Б.БАТБААТАР: Үндэсний хороо намын даргыг томилох бүрэн эрхтэй
Улмаар тус намынхан шинэ даргынхаа нэрийг бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч “Намын даргыг сонгох, чөлөөлөх эрх нь Их хуралд хадгалагдахаар ИЗНН-ын дүрэмд заасан байна. Тиймээс Үндэсний хорооны хурлаар намын даргыг томилсон нь дүрэмд нийцэхгүй” гэж үзээд бүртгэхээс татгалзсан юм. Үүнтэй холбоотой зарим зүйлийг ИЗНН-ын дарга Б.Батбаатараас тодрууллаа.
2023-07-25
Либертари нам 801 гишүүнийхээ тал хувийг бүртгэжээ
Либертари үзэл гэж юу болох, чөлөөт зах зээл, төрийн оролцоо их байх нь яагаад буруу вэ, эрх чөлөөгөө хамгаалахын ач холбогдол гэх мэтээр дэлгэрэнгүй тайлбарлаж, таниулж байгаа гэнэ. Халамжийн бодлогыг дэмжихгүй, үүний оронд ажиллах таатай орчин, баялаг бүтээхийн төлөө ажиллана гэдгээ тайлбарлахад цөөнгүй хүн санал нийлэхгүй буцаж буй учир одоогоор 801 гишүүнийхээ тал хувийг л бүртгээд байгаа аж.
2023-07-21
АН дахь фракцын “хордлого” тайлагдах уу
...Албан тушаалын араас хөөцөлдөх биш, намаа сэргээх, шинэчлэх, хүчтэй сөрөг хүчин байх, ардчиллын суурь зарчмуудыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллах өөдрөг зорилготой хэмээн тодотгосон “Морьтон”, “Од”, “Хийморь”, “АН-чин”, “Монде” гэсэн улс төрийн клуб тус намд байгуулагджээ. “Монде” клубт УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь тэргүүтэн багтаж буй бол“Од”-од Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга асан О.Магнай, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат нар байдаг гэнэ...
2023-07-20
Төрийн байгуулалтын байнгын хороо 41 асуудал хэлэлцэн шийдвэрлэв
Байнгын хороод хууль тогтоомжийн төслийг олон нийтэд сурталчлан таниулах, хэлэлцүүлэх, санал авах, мэдээлэл солилцох зорилгоор сонсгол, хэлэлцүүлэг зохион байгуулдаг. Үүний хүрээнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр нэг, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн судлаач, улс төрийн намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг хоёр удаа хийжээ. Мөн Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулсан байна.
2023-07-19
“Төрөөд” удаагүй ч төрийн эрх барихын төлөө өрсөлдөнө
УИХ-ын хаврын чуулганаа хаачихлаа, найр наадмаа хийчихлээ. УИХ-ын сонгуулийн болон Улс төрийн намын тухай хуулиа шинэчлэн баталчихлаа. Ирэх сонгуульд оролцох нам, эвслүүдийн хувьд эрх зүйн орчин одоо тодорхой болсон. Сонгуулийн тогтолцоог холимог болгож, улс төрийн намуудын парламент дахь төлөөллийг нэмэгдүүлэх, институцийг нь төлөвшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах зэрэг олон зохицуулалтыг эдгээр хуулиар хийснийг дэвшил хэмээн үзэж буй.
2023-07-18
Төлөвшөөгүй намуудыг “төрийн хишиг”-ээр цэгцлэх үү
Улс төрийн намын тухай хуулийг 18 жилийн дараа шинэчлэн найруулж баталлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн намын тоо 37 хүрсэн ч үнэндээ нэг нь л “ноёрхож” байна. Өнгөрсөн 30 жилийн түүхэнд Ардчилсан нам МАН-ын дундуур “жийрэг” болж хоёр удаа олонхын суудлыг авч, сонгууль бүрээр гуравдагч хүчний 3-4 намын 2-3 төлөөлөл парламентад сонгогдохоос хэтэрсэнгүй явж ирэв. Харин сүүлийн хоёр сонгуулиар МАН үнэмлэхүй олонхын санал авснаар нэг намын тогтолцоо албан бусаар тогтсон гэхэд болно. Нэг намд төвлөрсөн энэ тогтолцоог задлах, “дагуул”-аас хэтрэхгүй намуудыг чадавхжуулах, төлөвшүүлэх, хариуцлагатай болгохын тулд санхүүжилттэй нь “тулж ажиллах”-аар дээрх хуульд тусгасан нь онцлог болж буй юм.
