Монгол Улсын иргэнд олгох Беларусийн тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэхийг дэмжлээ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайд ноён Дмитрий Николаевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Беларусь Улсаас Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцлон, амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв.
2024-01-10
SORIL.EEC.MN системээр сурагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой
ЕБС-ийн I-XII ангийн сурагчдад зориулсан цахим сорилын систем /soril.eec.mn/-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.
2024-01-09
Сурагчдад зориулсан цахим сорилын систем нэвтрүүлэх нь
Уг системийг өнөөдөр 09.00 цагаас ажиллуулж эхлэх юм байна. Сурагчид үүнийг ашигласнаар 2023-2024 оны хичээлийн жилийн эхний хоёр улиралд үзсэн хичээлийн мэдлэг, чадварын түвшнээ тогтоох боломжтой. Түүнчлэн суралцагчид цахим сорилд хамрагдах үед эцэг, эх, асран хамгаалагчид нь хяналт тавьж, хамтран оролцохыг дээрх төвийнхөн зөвлөжээ. Цахим системд одоогоор монгол хэл, математикийн сорилыг багтаагаад буй бөгөөд цаашид бусад хичээлийнхийг үе шаттайгаар нэмэхээр төлөвлөсөн гэнэ. Мөн цаашид улирал бүрийн төгсгөлд тухайн хугацаанд үзсэн хичээлүүдийн сорилыг нэмж оруулах аж. Уг системийг сурагчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
2024-01-04
АРАЙ Ч ДЭЭ: Л.Энх-Амгалан сайд цахимаар хичээллүүлэх шийдвэрээ “мартав”
“Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттерт бичсэн нь анхаарал татлаа. Уг нь тэрбээр үүнээс 10-хан хоногийн өмнө ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх тушаал гаргасан билээ. Цахим хичээл үзэх ямар ч бэлтгэлгүй байсан сурагчид, эцэг, эх, асран хамгаалагчид, багш нар уг шийдвэрийг хэрэгжүүлэх гэж өдгөө бөөн ажил болж буй. Ийм цаг үед салбарын сайдын “жиргээ” тэдэнд “Хичээл хийгээд хэрэггүй” гэхтэй адил мессеж өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Сайд ийнхүү зөвлөсөн нь шийдвэрээ мартсаных уу, эсвэл үе үе цахилгаан тасалж, айл өрх, аж ахуйн нэгжүүдийн ажил, амьдралд саад учруулж байгаа Засгийн газрынхаа бүтэлгүйтлийг хаацайлах гэсэн оролдлого уу гэдгийг мэдэхгүй.
2023-12-28
Сайдын шийдвэр сурлагын хоцрогдлыг “гамшгийн түвшин”-д хүргэх вий
Замын түгжрэлээ зохицуулж чадахгүй болонгуут сургуулиудаа хаахаар шийдчихдэг эрх баригчидтай улс Монголоос өөр байхгүй биз ээ. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчид өнгөрсөн долоо хоногт цахимаар хичээллэсэн нэр зүүж, үндсэндээ амарлаа. Өнөөдрөөс дээд ангийнхан нь цахим хичээлд нэгдэнэ. Тэд энэ долоо хоногийн дөрвөн өдөр цахимаар хичээллээд, амрах юм. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн гэнэтийн бөгөөд хачирхалтай тушаал хэрэгжиж буй нь энэ. Тодруулбал, тэрбээр Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай А/554 дүгээр тушаалыг энэ сарын 17-ны ням гарагт гаргаад, маргаашаас нь хүүхдүүдийг цахимаар хичээллүүлсэн. Харамсалтай нь, сайдын шийдвэрт хэн ч бэлэн байгаагүйг өнгөрсөн долоо хоногт өрнөсөн үйл явдлууд харууллаа.
2023-12-25
Л.Энх-Амгалан: Багш бүхэн "хүчирхийлэгч" биш. Би багш нараа хамгаална
Өчигдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр "Багш: “Чи муу сурдаг учир зодуулж байгаа. Хэрвээ чи эцэг, эхдээ хэлбэл чамайг бүр зодно” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгдсэн. Уг мэдээнд цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсаныг харуулжээ.
2023-12-22
Дунд, ахлах ангийн сурагчид ирэх даваа гарагаас цахимаар хичээллэнэ
Байгаль, цаг агаарын хэт хүйтрэлт, томуу, томуу төст өвчний тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2023-2024 оны хичээлийн жилийн хоёрдугаар улирлын танхимын хичээл, сургалтыг дор дурдсан хугацаанд зайн, цахим хэлбэрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн.Тодруулбал, энэ долоо хоногийн эхний өдрөөс бага ангийн сурагчдын хичээлийг цахим хэлбэрт шилжүүлсэн. Тэгвэл дунд, ахлах ангийн хичээл, сургалтыг ирэх долоо хоногоос буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 25-наас 29-ний өдрийг хүртэл зайн, цахим хэлбэрээр зохион байгуулна.
2023-12-22
Бүгд Найрамдах Беларусь улсын Засгийн газрын 2024-2025 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газраас 2024 оны тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлалаа. Тус улсад Мал эмнэлэг, Ургамлын гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Агро аж үйлдвэрийн цогцолборын техникийн үйлчилгээ, Уул уурхайн үйлдвэрлэлийн машин механизм чиглэлээр бакалаврын зэрэгт, Цахилгаан тоноглолын угсралт ба ашиглалт чиглэлээр техникийн боловсролын зэргээр хамруулахаар төлөвлөсөн байна.
2023-12-22
Бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил 77 хувийн гүйцэтгэлтэй байна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Польшийн Learnetic компанийн ерөнхийлөгч Артур Дирог хүлээн авч уулзлаа. Уулзалтаар бага ангийн сурах бичгийг дижитал хувилбартай болгох ажлын явцын талаар мэдээлэл солилцов. Польшийн Learnetic компанийн техникийн дэмжлэгтэйгээр Боловсролын Судалгааны Үндэсний Хүрээлэнгээс бага ангийн сурах бичгийг дижитал хэлбэрт хөрвүүлэх ажил хийгдэж байгаа юм. Энэ хамтын ажиллагааны хүрээнд 9 төрлийн 33 сурах бичгийг цахим, интерактив хувилбартай болгоно.
2023-12-21
“Дэлхийн ур чадвар-2024”-т өрсөлдөх оролцогчдыг шалгарууллаа
Манай улс дотооддоо 2013 оноос хойш “Монгол ур чадвар” тэмцээнийг жил бүр тогтмол зохион байгуулж буй аж. Энэ удаагийн тэмцээний эхний шат өнгөрсөн тавдугаар сард болсон бөгөөд 138 суралцагч ур чадвараа сорьжээ. Хоёр дахь шат нь өнгөрсөн аравдугаар сард болж, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын17 байгууллагын 41 суралцагч өрсөлдсөн гэнэ. Сүүлийн буюу гуравдугаар шат нь өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн юм.
2023-12-19