Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Батцэцэг

Э.Мэргэн олон улсын морьт харвааны тэмцээнд түрүүллээ

Индонез улсад болсон энэ жилийн анхны олон улсын морьт харвааны тэмцээнд Монголын тамирчид Н.Алтанхуягийн удирдлагад оролцжээ. Тэд зургаан орны 80 харваачтай өрсөлдсөн байна. Манай тамирчдаас өсвөр үеийнхний ангилалд “Намнаа” академийн харваач, 15 настай Э.Мэргэн шагналын салхи хагалж, алтан медаль хүртжээ
2024-01-18

Х.Тэргэл шилдгээр шалгарч, “JDC аdvanced tour-2024”-т өрсөлдөх нь

Олон улсын уг тэмцээнд өрсөлдсөн өсвөрийн үеийнхэн цаашид мэргэжлийн тамирчин болох замналаа эхлүүлдэг аж. Дартсын спорт сонирхогчдыг баярлуулсан Х.Тэргэлийн “цойлсон” амжилт Монголд эл спорт үүсэж хөгжсөний 30 жилийн ойд зориулж барьсан томоохон бэлэг байв. 
2024-01-18

Б.АЧБАДРАХ: Залуу байгаа үедээ амжилт гаргахыг хүсдэг

Монголын цанын үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Ачбадрах энэ спорттой 16 жил нөхөрлөж байна. “Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд эх орноо төлөөлж оролцсон түүний тэмцээн бүрийг дурдвал сонины нэгээхэн зай багадна. Тэрбээр өнгөрсөн жил Словени улсын Планика хотод зохион байгуулсан ДАШТ-д 100 тамирчинтай өрсөлдсөнөөс 66 дугаар байр эзэлж, улсынхаа амжилтыг ахиулсан юм
2024-01-17

А.Цагаанбилэг, Г.Отгонбаатар нар аваргаар шалгарав

Японы Токио хотод өнгөрсөн амралтын өдөр болсон жиү жицүгийн “Их дуулга” тэмцээнд манай тамирчид зодоглолоо. Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд цэнхэр бүсний -55 кг-ын жинд “Ralph gracie Mongolia” клубийн бөх А.Цагаанбилэг БНСУ, Израилын тамирчныг ялж, хагас шигшээд шалгарсан. Тэрбээр аваргын төлөө нутаг нэгт тамирчин Б.Наранхишигийг буулган авснаар алтан медаль хүртэв
2024-01-16

Мөсөнд авирагчид “Дэлхийн цом”-д түрүүлж, үзүүрлэлээ

БНСУ-ын Чонсон хотод энэ сарын 12-14-нд зохион байгуулсан, мөсөнд авиралтын “Дэлхийн цом”-ын АШТ-д 16 орны 88 тамирчин ур чадвараа сорив. Тус тэмцээнд оролцсон Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн хурдны төрөлд “Сутайн бор” клубийн тамирчин, ОУХМ Н.Хэрлэн түрүүллээ. Түүнтэй алтан медалийн төлөө нутаг нэгт авирагч, “UB hiking” клубийн тамирчин, ОУХМ Ч.Мандахбаяр өрсөлдөж, аман хүзүүдсэн юм
2024-01-16

Триатлоны өвлийн анхдугаар тэмцээнийг зохион байгуулжээ

Монголын триатлоны холбооны 20 жилийн ойд зориулсан цуврал арга хэмжээг эхлүүлж, өвлийн анхдугаар тэмцээнийг “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зохион байгуулжээ. Тус холбоо “Сандагаа багш” цана, дугуйн клубийнхэнтэй хамтран зохион байгуулсан уг тэмцээнд тамирчид нэг км замд гүйж, хоёр км-т дугуй жийж, мөн хоёр км-ийн зайд цанаар уралдав
2024-01-16

Т.ЭНХСҮЛД: ДАШТ-ээс хошой мөнгөн медальтай ирж, багшийгаа баярлуулсан 

Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 9г ангийн сурагч, спортын мастер Т.Энхсүлд ОУИМ Р.Манлайгийн удирдлагад даамаар хичээллэж, амжилт гаргасан аваргуудын нэг. Өдгөө “Алтан хүү” клубээр овоглодог тэрбээр Узбекистаны Ташкент хотод 2022 онд болсон өсвөр үеийнхний Азийн АШТ-ээс алт (рапид), мөнгөн (блиц) медальтай ирсэн юм. Тэр жилээ УАШТ-ий 100 буудалт даамын үндсэн болон 64 буудалт даамын блиц төрөлд тус бүр тэргүүлж байв. Сургуулийн АШТ-д 2016-2019, дүүргийнхэд 2017-2018, “Нахиа лиг”-т 2019 онд аваргалж, тив, дэлхийн тэмцээнд өрсөлдөн, шагналын тавцанд зогсох болсон түүнтэй ярилцлаа.
2024-01-12

