Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

“Сонгогч хэнд санал өгснийг регистрийн дугаараар нь мэдэх боломжгүй”

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуулиар сонгогч саналаа нууцаар, чөлөөтэй өгөх эрхээ эдлэхтэй холбоотой асуудлаар Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Б.Энхболд, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц нар мэдээлэл хийв. Сурталчилгаа эхэлснээс хойших ес хоногт иргэдийн овог, нэр, регистрийн болон утасны дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллийг нь худалдаж авах тухай зар цахим орчин, олон нийтийн дунд тарааж, цуглуулж байгаа зөрчил, гомдлын талаарх мэдээллийг тус комисст ирүүлж байгаа гэнэ.
2024-06-20

 “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гаалийн даргыг яллах дүгнэлт үйлдүүлнэ

 Дорнод аймгийн Гаалийн газрын даргаар ажиллаж байсан Б.Винтовт холбогдох, Х.Бат-Эрдэнийн үүсгэн байгуулсан “Алтай групп” ХХК-д давуу байдал олгосон гэх хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлсэн байна. Улаан буудайг зохих зөвшөөрөлгүй улсын хилээр нэвтрүүлж болохгүйг мэдсээр байж Монгол Улсын хилээр саадгүй нэвтрүүлэх хууль бус үйлдлийг далдлах зорилгоор албан тушаалаа урвуулж, 2017 оны арваннэгдүгээр сард “Алтай групп”-ын 50 тонн арвайнд экспортын бүрдүүлэлт хийхийг зөвшөөрсөн албан бичиг хийж өгсөн.
2024-06-20

 “Тодканнам”-ын толгой компаниас 168.9 сая төгрөг гаргуулж, хохирогчийн ар гэрийнхэнд олгох нь

 “Тодканнам” гоо сайхны эмнэлгийн захирал Д.Тодням, эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчид хянан хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болж буй юм. Эл эмнэлэгт 2019 оны гуравдугаар сард Г.О гэдэг эмэгтэй өөх соруулах мэс засалд орж байгаад бие нь гэнэт муудаж, өөр эмнэлэг рүү шилжүүлсэн боловч нас барсан юм. Хан-Уул дүүргийн Прокурорын газраас энэ гурван хүнд Эрүүгийн хуулийн 10.6-1 дэх хэсэгт заасан “Хүний амийг болгоомжгүйгээр хохироосон”, 15.1-3-ын “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн билээ.
2024-06-20

Архангай, Булганы нутаг, Өвөрхангайн хойд хэсгээр их бороо айсуй

20-нд төвийн аймгуудын нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд зүүн аймгуудын нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-20

Франц улсын Леонд дэлхийн ур чадварын тэмцээнд оролцохоор бэлтгэж байна

Дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох багийн багш, суралцагчид бэлтгэлээ хангаж байна. Бүгд найрамдах Франц улсын Леон хотод 2024 онд болох дэлхийн ур чадварын тэмцээнд оролцох Монгол улсын багийн уулзалтыг зургадугаар сарын 19-ний өдөр Барилгын политехник коллеж дээр зохион байгууллаа.
2024-06-19

С.Батсайхан: Ус зайлуулах шугам угсарсан газруудад үзлэг хийхэд ус тунасан асуудал гараагүй

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна зам талбайн ус ихээр тогтдог байршилд 1200 метр ус зайлуулах шугам угсарсан бөгөөд ногоон байгууламжид ашиглах боломжтой 20 гаруй ус цуглуулах худгийг суурилуулсан юм. 
2024-06-19

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав

Авлигыг мэдээлэх 110 дугаараар 173 дуудлага хүлээн авав
2024-06-19

Борооны ус тогтсон байршилд ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ

Өчигдөр буюу зургаадугаар 18-ны шөнө орсон аадрын улмаас СХД-ийн 32, 33 дугаар хорооны зарим байршилд борооны ус тогтсон. Борооны ус тогтсон байршилд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ.
2024-06-19

Заамарт ашигт малтмал хайх, олборлох, Эрдэнэ, Мөнгөнморьт сумд хууль бусаар мод бэлтгэх нь их

