Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

 “Баян” хэмээх Р.Базар банкаараа дамжуулж улс төрд нөлөө бүхий хүмүүсийг санхүүжүүлсэн байж болзошгүй

Тэднийг сонгуульд нэр дэвшигчдийг хууль бусаар санхүүжүүлсэн, татвараас зайлсхийж мөнгө угаасан, банкны хувьцааг хууль бусаар олсон байж болзошгүй мөнгөөр худалдан авсан, мөрийтэй тоглосон, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан шалгаж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр маш их хэмжээний буюу хэдэн тэрбумаар тоологдох мөнгө гадаадаас Р.Базарын нөлөө бүхий хувьцааг нь эзэмшдэг Тээвэр хөгжлийн банкны данс руу орж ирээд буй аж. Олон нийтийн сүлжээнд зарим хүн “Л.Гантөмөр, С.Баярцогт, Н.Номтойбаяр, Ц.Элбэгдорж нарын Нарийн сухайтын ордоос нүүрс гаргаж “угаасан” 20 сая ам.доллар Сингапур, ОХУ-аар дамжин орж ирсэн” хэмээн бичсэн байв. 
2024-04-16

“Дашваанжил”-ын удирдлагыг яллагдагчаар татаж, зарим байгууллагад учирсан хохирлыг тогтоожээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Дүнжингарав” худалдааны төвийн урд замд энэ оны нэгдүгээр сард “Дашваанжил” ХХК-ийн шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан цистерн БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга А.Мөнхнарангийн жолоодож явсан жийптэй мөргөлдсөний улмаас их хэмжээний гал гарч, олон хүний амь үрэгдсэн билээ
2024-04-16

Хур тунадас орохгүй, тогтуун байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
2024-04-16

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг ирэх сард хэлэлцэнэ

Хууль, тогтоомжийн тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлсэн бөгөөд хуулийн төслийг ХНХЯ-ны цахим хуудаст байршуулсан. Түүнчлэн өнөөдөр ХНХ-ын сайд Х.Булгантуяа хуулийн төслийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн бус байгууллагад дахин хэлэлцүүлж санал авлаа. Хуулийн төслийг ирэх сард багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна.
2024-04-15

Багш болон суралцагчийн чадварыг сорих үнэлгээний систем нээлээ

Багш болон суралцагчийн чадварыг сорих chadla. mn системийгБоловсролынүнэлгээнийтөвийнхөннээжээ. Энэ системийн тусламжтайгаар багш нар заах арга зүйн болон технологийн мэдлэг, ур чадвараа цогцоор нь үнэлнэ. Үр дүнд нь үндэслэн багшийн тасралтгүй хөгжлийн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх, ахиц, амжилтаа тооцох боломж бүрдүүлэх аж. Сурагчдын үнэлгээний шалгалт нь хөнгөн, дунд, хүнд гэсэн төрөлтэй. Ерөнхий боловсролын сургуулийн бүхий л хичээл багтсан. Шалгалтад зарцуулах хугацаа нь 20 минут байна
2024-04-15

Ус ихээр тогтдог байршилд ус зайлуулах шугам хийлээ

Сонгинохайрхан дүүргийн XVIII хорооны 2-24 байрны орчимд борооны ус зайлуулах шугам угсарч байна.Тодруулбал, дээрх байршилд түр зуурын усархаг бороо ороход ус ихээр тогтож, иргэд зорчиж, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулахад хүндрэл үүсгэдэг аж.
2024-04-15

Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр ирэх сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газрын тухай болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Монгол Улсын Засгийн газар, Олон Улсын хөгжлийн Ассоциаци хооронд 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2023 оны 04 дүгээр тогтоолыг үндэслэн “Эрэлтэд нийцсэн ур чадвар олгох хөтөлбөр” батлагдсан.
2024-04-15

Сонгуулийн үйл ажиллагаанд мониторинг хийх чиглэлээр санал солилцов

Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх Иргэний нийгмийн зөвлөл дөрөвдүгээр сарын 12-нд хуралджээ.
2024-04-15

Голын усанд зээр олноороо энджээ

Сүүлийн жилүүдэд Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт цагаан зээрийн томоохон сүргүүд нүүдэллэн ирж өвөлжин, хавартаа буцдаг болсон. Буцаж нүүдэллэх шилжилт хөдөлгөөн нь жил бүрийн 3-4 дүгээр сард явагддаг аж. Энэ жилийн хувьд олон жилийн дунджаас дулаан байгаатай холбогдуулан голын мөс эрт цөмөрч, голын усанд цагаан зээр эндэх тохиолдол их байна.
2024-04-15