Залуу манлайлагчид туршлагаасаа хуваалцав

“Тусгай олимпын манлайлагч тамирчин” хөтөлбөрийн хүрээнд 15-25 насны тамирчин, сайн дурын залууст зориулсан “Манлайлагч тамирчин-2024” сургалтыг өчигдөр эхлүүлэв. Өнөөдөр өндөрлөх уг сургалтын гол зорилго нь оюуны онцлогтой хүүхэд, залуусыг спортоор дамжуулан нийгэмшүүлж, бие бялдрыг нь хөгжүүлэх замаар нийгмийн хандлагыг өөрчлөх юм байна. Улмаар хүний эрхийг дээдэлсэн нийгэм бүрдүүлэхийн төлөө хамтдаа манлайлж, үлгэрлэн, нөөц боломжоо хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх аж. 
2024-01-12

Г.Лувсандорж шилдгээр шалгарч, Э.Тэмүүжин мэргэжлийн тамирчны замналаа эхлүүлэв

Холбоодын нэгдсэн УАШТ-ий төрөлд энэ жил анх удаа снүүкер биллиардыг оруулжээ. Уг төрлийн тэмцээн энэ сарын 23-25-нд болох юм. Тус тэмцээнд эмэгтэйчүүдээс Ази тивийн болон ДАШТ-ий хүрэл медальт Б.Нарантуяа, мөн ОУХМ Ш.Энхцэцэг нар оролцохгүй. Тэд Бельги улсад ирэх долоо хоногт эхлэх “Woman’s оpen” олон улсын нээлттэй тэмцээнд өрсөлдөх юм байна. Манай хоёр тамирчин үргэлжлүүлээд Албани улсад энэ сарын 29-нд, мөн ирэх сарын 3-11-нд зохион байгуулах мэргэжлийн тамирчдын “WSF-champion¬ship-2024” тэмцээнд өрсөлдөх нь. 
2024-01-11

Холбоодын нэгдсэн УАШТ мөсөнд авиралтын төрлөөр эхэллээ 

Гурав дахь жилдээ зохион байгуулж буй, Монголын спортын холбоодын нэгдсэн УАШТ-ий салхийг мөсөнд авиралтын тамирчид өчигдөр хагаллаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Хурд” авиралтын талбайд хоёр өдөр үргэлжилж, аваргуудыг тодруулах эл тэмцээнд орон нутгийн шилдгүүд ч оролцохоор иржээ. Өмнө нь оролцогчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд өрсөлддөг байсан. Тэгвэл энэ удаа сонирхогчдын төрөл (+18, +45 нас) нэмэгдсэн байна. 
2024-01-10

 Г.ТҮВШИНБААТАР: Уулын дугуйн Азийн АШТ өөрийгөө нээх, юу сурснаа олонд харуулах том боломж байсан

Тэгвэл Энэтхэгт Керала мужийн Тривандрум хотод өнгөрсөн есдүгээр сард зохион байгуулсан, 24 дэх удаагийн тэмцээнд “Даунхилл Монголиа” клубийн гишүүн Г.Түвшинбаатар өсвөр үеийнхний ангилалд оролцож, хоёр дахь хүрэл медалийн эзэн болсон юм. Дасгалжуулагч Б.Отгондаваагийн удирдлагад бэлтгэл базаадаг тэрбээр эл төрөлд богино хугацаанд ур чадвараа ахиулж, амжилт гаргасан цөөн дугуйчны нэг. Малайз улсад ирэх тавдугаар сард болох дээрх тэмцээнд хурд сорихоор бэлтгэл базааж буй Г.Түвшинбаатартай ярилцлаа. 
2024-01-08

Б.БАЯРМАА: Мөсөнд авиралтын шигшээ багтай болбол Монголын тамирчид амжилт илүү гаргана

Түүний хувьд 2017 он ур чадвараа ахиулж, шагнал гардсан жил байв. Тухайлбал, мөсөнд авиратын хотын АШТ-д түрүүлснийхээ дараахан УАШТ-ий насанд хүрэгчдийн хурд, техникийн төрөлд тус бүр алтан медаль хүртэж байлаа. Дахин тэргүүлэх сэн гэж зорьсон хүслээ тэрбээр өнгөрсөн жил биелүүлж, улсын хошой аваргаар тодорсон юм. Шилдгүүдийн эгнээнд хэдийн жагсаж, “Karаkorum ice festival-2023” тэмцээний “Шилдэг тамирчин” цомын эзэн болсон түүнтэй ярилцлаа. 
2024-01-05

