Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Сувдмаа

“Тэрбум мод” сан 35 төсөл санхүүжүүлнэ 

“Тэрбум мод” сан хоёр дахь удаагийн буюу 2023- 2024 онд санхүүжүүлэх төслийн сонгон шалгаруулалтаа зарлажээ. Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор банк санхүүгийн салбарынхны хамтран байгуулсан уг сан 2022-2023 онд 34 төслийг 1.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсэн бол ирэх жил 35 төсөлд 800 хүртэлх сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хот дахь төрийн өмчит сургууль, цэцэрлэг, эмнэлэг, асрамжийн газрыг ногоон байгууламжтай болгох, хүртээмжийг сайжруулах чиглэлд 10 төсөл шалгаруулан, тус бүрийг нь 30 хүртэлх сая төгрөгөөр санхүүжүүлэх бол олон нийтийн оролцоонд тулгуурласан ойжуулалт, нөхөн сэргээлтийн таван санаачилгыг нийт 500 сая төгрөгөөр дэмжих гэнэ. Тус сангийнхан төслийн саналыг billiontree.mn цахим хуудсаар дамжуулан арванхоёрдугаар сарын 1 хүртэл авахаар болжээ. 
2023-10-24

Налгар намрын дараах хүнд сорилт

Харин Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчин Н.Болдбаатар “Говьд мал адгуулах улам хэцүү болж байгааг сүүлийн жилүүдэд мэдэрлээ. Зун бороо бараг орохоо больсон. Өнгөрсөн зун хур тунадас тоотой хэдхэн удаа орохдоо үер усны хэмжээнд хүрсэн. Ийм бороо хөрсөнд, ургамалд шим тэжээл болдоггүй. Аймгийн цаг уурынхан хоёр удаа үүл буудсан сураг дуулдсан. Бороо татарснаас болоод өвс ногоо ч олигтой гарахаа байлаа. Энэ нь бэлчээрийн ургамал, хадлангийн нөөцөд нөлөөлөх болов. Мал шим тэжээлийн хэрэгцээгээ бэлчээрээс авч чадахгүй болохоороо өвөл тарга тэвээрэг нь муудаж, багахан цас ороход олноороо “ойчоод өгч” байна. Өнгөрсөн өвөл айл саахалт, төрөл саднын маань малчид олон тооны малаа алдсан. Энэ жил ч тийм эрсдэл тохиож болзошгүй” гэж сэрэмжлүүллээ. 
2023-10-23

Цэргийн алба хаагчдыг “Ойжуулагч” хөтөлбөрт хамруулав 

Тиймээс Засгийн газар ойн салбарт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх чиглэлд анхаарч, МУИС, ХААИС зэрэг сургалтын байгууллагатай хамтран энэ чиглэлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй билээ. Мөн Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамныхан Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-тай хамтран цэргийн алба хаагчдыг ойн чиглэлээр сургах “Ойжуулагч” мэргэжлийн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байгаа аж. БНМАУ-ын маршал Г.Дэмидийн нэрэмжит Зэвсэгт хүчний 186 дугаар ангид 2022 оны II ээлжээр хугацаат цэргийн алба хаасан залуусын 40 гаруй нь энэхүү хөтөлбөрийн хүрээнд ойжуулагч болон тракторын механикч мэргэжлээр суралцаж, гэрчилгээгээ гардсан талаар ЗХЖШ-аас мэдээлэв. Ингэснээр тэд ойн салбарт ажиллаж, тэрбум мод тарих үйлсэд хувь нэмэр оруулах боломж бүрджээ. 
2023-10-23

Налайх дүүрэг хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийг “ивээлдээ авах” байртай боллоо

