Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар

Одонтой эхэд олгодог мөнгөн тусламжийн хэмжээг нэмэв

“Эхийн алдар” I зэргийн одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжийн хэмжээг 400 зуун мянга, II зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг олгохоор шинэчлэн баталлаа.
2024-06-06

Элэгний D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг улсын төсвөөс хариуцна

Гепатитын D вирусийн халдвартай иргэдийн эмийн зардлыг холбогдох хуульд нийцүүлэн улсын төсвөөс хариуцахаар зохицуулан 2024 оны батлагдсан төсвийн багцаасаа шийдвэрлэх, 2025 оноос эхлэн жил бүрийн Улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгалаа.
2024-06-06

Төв цэнгэлдэх хүрээлэн, түүний орчмын 12,8 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авлаа

Цаашид тус хүрээлэнг олон улсын стандартад нийцсэн хүрээлэн болгох судалгааг  эхлүүлэхээр төлөвлөж байна.
2024-06-06

“Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын 2014 оны тогтоолыг олон нийтэд нээлттэй мэдээлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны зургадугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-06-06

“Улаанбаатарын яриа хэлэлцээ”-нд 30 гаруй улсын төлөөлөгч оролцож байна

Гадаад харилцааны яам, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэн хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын ес дэх удаагийн бага хурал өнөөдрөөс эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх энэ удаагийн бага хуралд Зүүн хойд Азийн орнуудаас гадна Канад, Эстони, Финланд, Франц, Латви, Швейцар, Швед, АНУ, ИБУИНХУ зэрэг 30 гаруй улс, олон улсын байгууллага,  дотоод, гадаадын эрдэмтэн, судлаачид зэрэг 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
2024-06-06

Монгол Улс олон улсын судалгааны төвийн чадавхыг бэхжүүлэхийг уриаллаа

Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурлын Засгийн газар хоорондын бэлтгэл хорооны хоёрдугаар хуралдаан 2024 оны зургадугаар сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо болов.
2024-06-05

Монгол, Швейцарын ГХЯ хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалт боллоо

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт 2024 оны зургадугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов. Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, швейцарын талаас Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын захирал Х.Шелленберг нар тус тус тэргүүлж ажилласан.
2024-06-05

Монгол, Польш хоёр орны худалдааны эргэлтийг нэмнэ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Хөгжил, технологийн яамны төлөөлөгчдийг энэ сарын 4-нд хүлээн авч уулзав.
2024-06-05

Беларусь манай улсын жолооны үнэмлэхийг "хүлээн зөвшөөрнө"

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 29-нд болж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг нь Беларусь манай улсын жолооны үнэмлэхийг "хүлээн зөвшөөрөх" явдал юм.
2024-05-29

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлнэ

2023-2024 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 280 орчим мянган хүүхэд хамрагдаж байна. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн.
2024-05-29

Энэ жил олон жилийн дунджаас их бороо орно

“2024 оны зуны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
2024-05-29

Хурдан морины бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамт хийнэ

Булган аймгийн баяр наадмыг 2024 оны долдугаар сарын 7-8-нд, Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь аймгийн баяр наадмыг долдугаар сарын 27, 28-нд, Орхон аймгийн баяр наадам, Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Илгээлтийн эзэд-50” жилийн ойн баяр наадмыг наймдугаар сарын 1-2-нд тэмдэглэхээр тогтлоо.
2024-05-29

“НҮБ-ын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-д 1970 онд элсжээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тавдугаар сарын 28-ны өдөр “Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагын эрх ямба, дархан эрхийн тухай конвенц”-ын XV хавсралтыг соёрхон батлах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.
2024-05-29

“Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийг хэрэглээнд нэвтрүүллээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас төрийн албаны ил тод, хүртээмжтэй байдал, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хөгжүүлж буй “Засгийн газрын хүний нөөцийн бодлогыг дэмжих цахим систем”-ийн нээлт боллоо.
2024-05-27

Гадаад дахь боловсролын байгууллагад дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан лхгава гарагт болж, гадаад улсад үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын сургалтын болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталж, шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүр тусгахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа
2024-05-24

Сонгинохайрхан, Налайх дүүрэгт эдийн засгийн тусгай бүс байгуулна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2024 оны тавдугаар сарын 22-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
2024-05-22

Шинжлэх ухааны академийн их сургууль байгуулна

Шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гаргахаар тогтлоо. 
2024-05-15

Сууц өмчлөгчөөр ашиглалтын зардлыг заавал төлүүлэх боломжийг бүрдүүлнэ

“Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
2024-05-15