2023-07-07
“Цахим Монгол”-ын цахимжаагүй сонгууль
Бүртгэлээс “гээгдсэн” хэчнээн хүн байгааг тодорхой хэлэхэд хэцүү. Сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэх зорилго өвөрлөн хүний нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн бие нь хол ч сэтгэл нь эх орныхоо төлөө чилж явдаг учраас улс төрийн сонгох эрхээ эдлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан.
2023-07-05
Европын Холбооны Гадаад харилцааны албаны ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчилж байна
ЕХГХА нь дэлхий даяар энх тайван, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдал, Европын Холбооны ашиг сонирхлыг дэмжих зорилгоор нийтлэг бодлогыг хэрэгжүүлдэг дипломат алба юм. Стефано Саннино нь Европын Холбооны харьяа байгууллагууд, гишүүн болон гуравдагч орнууд, гадаад орон дахь Төлөөлөгчийн газартай улс төрийн яриа хэлэлцээр хийх замаар гадаад бодлогын үр дүнтэй зохицуулалтыг ханган, стратегийн чиглэл өгч ажилладаг аж. Европын Холбоо нь тус тивийн 27 тусгаар улсын эдийн засаг, улс төрийн нэгдэл билээ.
2023-07-04
Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 8.3-т “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байна” гэснийг “40 хувиас”, 8.4-т уг заалтын хэрэгжилтийг хоёр жил тутамд Жендерийн үндэсний хороонд тайлагнана гэснийг “жил тутам” гэж өөрчлөхөөр төсөл боловсруулсан юм байна. Улс төрийн намын дотоодод эмэгтэйчүүдийн төлөөлөл илүү өндөр байх нь зөв гэсэн агуулгаар Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 40 хувийн квот оруулсныг судлаачид “Нийгмийн төлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц болсон гол заалт” хэмээн үзэж байсан билээ.
2023-07-04
“Эдийн засаг хөгжих мөч айсуй”
БНХАУ бол Монгол Улсын мөнхийн, бас хоёрхон хөршийн нэг. Урд хөршийн эдийн засгийн хөгжлийн “галт тэргэнд” бид “дайгдаж”, өгөөжөөс нь чадлынхаа хэрээр хүртэн, харилцан ашигтай хамтран ажиллах учиртай. Тиймээс Засгийн газрын тэргүүн энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын дарга Си Зиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи нарт бараалхаж, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хэлэлцээ хийснээс гадна дийлэнх цаг хугацаагаа хувийн хэвшил болон олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Хятадын томоохон компаниудын удирдлагатай уулзахад зориулсан юм.
2023-07-03
Төрийн нарийн бичгийн даргын орлогч Фернандезийн айлчлал эхэллээ
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе У.Фернандез өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Тэрбээр энэ сарын 25-29-ний хооронд манай улсад айлчилж буй бөгөөд хоёр улсын эдийн засгийн түншлэлийг ахиулахаар манай төр, засгийн өндөр албан тушаалтнууд болон бусад оролцогч талтай уулзах юм. Эрчим хүч, хүнсний аюулгүй байдал, чухал ашигт малтмал, тээвэр, оюуны өмчид тулгуурлаж Монгол Улсын эдийн засгийн хөгжил, бат бөх тогтолцоог дэмжих төслүүдэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлэх нь түүний айлчлалын зорилго юм байна.
2023-06-26
Соёлын бүтээлч үйлдвэрлэлээс 481.4 тэрбум төгрөгийн орлого олжээ
Уул уурхайн салбараас голлон хамаарсан эдийн засагтай манай улсын хувьд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлснээр монгол өв соёлоо дэлхийд сурталчлахаас гадна том зах зээлээс “мөнгө босгох” боломжтой гэж үзсэн байна. Өрсөлдөх чадвартай, олон тулгуурт, тогтвортой эдийн засагтай байхын тулд тус салбарыг тусгайлан дэмжих нь зөв хэмээн үзэж уг хуулийн төслийг боловсруулжээ. Ийм замаар эдийн засгаа дэмжиж, улс орноо сурталчлах зөөлөн хүчний бодлогыг хэрэгжүүлэх юм.
2023-06-23
Ирэх саруудад газрын тосыг нөхөн нийлүүлнэ
ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй УИХ-ын дарга Г.Занданшатар “Роснефть” хувьцаат нийгэмлэг (ХН)-ийн гүйцэтгэх захирал И.Сечинтэй уулзаж, хоёр улсын эрчим хүчний иж бүрэн хамтын ажиллагаа, ялангуяа газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэлтийн найдвартай, тасралтгүй байдлыг хангах, үнэ бууруулах боломжийн талаар ярилцжээ.