Харин энэ сургалтад хамрагдсанаар бизнесээ хэрхэн өргөжүүлэхээс эхлээд маркетинг яаж хийх, ашгаа хэрхэн тооцох талаар ойлголттой болсон. Бидэнд олон боломжийг нээж өглөө. Санхүүгийн дэмжлэг авснаар өөрсдийн гэсэн ажлын байр, тоног төхөөрөмжтэй боллоо. Энэ дэмжлэг хүрэх ёстой хүмүүстээ хүрсэн гэдгийг батлахын төлөө хичээн ажиллаж байна” гэсэн юм. Харин өөр нэг бүсгүй “Энэ төслийн сургалт бидэнд эдийн засаг, бизнесийн ойлголт, мэдлэг өгөөд зогсохгүй сэтгэл зүйгээ эрүүл, хүчирхэг байлгах боловсролыг олгосон. Миний нөхөр сэтгэцийн өвчтэй. Би өнгөрсөн хугацаанд түүнээс ялгаагүй юм шиг амьдарч байсан юм билээ. Хандлага, аливааг харах өнцөг минь өөрчлөгдсөн. Өөрийгөө ч үнэлж эхэллээ” гэв. 
2023-10-20

“Ойн театр”-т жүжиг тоглох нь

Тус театрынхан Панфилова Рыжковагийн зохиолоос сэдэвлэсэн эл жүжгээ өнгөрсөн хавраас эхлэн орон нутгийн үзэгчдэд толилуулсан бол энэ удаа нийслэл, орон нутгийн хүүхэд багачуудад зориулан анх удаа “ойн театр”-т тоглох гэж байна. Байгалийн үзэсгэлэнт тогтоц бүхий газарт жүжиг толилуулахын ташрамд сурагчдад экологийн боловсрол олгох санаачилгыг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Төв аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас гаргасныг дээрх театрын уран бүтээлчид дэмжжээ. “Шившлэгтэй зургийн нууц”-ыг эл өдөр 11.00, 14.00 цагаас тоглох аж. Тасалбарыг нь Манзуширын хийдийн авто зогсоол дахь борлуулалтын цэгээс 5000 төгрөгөөр худалдан авах боломжтой гэнэ. 
2023-10-18

Хушин ой “хамгаалагчид”-ыг тодрууллаа 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас зарласан “Хушин ойгоо хамгаалъя” сэдэвт эсээ бичлэгийн уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн X-XII ангийн 758 хүүхэд бүтээлээ ирүүлснээс Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11б ангийн сурагч Б.Мягмарнаран тэргүүн байрт шалгарчээ. Харин хоёрдугаар байрт нийслэлийн ерөнхий боловсролын 102 дугаар сургуулийн төгсөх ангийн сурагч Г.Аминсарнай, удаахад нь 11 дүгээр сургуулийн О.Халиун орсон байна.
2023-10-17

Түгшүүрийн “дохио”, түлшний туршилттай өвөл 

Өвөлжилтийн бэлтгэл хангах нэрийн дор түлшний нөөц бүрдүүлэх, хуваарилах ажил л хийдэг болов. Иргэдийг эрсдэлгүй өвөлжүүлнэ гээд угаарын хийн сэрэмжлүүлэг мэдээ түгээдэг уламжлал тогтоолоо. Агаарын чанарыг сайжруулах бүсийг жил болгон шинэчлэн тогтоодог жишиг бий болгов. Өнөө жил гэхэд долоон дүүргийн 197 хороог уг бүсэд хамруулсан байна билээ. 
2023-10-17

Хун нуурыг цэвэрлэж, нүүдлийн шувуудыг хамгаална

“Сараана” байгаль хамгаалах төвийнхөн Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийн хүрээнд Сонгинохайрхан уулын бэлд орших Хун нуур орчмын хог хаягдлыг жил болгоны хавар, намарт цэвэрлэж, жигүүртнүүдэд амьдрах таатай орчин бүрдүүлдэг уламжлалтай. Тус байгууллагынхан өнөө жил “Хун нуурын шувуудаа хамгаалъя” уриан дор дөрөв дэх удаагаа ийм аян зохион байгуулахаар тов гаргажээ. 
2023-10-13

 “Бохирын цооногт техникийн тос, масло нийлүүлснээс хурц үнэр тархсан байж болзошгүй” 

