шийдвэрлээгүй атлаа “Хадат вилла-4” хэмээх дараагийн төслөө эхлүүлээд байна.
2023-05-22
“Тэрбум мод” сан 34 төсөлд 1.34 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болов
Төрийн өмчийн цэцэрлэг, сургуулийг ногоон байгууламжтай болгох, олон нийтийн оролцоонд суурилсан ойжуулалт, нөхөн сэргээлт хийх, тогтвортой хөгжлийн мэдлэг, экологийн боловсрол олгох гэсэн үндсэн гурван чиглэлээр төслийн нээлттэй сонгон шалгаруулалт зарлахад197 санал ирүүлсэн аж. Үүний 100 нь ойжуулалт, нөхөн сэргээлт, 62 нь экологийн боловсрол, 35 нь сургууль, цэцэрлэгийн ногоон байгууламжтай холбоотой төсөл байжээ.
2023-05-19
Дулааны шугам засварын ажлын хүрээнд 14 мод тайрах нь
Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажил хийх нэрийдлээр Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тайрсан нь шүүмжлэл дагуулаад буй. Тэгвэл ийм шалтгаанаар дахиад долоон мод тайрахаар төлөвлөж байгаа аж. Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг, Цаг уур, орчны шинжилгээний газар орчим
2023-05-19
Сэлбийг сэргээх ээлжит “туршилт”
Энэ нь эцэстээ төслийн нэгжийн 2023 оны үйл ажиллагааны зардалд төсөвлөсөн 3.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг зогсоож, татан буулгах шийдвэр гаргахад нөлөөлсөн юм. Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Сэлбэ голын төсөл санхүүжилтгүй болсон учир нэгжийг нь татан буулгах албан тоотыг Сангийн яаманд хүргүүллээ” гэж өнгөрсөн оны сүүлчээр мэдэгдсэнээр хэдэн сарын турш хэрүүлийн алим болсон тус төсөлтэй холбоотой дуулиан намжсан билээ. Тэгвэл одоо нийслэлийнхэн Сэлбийг сэргээх ээлжит төлөвлөгөөгөө боловсруулаад байна. Төслийн нэр нь “Сэлбэ сэргэлт”.
2023-05-18
Боловсролын сайд нараас Л.Гантөмөр, Л.Энх-Амгалан хамгийн олон хүний зээлийг тэглэжээ
Тус сангаас зээл, тэтгэлэг авсан суралцагчдын 90 орчим хувь нь өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүсийн хамаарал бүхий этгээд байгааг онцлоод “Боловсролын зээлийн сан зорилго, чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж, өндөр потенциалтай, санхүүгийн туслалцаа зайлшгүй шаардлагатай залууст ийм хэмжээний дэмжлэг үзүүлсэн бол үнэлж баршгүй хөрөнгө оруулалт болох байлаа” гэсэн юм. Мөн тэрбээр дэлхийд чансаагаараа тэргүүнд эрэмбэлэгддэг Харвардын их сургуульд 2013 онд тэнцсэн үедээ тус сангийн шударга бус шалгаруулалтад бүдэрч байснаа чтодотгов.
2023-05-17
Баруун болон говийн бүсэд хэт халах, хуурайшилт ихсэх эрсдэлтэйг анхааруулав
Цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны зуны саруудын цаг агаарын урьдчилсан төлөвийг өчигдөр танилцууллаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард олон жилийн дунджаас 2.5 градусаар хүйтэн байсан бол энэ сарын эхний хагасын байдлаар нутгийн баруун хагаст ахиу хур тунадас орж, сэрүүссэнийг дурдав. Харин зургаа, долоо, наймдугаар сарын агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, баруун болон говийн бүсийн зарим хэсэгт дунджаас дулаан байх төлөв гарчээ. Хур тунадасны хувьд мөн л баруун болон говийн аймгуудад олон жилийн дунджаас бага орох төлөвтэй буй гэнэ. Үүний улмаас тухайн бүс нутагт хэт халах, хуурайшилт, түймэр гарах нь нэмэгдэх, ган гачиг болох эрсдэлтэйг цаг уурч Б.Жаргалан анхаарууллаа.
2023-05-17
Биологийн олон янз байдлын өдрийг долоо хоног тэмдэглэнэ
Тэгвэл 32 дахь удаагийн тэмдэглэлт өдрийг дэлхий нийт “Хэлцлээс хэрэгжилтэд: Биологийн олон янз байдлын хамгааллыг эрчимжүүлцгээе” уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Манай улс Биологийн олон янз байдлын тухай суурь конвенцод нэгдсэний 30 жилийн ой өнөө жил тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн тэмдэглэлт өдрийн үйл ажиллагааг долоо хоногийн хугацаанд буюу 16-22-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
2023-05-16
Хөгширсөн, илжирсэн гэх нэрээр том моднуудаа хядаж дуусгах нь
Төр, засаг иргэдийг мод тарихад, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулахыг уриалж буй ч харьяа байгууллагууд нь үүний эсрэг үйл ажиллагаа явуулж байна уу гэлтэй байгальд халтай үйлдэл гаргах болов. Холбогдох албаны хүмүүс дулааны шугам засварын ажилтай холбогдуулан Бага тойрог дахь нийтийн эзэмшлийн гудамжинд байсан том моднуудыг “хяргаж”, хожуул болгосон нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Энэхүү үйл явдал Бүх нийтийн мод тарих үндэсний өдөртэй давхацсан нь гал дээр тос нэмсэн хэрэг болов. Бухимдсан иргэд “Манай улс тэрбум мод тарих бус, тайрах хөтөлбөр хэрэгжүүлж байна” хэмээн шүүмжлэлтэй хандлаа.