Хөгжих дараагийн салбар бол ТЭЭВЭР ЛОЖИСТИК

Тээвэр ложистикийн салбар тэлэлтийн мөчлөг дээр ирлээ. Учир нь энэ салбар өнөөдөр дэлхийн улс орнуудын бодлогын анхаарлын төвд байна. Тээвэр ложистик нь дэлхийн худалдааны үнэ цэний сүлжээнд үр дүнтэй холбогдвол улс орны өрсөлдөх чадварыг огцом дээшлүүлдэг, эдийн засагт цэвэр валют оруулж ирдэг экспортын чухал чиглэл юм.
2024-04-15

П.Батболд: Орхон аймгийн хэмжээнд гэмт хэргийн гаралт буурсан

Орхон аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор П.Батболдтой тус аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар ярилцлаа. 
2024-04-15

Улаан-Үд хотод 35 айлын орон сууц үерт автжээ

ОХУ-ын Буриадын Иволгинский дүүрэгт 11 амины орон сууц үерт автаж, 22 хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн шалтгааныг Сэлэнгэ мөрөнд мөсний бөглөрөл үүссэнтэй холбон тайлбарлалаа.
2024-04-15

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг 11.5 хувиар өсжээ

Хууль бусаар ан агнах байгалийн ургамал ой мод, газрын хэвлий болон ашигт малтмалыг хууль бусаар ашиглах, ой хээрийн түймэр тавих, газрын хөрсийг гэмтээх зэрэг нь хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг юм.
2024-04-15

Он гарсаар 115 828 жуулчин ирээд байна

Аялал жуулчлалын салбарт өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлууд, салбарын ирээдүй, цаашдын бодлогыг тодорхойлох зорилгоор 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, аялал жуулчлалын холбоод, аялал жуулчлалын салбарын эрдэмтэн багш судлаачид, хөтөч тайлбарлагч нар, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл болсон 880 гаруй хүн нэгдэн чуулж байна.
2024-04-15

УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Сүхбаатар аймгийн удирдлагын хэрэгт холбогдуулж шалгах бололтой

Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат, ИТХ-ын дарга Д.Хосбаяр, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж эхэлсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл АТГ-аас энэ хэрэгтэй холбоотойгоор хэвлэлийнхэн бодит мэдээлэл авахыг хүссэн учраас прокурорын зөвшөөрсний дагуу мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зарим зүйлийг олон нийтэд хүргэв. Тус газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Сүхбаатар аймгийн удирдлага буюу аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга болон холбогдох албан тушаалтнуудыг 2023 оноос эхлэн мөрдөн шалгаж эхэлсэн
2024-04-15

Эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчин зонхилов

Улсын хэмжээнд хийсэн эрт илрүүлэг, үзлэг шинжилгээнд хамрагдсан хүүхдүүдийн дийлэнх хувь нь шүд цоорох өвчтэй байна. Ялангуяа цэцэрлэгийн насныхны дунд сүүн шүд цоорох тохиолдол их байгаа аж. Энэ нь эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг хожуу угааж өгөх, дутуу цэвэрлэх, чихэрлэг зүйлсийг зохисгүй хэрэглүүлснээс шалтгаалдаг байна. 2022 оны тавдугаар сарын 1-нээс 2024 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан хүүхдүүдийн 194 483 нь цоорох өвчтэй байжээ. Тэдний 76.9 хувь нь 0-5 насных гэнэ
2024-04-15

“Төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем”-ийг тавдугаар сараас нэвтрүүлнэ

Нийгмийн халамжийн үйлчилгээний цахимжуулалтын хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиалгаар “Ахмад настны төрөлжсөн асрамжийн үйлчилгээний цахим систем хөгжүүлэх төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр Зөвлөх баг 2024 оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарыг дуустал хугацаанд хийж гүйцэтгэж байна.
2024-04-15

Нийтийн эзэмшлийн гудамж, талбайн зөрчлийг арилгуулах ажил эхэллээ

2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбоотойгоор  хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгах үүрэг бүхий  таван Ажлын хэсэг ажиллаж буй.
2024-04-15