Багууд хагас шигшээд ширүүхэн тэмцэл өрнүүлэх нь 

Аль багийнхан аваргаар тодрох нь одоогоор тодорхойгүй. Харин хагас шигшээд өрнөх өрсөлдөөнөөс тэдний аль нь “одтой” байх нь харагддаг. Эрэгтэйчүүдээс хүснэгтийг “Натур мед толун” багийнхан тэргүүлж, “Өмнөговь шанх транс”, “Хасу мегастарс, “Тэнүүн огоо”-гийн тоглогчид хагас шигшээд шалгарсан тул тоглолтоо үргэлжлүүлнэ. Эмэгтэйчүүдээс “Хөвсгөл эрчим” багийнхан хүснэгтийн эхэнд бичигдэж, аваргаа хамгаалан тоглох нь тодорхой болжээ. Тэдэнтэй “Тэнүүн огоо”, “Хилчин”, “Ховд ижил Алтайн барс”-ынхан хагас шигшээд гал гарсан ширүүхэн “тэмцэл” өрнүүлэх нь. 
2024-01-04

Б.НОМИН-ЭРДЭНЭ: Уран бүтээлээ туурвихын зэрэгцээ спортоор хичээллэж байгаа 

-СУИС-ийг төгссөн жилээ усанд сэлэлтийн спорт сонирхож, гурван жил хичээллэсэн. Усанд сэлэлт биеийн бүх булчинг жигд хөгжүүлж, стресс тайлдаг. Мөн уушгины багтаамжийг тэлдэг тул зөв амьсгалж сурдаг юм билээ. Миний хувьд дуулах чадвараа сайжруулах зорилгоор сэлдэг байв. “Түмэн эх” чуулгын дуучин байхдаа урлагийн байгууллагуудын дунд зохион байгуулсан спортын тэмцээнд оролцож, усанд сэлэлтийн төрөлд түрүүлсэн юм. 
2024-01-04

Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар цасан сийлбэрийн тэмцээнд тэргүүллээ 

ОХУ-ын Саха улсад зохион байгуулсан мөс, цасан сийлбэрийн олон улсын тэмцээнд Монголын зургаан сийлбэрчин гурван баг болж, гурван төрөлд өрсөлдсөн. Тус тэмцээний цасан сийлбэрийн төрөлд манайхан түрүүлж, шагналын хур буулгав. Мэлмий, ухаан, гарын ураар өвөрмөц бүтээл урласан уран сийлбэрчдээс Ө.Алтанбагана, Д.Энхжаргал нар тэргүүн байрт шалгарч, алтан цомын эзэн боллоо. Мөн тэд нэг мөсний төрөлд амжилттай оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэгвэл олон мөсний төрөлд Н.Одсүрэн, О.Батхүү нар тусгай байр эзэлжээ. 
2023-12-21

Т.АМИНА: Үндэсний сур харваа, усанд сэлэлтээр хичээллэх бодол бий 

Дуучин Т.Амина “Цас цагаан охин” хэмээх энэрэл, ухаарлын дууг хүүхэд ахуй насандаа Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран дуулж, уран бүтээлийнхээ гарааг эхлүүлжээ. Түүнд энэ дуу нь хойшид олон уран бүтээл туурвих эрч хүч, урам зориг төрүүлсэн гэдэг. Тэрбээр “Uni­verse best songs” наадамд оролцохдоо авьяас, ур чадвараа харуулж, шаггүй дуучин гэдгээ баталснаас хойш үзэгч, сонсогчдод өнөөг хүртэл уран бүтээлээ хүргэсээр байгаа. Шинэ жил дөхөхтэй зэрэгцээд түүний “00 цаг” дуу айл бүрийн хойморт цэнхэр дэлгэцээр эгшиглэж, он солигдох мөчийг догдлон хүлээж буй олныг баяр хөөртэй болгодог. Түүнийг “Зөвхөн спортын тухай” буландаа зочноор урилаа. 
2023-12-21

О.Золбоохүү: Эверестэд бараалхана гэж зориглосон надад зорилгоосоо буцах зам байгаагүй