2023-06-23
Сонгуулийн сурталчилгааны хувьсал
УИХ-ын сонгууль жилийн дараа болно. Үүний өмнөх бэлтгэл ажилдаа намууд аль хэдийн орчихсон, парламентаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан батлаад байна. Тогтолцоо өөрчилсөнтэй холбоотойгоор хэнийг тойрогт, хэнийг жагсаалтаар нэр дэвшүүлэх тухай яриа улс төрийн намуудад ид өрнөж буй. Шударгаар, хуулийн хүрээнд өрсөлдөх тухай уриалга ч зэрэгцэн түгэв. Сонгуулийн сурталчилгаа, зардал байнгын хөндөх сэдэв хэвээр байна. Монголчууд 1992 оноос хойш УИХ-ын сонгуулийг найман удаа зохион байгуулж, тэр хэрээр туршлага хуримтлуулсаар явна. Эдгээр сонгуульд сурталчилгааны ямар хэв маяг ашиглаж, тэр нь хэрхэн хувьсаж ирснийг анзаарвал сонирхолтой дүр зураг бууж байгаа юм.
2023-06-22
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийг хангаж чадах уу
Сонгуульд оролцсон нийт сонгогчийн дөрвөн хувийн саналыг авч чадсан улс төрийн нам жагсаалтаар УИХ-д гишүүнтэй болно. Тиймээс намын жагсаалтыг хэрхэн эрэмбэлэх, “ногоон гэрэл”-ээр хэн хэн гишүүн болох бол гэдэг сэдэв анхаарал татаж эхлэв.
2023-06-21
“Том төслийг амжилттай дуусгахын тулд улс төрийн шийдэл гаргах ёстой”
“Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой гурван тулгамдсан асуудал байгаа аж. БНЭУ-ын санхүүжилтээр барьж байгаа уг үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулж, 1.2 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр анх төлөвлөсөн юм. Гэвч цар тахлын нөлөө, эдийн засгийн байдал болон инфляцын өсөлттэй холбоотойгоор 430 сая ам.долларын нэмэлт санхүүжилт хэрэгтэй болжээ. Өөрөөр хэлбэл, бүрэн ашиглалтад оруулахад шаардлагатай санхүүжилт нь 1.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн байна. Мөн үйлдвэрийг 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
2023-06-19
Сөрөг хүчний орон зай эзэнтэй болох уу
Тухайн үед ардчиллын салхийг сэвэлзүүлж, хувьсгал эхлүүлэн үр дүнд хүргэсэн залуус өнөөдөр Монгол Улс буцаад албан бусаар нэг намын тогтолцоотой болчихно гэж зүүдлээгүй биз ээ. Улс төр судлаачид нэг намын тогтолцоотой болж буйг сануулсаар байна. Гуравдагч хүчин бэлгэдэл төдий байсаар 30 жил улирч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж явсан АН “түүх” болон үлджээ.
2023-06-16
З.НАРАНТУЯА: Бидэнд дотоод зохион байгуулалтаа дахин өөрчлөх, буцах, бутрах эрх байхгүй
Намууд улс төрд орж буй залуу хүмүүс, эмэгтэйчүүд, дараа үеийнхнээ туршлагажуулж, мэдлэг олгон бэлддэг академик сургалтын байгууллагатай байх учиртай. Сүүлийн үед АН, МАН ийм сургалтын байгууллагатай болж, хүмүүсээ бэлддэг боллоо. Алдаа гаргахаас сэргийлэхийн тулд үг хэллэг, үйлдэл, гадаад үзэмждээ анхаарч ажиллахаас эхлээд удаан хугацааны бэлтгэл хэрэгтэй байдаг. Ийм бэлтгэлгүйгээр улс төрд орж ирсэн хүмүүс алдаа гаргах тохиолдол бий. Иргэдийн жендерийн талаарх мэдлэг, боловсролтой ч бас холбоотой. Эрэгтэй гишүүдийн алдааг томруулж хардаггүй атлаа эмэгтэйчүүд рүү илүү дайрдаг. Тиймээс аль болох олон эмэгтэй гишүүн парламентад сонгогдож, алдах нь алдаад, хийх нь хийгээд явж байтал нийгэм аяндаа хүлээн зөвшөөрдөг болно.
2023-06-15
Нам үл харгалзан эв нэгдэлтэй ажиллахыг уриалав
Мөн нийгэмд тогтсон хэвшмэл ойлголтыг арилгаж, бүсгүйчүүд бүх салбарт амжилттай ажиллаж чаддаг гэдгийг сурталчлах, хийж чадах бодит ажлаа олон нийтэд тодорхой танилцуулах зэргээр хамтрах нь зөв гэв.
2023-06-13