...Хотын баруун хэсэг тэр аяараа таагүй үнэрт автсан гэхээр ямар нэг хүчтэй, багагүй хэмжээний бодис агаарт дэгдсэн нь тодорхой. Агаарын чанарт ч мэдэгдэхүйцээр нөлөөлсөн. Гэтэл нийслэл дэх агаарын чанарын суурин харуулуудын мэдээллийг дамжуулдаг “Agaar.mn” хэмээх сайт, “О2” аппликэйшн өчигдөр Улаанбаатарын агаарын чанарыг “цэв цэвэр” гэж мэдээлсээр байв. Мөн холбогдох байгууллагынхан сэжигтэй объектыг олох хүртлээ агаарт чухам ямар төрлийн бодис тархсаныг шинжлэн тогтоож чадахгүй олон цаг мунгинасан...
2023-10-13

Аялал жуулчлалын байгууллагуудыг бүртгэж, зэрэглэл тогтооно

Бүртгэлтэй холбоотой зөвлөмж, мэдээллийг ирэх долоо хоногийн даваа гарагт аж ахуйн нэгж, байгууллагад цахимаар, нэгдсэн журмаар өгөх гэнэ.
2023-10-12

Монгол сурагч дрон кодчиллын тэмцээнээс хүрэл медаль хүртэв

Техник, технологи хурдацтай хөгжихийн хэрээр дрон зэрэг нисэгчгүй нисэх төхөөрөмж улам боловсронгуй, “шидтэй” болж, хэрэглээ нь өсөн нэмэгдэж буй. Үүнийг дагаад дроны удирдлагын системийг хөгжүүлэх ажил үнэ цэнтэйд тооцогдох болов.
2023-10-11

Мод тарьдаг хүмүүсийн олонх нь санхүүгийн бэрхшээл тулгардаг гэв

Тэдний 74 хувь нь “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол, зорилтыг улсын хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх гэсэн аж .
2023-10-11

Хууль бусаар самар түүж байсан 112 иргэнийг албадан буулгажээ

Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журмын хүрээнд хариуцсан нутаг дэвсгэртээ хяналт шалгалт хийж, хууль бусаар самар түүж байсан цөөнгүй зөрчил илрүүлжээ.
2023-10-11

Соёлын салбарынханд дарамт нэмсэн “Соёлын сэргэлт” аян

“Соёлын сэргэлт” аяныг улс орон даяар өрнүүлэхээ зарласан энэ цагаас соёл урлагийн салбарынхан ийнхүү дайчлагдах болсон билээ.
2023-10-11

Монголын тур операторууд Сөүлд аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцох нь

БНСУ-ын Сөүл хотод энэ сарын 13-15-нд болох “Travel show-2023” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай улсын тур оператор, төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл өргөн бүрэлдэхүүнтэй оролцох гэж байна.
2023-10-10

Дэд бүтцийг байгальд ээлтэйгээр төлөвлөх асуудлыг хэлэлцэв

Тэд ховор амьтдыг хамгаалах чиглэлээр хэрэгж үүлж буй ажлуудын үйл явц, үр дүнг танилцуулснаас гадна шугаман дэд бүтэц буюу авто, төмөр замыг байгальд ээлтэйгээр төлөвлөх асуудлыг онцгойлон хэлэлцлээ.
2023-10-10

Үйлдвэрлэлийн зориулалтаар 2831 тонн самар бэлтгүүлнэ

Хушин ой бүхий нийт газар нутагт самрын нөөц бага болон дунд буй учир үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх хэмжээг өмнөх жилүүдийнхээс 2-3 дахин багасгажээ
2023-10-09

Г.ДОРЖЛХАГВА: Идлэг шонхор бол нүүдлийн шувуу биш

Монголд шонхортон овгийн 10 зүйл шонхор бий. Эдгээрээс зөвхөн идлэг шонхрыг л холбогдох гэрээ, актын хүрээнд экспортлох журамтай
2023-10-09

Бизнесийн салбарын нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр Э.Отгонцэцэгийг нэрлэлээ

Сан-Францискогийн “Бизнес таймс” сонин 2023 оны Бэй Аэриагийн бизнесийн салбарын хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн нэгээр түүнийг нэрлэжээ.
2023-10-06

Хөшөө, цогцолборт хөрөнгөө барж гүйцэх нь

“Монголчууд сансрын таван пуужин, атомын хоёр цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг, 2500 сургууль барих мөнгөөр хөшөө босгосон” хэмээн танилцуулж, биднийг “ангайлгаж” байв.
2023-10-06