Түүний мандуулсан Төрийн далбаа өдгөө мөнх цаст оргилын оройд нь бадарч, монгол түмний хийморийг сэргээж байгаа. Түүнтэй яриа өрнүүлэхдээ эх орныхоо өндөр уулсаар бахархаж, зориод очиход тосож угтах аав, ээжийнхээ адил хүндэтгэлтэй ханддаг болохыг нь ойлгосон юм. Дасгал хөдөлгөөнөөр эрүүлжиж, өөрийгөө өөрчлөхөөр шийдсэн алхам нь түүнийг байгальтай нөхөрлүүлж, сүрлэг уулсад татагдах зүрх, сэтгэлийнх нь жим болжээ. Тэр цагаас оргил түүний мэлмийг нээж, ухааныг нь хөглөж, тэлсэн өөр нэгэн өвөрмөц ертөнц байв. Бидний хөөрөлдөөн “Сүүлийн үед миний сонирхож авдаг зүйл уулын гутал болсон. Хобби минь намайг олон талаар өөрчилж байна. Уул, удам хүний мөн чанарыг үнэнээр нь таниулдаг. Уулыг эх шигээ зүйрлэдэг хүн хол явна гэж боддог юм. Би зөв зам сонгосондоо баярладаг” хэмээх энгийн ярианаас эхэлсэн юм. 
2023-12-18

Г.ЦЭЦЭГЖАРГАЛ: Ямар их хатуужил, тэвчээрийн ард гарч байж тамирчин болдгийг ухаарсан

Монголын волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг, “Хөвсгөл эрчим” клубийн довтлогч, ОУХМ Г.Цэцэгжаргал багаасаа энэ спортоор хичээллэсэн шилдгүүдийн нэг. Тэрбээр волейболын “Үндэсний дээдлиг”-т багийнхантайгаа 10 удаа аваргын цом өргөж, найман удаа тэгш тоглогч, шилдэг довтлогчийн шагнал гардсан. Нэгэн цагт тамирчны гараагаа хамт эхлүүлсэн үеийнхнээсээ цойлж, спортдоо үнэнч үлдсэн тэрбээр дээд лигт 15 дахь жилдээ“тоос өргөж” буй. Түүний гаргасан амжилтуудыг нэг бүрчлэн тоочвол сонины зай багадна. Шигшээ багтхөл тавьсан үеэс эх орондоо 2008 онд зохион байгуулсан Зүүн Азийн АШТ-д хүрэл медаль хүртэж, шилдэг тоглогчоор шалгарсан. Дараа жил нь Тайланд улсад болсон, Азийн оюутны АШТ-ээс мөн хүрэл медальтай ирж, волейболын хорхойтнуудыг баярлуулсан юм. 2012 онд тус тэмцээнд Тайландын багтай аваргын төлөө өрсөлдөж, мөнгөн медаль гардаж байв. Түүнтэй ярилцлаа. 
2023-12-15

“Алтан бөмбөг”-ийг хэн гардах вэ 

Монголын хөл бөмбөгийн холбоонд маргааш “Алтан бөмбөг-2023” ёслолын ажиллагаа болно. Тус ёслолын оны шилдгүүдийг шалгаруулах төрөлд ямар клуб, тамирчин, дасгалжуулагч, легионер хамгийн олон санал авч, нэр дэвшсэнийг танилцуулъя. “Оны шилдэг эрэгтэй тоглогч”-д “Дэрэн”- гээс О.Мөнх-Оргил, “Улаанбаатар”- аас Г.Бат-Оргил, Словак улсын II лигийн “Комарно” клубийн легионер, үндэсний шигшээ багийн довтлогч Г.Ганбаяр нарын нэрийг дэвшүүлсэн. Өнгөрсөн жил оны шилдэг эрэгтэй хөл бөмбөгчөөр Г.Ганбаяр шалгарч байв. Энэ удаа эмэгтэйчүүдээс М.Халиут(“Хараацай”), О.Цасан-Охин (“Баянзүрх спортинг илч”), Ө.Бадамхатан (“Хараацай”) нэр дэвшлээ. 
2023-12-14

И.ГЭРЭЛТ: Шилдэг тоглогчийн шагнал авна гэж өөртөө амласнаа биелүүлсэн

Тэндээс ирэхдээ дараа Азийн “Үнэ цэнтэй тоглогч”-ийн шагнал заавал авна гэж өөртөө амласан юм. Тэр хүслээ Малайзын Куала-Лампур хотод 2019 онд болсон тэмцээний үеэр биелүүлсэн. Багийнхантайгаа хошой аваргаар шалгарахдаа мэргэн буучийн жагсаалтын эхэнд бичигдэн шилдэг тоглогчийн шагнал хүртэж байлаа.
2023-12-08