2023-05-16
“Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форум зохион байгуулав
Архангай аймгийн ЗДТГ түүхэн ойгоо угтсан “Архангай-100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин, аялал жуулчлалын хөгжил” форумыг өнгөрсөн баасан гарагт зохион байгуулж, эл хоёр салбарын хэмжээнд тулгамдсан асуудлуудаа хэлэлцэж, ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаа олон нийтэд тайлагнасан байна. Архангайчууд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 20 сая мод ургуулах зорилт дэвшүүлж, энэ оны байдлаар 523 мянган бут, сөөг тарьжээ. Хогийн цэг байсан найман га газарт ногоон төгөл байгуулахаар төлөвлөснөө форумын үеэр эхлүүлсэн аж. Түүнчлэн аймгийн хэмжээнд доройтсон гэж үнэлэгдсэн 40 000 га талбайд шавж устгал хийхэд шаардлагатай зардлыг БОАЖЯ-наас бүрэн шийдэхээр болсон гэнэ.
2023-05-15
Хотын ногоон байгууламжийг хувийн хэвшлийнхэнд даатгаад орхих уу
Гадаадын нэгэн хэвлэлд Монголын нийслэлийг цементэн ширэнгэ болсон хэмээн бичжээ. Улаанбаатарт сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалт эрчимжсэнээс хүүхэд багачууд чөлөөтэй тоглох зай талбайгүй болсон, эмнэлэг зэрэг нэн чухал үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нь ч цементэд шахагдаж, өөрийн гэсэн орон зайгаа алдсан гэж тус нийтлэлд дурдсан байв.
2023-05-15
23 300 ширхэг тарьц, суулгац үнэгүй олгохоор бэлтгэжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар “Тэрбум мод” хөдөлгөөн, Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд энэ хавар Улаанбаатар хотын найман байршилд иргэд, төрийн байгууллагынхнаар мод тариулахаар болсон. Тэгвэл тус газрынхан хотоо “ногооруулах” санаачилгад нэгдсэн хүмүүст үнэ төлбөргүй олгохоор зургаан зүйлийн навчит болон шилмүүст модны 23 300 тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ. Урьдчилсан тооцооллоор Бумбатын булаг орчимд 1000, Айцын аманд 2000, “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мод үржүүлгийн газарт тус бүр 3000, “Ногоон хэрэм” төслийн талбайд 4000, “Инчон мөрөөдлийн төгөл”-д 5000, “Баянгол”, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд 5300 мод, сөөг тариулахаар төлөвлөсөн байна.
2023-05-12
Дүүжин тээврийн үлгэр дахин “амилав”
Дүүжин тээврийн эхний шугамын ажлыг энэ хавраас эхлүүлж, ирэх онд багтаан ашиглалтад оруулах сураг чимээ дуулдаж эхлэхтэй зэрэгцээд төслийн пиар,
2023-05-12
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны болон уруйн үерээс сэрэмжлүүллээ
Өнөөдрөөс баруун аймгуудад агаарын температур тогтмолжиж, дулаарах тул Алтайн уулархаг нутгаар орсон цас хайлж, их хэмжээний үер буух эрсдэлтэй гэнэ. Иймд цаг уурчид дээрх бүсэд суурьшин амьдарч буй иргэдийг уруйн болон шар усны үерээс сэрэмжлүүлэв. Түүнчлэн хуурайшилтын үе тохиож буйтай холбогдуулан түймрийн аюулаас болгоомжлохыг санууллаа. Увс, Ховдын хойд болон баруун, Булган, Архангайн зүүн, Завханы хойд хэсгээр хуурайшилтын зэрэг аюултай, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Төв аймаг болон нийслэлийн нийт нутгаар дунд түвшинд буй аж. Тиймээс иргэдийг аялж зугаалахдаа, ногоон бүсэд зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулав.
2023-05-11
Туркт болсон оюуны спортын тэмцээнд манай тамирчид тэргүүлжээ
Дэлхийн оюуны спортын холбооноос Бүгд Найрамдах Турк Улсын Анталья хотод энэ сарын 7-9-нд зохион байгуулсан “WISF-Antalya 2023” олон улсын тэмцээнд Монголын оюун ухааны академийн тамирчид нийлбэр оноогоор тэргүүлж, цомын эзэн болжээ. Цээж бодолт, рубик шоо, үсэглэлийн аварга гэсэн үндсэн гурван төрөлд дөрвөн орны 8-12 насны 100 гаруй оролцогчийг өрсөлдүүлсэн тус тэмцээнээс манай тамирчид 12 медаль хүртсэн байна.
