Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Спорт

Монголын оюутны спортын холбоо шилдгээр шалгарчээ

АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулсан Азийн оюутны спортын холбооны дөрвөн арга хэмжээ (АОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурал, Олон улсын оюутны спортын холбооны “Стратегийн ярилцлага” хэлэлцүүлэг, АОСХ-ны 30 жилийн ойн гала арга хэмжээ, АОСХ-ны 12 дугаар Ерөнхий ассамблейн чуулган)-ний үеэр амжилттай ажилласан Үндэсний оюутны спортын холбоодыг шагнав.
2023-06-16

Д.ЦЭЦЭГ: Олон жил сэтгэлдээ тээсэн хүслээ 50 насандаа биелүүлсэн

Тэгвэл өнгөрсөн жилийн наадмаар хүү Ж.Оюунгэрэл нь “Улсын тод харваач” цол хүртэж ээжийгээ баярлуулж байв. Үндэсний спортоос сур харвааг хүүхэд, залууст өвлүүлж, улсдаа хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсныг нь үнэлж, 2019 онд төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнасан юм. 
2023-06-16

Б.Занданбат хүрэл медаль хүртэв 

Тэмцээнээ цааш үргэлжлүүлсэн түүний дараагийн амаргүй учраа Ираны Саид Голамхассан Пирдаян байв. Манай бөх өрсөлдөгчдөө 4:8- аар хожигдсон ч медалийн төлөөх барилдаанд Узбекистаны Шамшиддин Жумабоевыг 11:0-ээр хожиж, шагналын тавцанд зогссон юм. Бишкекийн дэвжээнд сонгомол бөхийн төрлийн23 хүртэлх насныхны өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ. 
2023-06-15

Манайхан Вануату улсын шигшээтэй өнөөдөр тоглоно 

Энэтхэгийн Бубанешвар хотод үргэлжилж буй хөлбөмбөгийн “Hero international сup-2023” тэмцээнд Монголын үндэсний шигшээ багийнхан оролцож байна. Манайхан эхний тоглолтоо эзэн орны шигшээтэй хийж, онооны хол зөрүүгүй хожигдов.
2023-06-15

Н.Оюунбат Азийн паралимпын наадамд бамбар дамжуулагчаар оролцоно 

Ираны Тегеран хотод болсон Азийн паралимпын хорооны Удирдах зөвлөлийн хурлаар “Ханжоу-2022 Азийн IV пара наадмын бэлтгэл ажлын явц болон “Нагояа-2024”, “Парис-2024”, “Ташкент-2025” паралимпын наадмын зохион байгуулах хорооны тайланг хэлэлцжээ. Тус улсын спорт, залуучуудын сайд Хамид Сажади уулзалтын үеэр Засгийн газар нь эмэгтэй тамирчдыг спортод оролцуулахаар онцгойлон анхаарч буй талаар дурдсан байна.
2023-06-15

Э.Хүслэн цомын эзэн боллоо 

ОХУ-ын Уфа хотод болсон Шанхайн хамтын ажиллагааны орнуудын анхдугаар тэмцээнд манай улсын даамчид 10 орны 24 тамирчинтай ур чадвараа сорилоо. Эмэгтэйчүүдээс даамын тив, дэлхийн аварга, ОУИМ Э.Хүслэн блиц төрөлд IV, рапид төрөлд V байр эзлэв. Тэрбээр шүүгчдийн зөвлөлөөс зохион байгуулсан “Гадаадын шилдэг тамирчин” номинацид Бразилын ОУИМ Аллан Силватай зэрэгцэн, нэр дэвшиж цомын эзэн болжээ
2023-06-15

Ф.Мэйведер мафийн толгойлогчийн ач хүүтэй тулалдав 

Энэ талаар Ф.Мэйведер “Та нар харж байна уу, ийм учраас л надад их мөнгө төлдөг юм. Би шоу хийдэг. Туршлагадаа үндэслэж хэлэхэд сая чухам юу болоод өнгөрснийг хэн ч мэдээгүй. Үнэхээр солиотой зүйл болж өнгөрлөө” хэмээн өгүүлжээ. Эцэст ньдурдахад, Жон Готти III бол Нью-Йоркийн зартай гангстер Ж.Готтигийн ач юм. 
2023-06-14

Дугуйчид Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртлээ 

Тэрбээр Мьянмарт2018 онд зохион байгуулсан 23 хүртэлх насныхны тивийн АШТ-ий бөөн гараат, өнгөрсөн жил Тажикистаны Душанбед болсон дээрх тэмцээний элит бөөн гараат төрөлд III байрт шалгарч байсан юм. 
2023-06-14

Н.Жоковичийн эвдэх боломжтой дээд амжилтууд 

Сербийн нэрт теннисчин Н.Жокович өнгөрсөн долоо хоногт “Ролан гаррос” тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын 23 дахь түрүүгээ хүртэж, Р.Надалийг гүйцлээ. Ийнхүү тэрбээр орчин цагийн шилдэг эрэгтэй теннисчин гэдгээнотолж байна. Новак түүхэнд үлдэх олон дээд амжилтыг тогтоосон ч түүний хүрээгүй цөөнгүй амжилт бий. 
2023-06-14