Төв аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд үйлдэгдэж байгаа хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллаж байна. Тодруулбал, 2021 онд 58, 2022 онд 66, 2023 онд 58  хүрээлэн байгаль орчны эсрэг гэмт хэрэгт хяналт тавьсан бол энэ оны тавдугаар сарын байдлаар 29 хэрэгт хяналт тавьж, 98 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлжээ.
2024-06-19

Нийтэд тустай ажил хийлгэх ялын хэрэгжилт үр дүнтэй байна уу

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт хэлтсээс Дотоод хэргийн их сургуультай хамтран “Нийтэд тустай ажил хийлгэх ялын эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. 
2024-06-19

Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Удирдах зөвлөлийн хуралд оролцлоо

Дэлхийн сав баглаа боодлын байгууллага нь 1968 онд нийгэмлэг хэлбэрээр үүсэн байгуулагдсан, үндэсний болон бүс нутгийн сав баглаа боодлын хүрээлэн, холбоод, мэргэжлийн байгууллагууд, худалдааны холбоод зэрэг сонирхогч талуудыг нэгтгэсэн ашгийн бус, төрийн бус, олон улсын холбоо юм. Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо 2020 онд Дэлхийн сав баглаа боодлын байгууллага (WPO)-ын гишүүнээр элссэн билээ.
2024-06-19

ШУУРХАЙ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж

Өнөөдөр ихэнх нутгаар, зургаадугаар сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-19

Хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн хөгжлийн түүхийг өгүүлсэн ном бүтээжээ

“Монгол үндэсний хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил-90 жил” хэмээх номыг ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн профессор Р.Буянжаргал эмхэтгэн хэвлүүлжээ. Эл номоор1934-2024 онд хөнгөн хүнсний үйлдвэрийн хөгжил хэрхэн явагдсан тухай түүхийг олон нийтэд танилцуулж буй аж. Ялангуяа үндэсний үйлдвэрлэлийн суурийг тавьсан Аж үйлдвэрийн комбинатын тухай голчлон өгүүлсэн байна. Эл бүтээлд хөнгөн хүнсний үйлдвэрлэлийн талаар үе үеийн эрдэмтэн судлаачдын байр суурийг ч багтааснаараа онцлогтой болжээ. 
2024-06-19

Ахмад настны эрхийг хамгаалах кампанит ажил эхлүүллээ

Ахмад настны эрхийг хамгаалах кампанит ажил эхлүүллээ
2024-06-19

Хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон

Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.
2024-06-19

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна

Авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг googlemap-д байршуулна
2024-06-19

Ажлын ширээндээ цэцэг байршуулах нь ой тогтоолтыг сайжруулдаг

Хөгжингүй орнуудад ажлын байрандаа цэцэг байршуулах нь анхаарал төвлөрөхөд тусалж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг гэдэгтэй санал нэгдээд буй. Тухайлбал, ажлын ширээнийхээ дэргэд цэцэг байршуулах нь сэтгэл түгших эмгэгийн үед ч сайнаар нөлөөлдөг гэнэ. Мөн сөрөг бодлоос ангижрахад тусалж, ой тогтоолтод сайнаар нөлөөлдөг юм байна. Гоёмсог ургамлаар өөрийгөө хүрээлүүлэх нь ядаргаа болон бусад төрлийн сэтгэл зүйн өвчлөлийг 30 хүртэлх хувиар бууруулдгийг судлаачид онцолжээ. Түүнчлэн тасалгааны төдийгүй мандлын цэцэг нь нэгэн хэвийн ажлын байранд өнгө нэмж, ажилчдад шинэ санаа олоход нь тусалдаг байна. Ялангуяа зохиолч, зураач, дизайнер зэрэг ажил эрхэлдэг хүмүүст энэхүү шийдэл зохимжтой гэнэ. 
2024-06-19

FACT CHECK: Тэтгэврийг 2024 оны зургадугаар сарын 5-ны өдрөөс нэмэгдүүлээгүй

Цахим орчинд зургадугаар сарын 5-наас тэтгэврийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл түгээжээ. Уг мэдээллийг Монголын баримт шалгах төвөөс шалгаж, нягталжээ.
2024-06-19