2023-05-10
312 аж ахуйн нэгж, байгууллага мод тарих хүсэлт илгээжээ
“Ногоон хэрэм” төслийн талбайд Ерөнхийлөгчийн Тамгын газар, ЗГХЭГ, ЦУОШГ, БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Байгаль орчны судалгаа шинжилгээний төв, Ойн газрын алба хаагчид энэ сарын 13-нд мод тарих нь. Харин төрийн бусад байгууллагынхан болон хувь хүмүүс хуваарьт газартаа сонгосон өдөр, цагтаа мод тарих юм байна. Тэдэнд Ойн газрын мэргэжилтнүүд заавар, зөвлөгөө өгөх аж.
2023-05-10
Хаваржилт хүндэрсэн сумуудын малчдад улсын нөөцөөс өвс, тэжээл олгохоор болжээ
Ховд аймагт их хэмжээний цас орсны улмаас уулархаг бүс нутгуудаар хаваржилт хүндэрч, малчдад өвс, тэжээл хүргэхээр явсан Дуут сумын дөрвөн иргэн сураггүй болсон талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ. Тэгвэл тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид дуудлага хүлээн авснаас 10 гаруй цагийн дараа буюу уржигдрын 19.15 цагт төөрсөн иргэдийг Цагаан устын эх хэмээх газраас эсэн мэнд олж, анхан шатны тусламжүзүүлэн, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ. Өчигдөр 12.00 цагийн байдлаар Манхан сумд мөн таван иргэнийг эрэн хайх ажил үргэлжилжбайгааг орон нутгийн байгууллагуудаас мэдээлэв. Тэдний нэг нь сураг тасраад хоёр хоносонаж.
2023-05-09
Үнэлэмжийг нь сайжруулахгүй бол эрэлттэй, тэргүүлэх мэргэжил гэж “өргөмжлөөд” ч нэмэргүй
Дээд боловсролын тэргүүлэх чиглэлд уул уурхай, геологи, мэдээлэл, харилцаа холбоо, инженерийн үйлдвэрлэл, нано шинжлэх ухаан, биотехнологи, эрчим хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуй, ойн аж ахуй, барилга, архитектур, тээвэр, логистик, батлан хамгаалах, хөрс судлал, агрохими, ус хангамжийн салбарын мэргэжлүүдийг түлхүү багтаажээ. Харин эрэлттэйд боловсрол, аялал жуулчлал, эрүүл мэнд, хүнс үйлдвэрлэл, ойн аж ахуй, соёл, урлагийн чиглэлийн мэргэжил зонхилж байна. Эдгээр мэргэжил манай улсын хөдөлмөрийн зах зээлд өдгөө эрэлттэй, цаашид ч үнэ цэнтэйд тооцогдох нь.
2023-05-09
Их хэмжээний цас орсноос Дуут сумд гамшгийн нөхцөл бүрджээ
Тус аймгийн ЗДТГ-аас өчигдөр 12.00 цагийн үед “Дуут сумд нөхцөл байдал хамгийн хүнд байна. Замд гарсан дөрвөн хүн цасанд боогдож, холбоогүй болсон. Иргэд сумын төвөөсөө 4-5 км яваад л цасанд боогдож, буцаж байна. Тиймээс туулах чадвар сайтай автомашинаар зам, давааны цасыг цэвэрлэх, иргэд, малчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр Онцгой байдлын газраас шуурхай бүлэг ажиллуулж эхэллээ” гэж мэдээлсэн юм.
2023-05-08
Сөүлийн экспод найман тур оператор оролцож байна
БНСУ-ын Сөүл хотноо жил бүр болдог олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн, яармаг өчигдөр эхэллээ. Дөрвөн өдөр үргэлжлэх энэхүү арга хэмжээнд манай улсаас нийслэлийн Аялал жуулчлалын газар болон “Lets travel”, “Mongolian vision tours”, “Authentic tours”, “Birgatour”, “Great Mongolia tour”, “Uvs”, “Zaya travel”, “Рагуса тур” зэрэг тур оператор компанийн төлөөлөл оролцож, “Монголд зочлох жил” санаачилга, түүний хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
2023-05-05
Азийн наадмын спорт авиралтын төрөлд оролцох тамирчдын нэр тодорлоо
“Ханжоу-2022” буюу 19 дэх удаагийн Азийн наадмыг БНХАУ-д ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс уг наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Үүнд 50 гаруй орны тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас эл наадмын спорт авиралтын төрөлд өрсөлдөх тамирчдын нэр тодорсон байна. Тэд дасгалжуулагч Х.Нямдоо, Б.Пүрэвсүрэн нарын удирдлагад бэлтгэл базааж оролцох юм.
2023-05-05