К.Мбаппег тойрсон ээлжит дуулиан 

2022-2023 оны хөлбөмбөгийн улирал өндөрлөж, энэ зуны томоохон солилцоо наймаанууд эхэллээ. Тухайлбал, Л.Месси АНУ-ыг зорихоор шийдсэн бол К.Бензема Саудын Арабыг, Ж.Беллингем “Реал”-ыг сонгоод байна. Харин одоо хөлбөмбөг сонирхогчдын анхаарал ПСЖ багийн лидер К.Мбаппе руу шилжлээ. 
2023-06-14

“Денвер наггетс” анхны аварга цолоо хүртлээ 

“Денвер наггетс” бол Үндэсний сагсанбөмбөгийн холбоонд (NBA) тоглож буй хамгийн “ахмад” 16 багийн нэг юм. Тус баг тэртээ 1967 онд байгуулагдаж, эхлээд Америкийн сагсан бөмбөгийн лигт (ABA) харьяалагдаж байв. Тэдгээр багаас “Денвер наггетс”-аас бусад нь NBA-д биш юм гэхэд ABA лигт аваргалжээ. Гэхдээ өчигдрийг хүртэл энэ баримт үнэн байв. Өөрөөр хэлбэл, “Денвер наггетс” анхны аваргын цомоо 56 жил хүлээжээ. 
2023-06-14

Байт харвааны Улаанбаатар хотын аварга тодорлоо

Байт харвааны Улаанбаатар хотын аварга шалгаруулах XXII тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд /2023.06.10-11/ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
2023-06-13

МУГТ Б.Мөнгөнтуул Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртжээ

Казакстаны Алматы хотод зохион байгуулагдсан шатрын насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах XVIII дахь удаагийн тэмцээний эмэгтэйчүүдийн ангилалд
2023-06-12

Тамирчид Чөлөөт бөхийн холбоог шүүмжиллээ

Хэвлэлийн бага хурлын үеэр Гавьяат тамирчин П.Орхон “Манай холбооны ерөнхийлөгч өнгөрсөн жилийн гуравдугаар сард томилогдсон ч тамирчдаа дэмжилгүй өнөөг хүрлээ. Бид шаардлага хангаагүй зааланд бэлтгэл хийж байна. Тамирчдын хураамжийн мөнгөөр УАШТ зохион байгуулдаг. Дэлхийн чансаа олгох тэмцээнд зардал мөнгөгүйн улмаас оролцоогүй үлдсэн бөх цөөнгүй бий. Монголд өнгөрсөн жил Азийн АШТ зохион байгуулсан. Тус тэмцээний тайлан, хөрөнгийн зарцуулалт, санхүүгийн асуудал одоо ч тодорхой бус. Манай холбоо олон улсад 1.4 тэрбум төгрөгийн өртэй. Тиймээс биднийг дэмжих хүн олддоггүй өрнөөс нь айгаад зугтчихдаг” гэв. 
2023-06-09

Т.Мөнхзул блиц төрөлд хүрэл медаль хүртлээ 

Казахстаны Алмата хотод зохион байгуулж буй шатрын блиц, стандарт төрлийн Азийн АШТ-д үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Одын удирдлагад Монголоос зургаан тамирчин оюун ухаанаа сорьж байна. Блиц төрлийн тэмцээнд их мастер цолтнуудаас Т.Мөнхзул есөн өрөгтоглосноос 6.5 оноо авч, хүрэл медалийн болзол хангасан юм. Тэрбээр стандарт төрөлд эхний өрөгт хожил авснаар тэмцээнээ үргэлжлүүлэв.
2023-06-08

Э.Хүслэн тэргүүлж явна

Тэмцээний дотоод журам ёсоор рапид тавилд өрсөлдөгчөө хожвол 3:0, харин нэмэлт тоглолтод хожвол 2:1 харьцаатай ялалтын оноо авна. Харин эрэгтэй ангилалд Бразилийн их мастер Аллан Силва 14 оноотой хошуучилж явна. Э.Хүслэнгийн хувьд маргааш дэлхийн аварга Т.Тансыккужина, М.Ноговицына, Дэлхийн цомын аварга А.Идрисова нарын хүчтэй тамирчдын эсрэг шийдвэрлэх тоглолтуудыг хийх юм.
2023-06-08

"Талын салхи" фестивальд ОХУ, БНХАУ, БНСУ-ын мотоцикл сонирхогчид оролцоно

Нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Чингис” клубтай хамтран мото спорт сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг 7 дахь жилдээ Жанжин Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 10-ны өдөр зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн мото наадамд 21 аймгийн спорт клуб болон ОХУ, БНХАУ, БНСУ-аас 170 гаруй мотоцикл сонирхогчид хүрэлцэн ирж оролцох юм.
2023-06-07

“Хантерс” клубийнхэн “Үндэсний хоёрдугаар лиг”-т аваргын цом өргөв 

Хөлбөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, “Футзалын дээд лиг”-ийн тэмцээнд есөн клубийн тамирчид 18 тойрог өрсөлдөж, 72 тоглолт хийснээс “Унаганууд” клубийн тоглогчид ес дэх удаагаа тэргүүллээ. Тоглолын A ангиллын шилдэг шүүгчээр Б.Логьшир тодорч, шилдэг хаалгачаар “Унаганууд”-аас Б.Нармандах, мэргэн буучаар 56 гоол оруулсан тус клубийн Э.Пүрэвдорж, шилдэг тоглогчоор “Арвис”-ын О.Есүхэй шалгарчээ. 
2023-06-07