Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

МХБ-ийн үнэт цаасны арилжаа 243 хувиар өсжээ

2024 оны эхний улиралд Монголын Хөрөнгийн биржээр 188 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагджээ.
2024-04-08

 “Хоосон хот”-ын эзэнтэй хууль

Хууль олшрохын хэрээр хийдэл, гажуудал, цоорхой үүсдэг. Тиймээс ч зарим судлаач, мэргэжилтэн үүнд шүүмжлэлтэй хандаж байгаа. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нь энэ талаар тодорхой саналуудыг дэвшүүлжээ. Бий болгоогүй, бүтээн байгуулалтынх нь ажил ч шуудраагүй, газар чөлөөлөлтөөс эхлээд өчнөөн асуудалтай байгаа “хоосон хот”-д зориулж тусгай хууль яаран сандран боловсруулна гэдэг нь бүр ч “но”-той. Үүний цаана хэн нэгний эрх ашгаас үүдэлтэй тусгай сонирхол, санаархал байхыг ч үгүйсгэхгүй. Ингэж хардах шалтгаан нь нийтлэлийн эхэнд дурдсан, онцгой эрх бүхий зөвлөл байгуулахтай холбоотой зохицуулалт юм. 
2024-04-08

"Рио Тинто" группийн Арилжаа, бизнес хөгжлийн захирлаар Б.Болд томилогдлоо

“Рио Тинто”-гоос Б.Болдыг группийн арилжаа, бизнес хөгжлийн үйл ажиллагааг удирдуулахаар томиллоо. Энэхүү албанд тушаалд байсан Альф Барриос тэтгэвэртээ сууж, Б.Болд албан тушаалыг нь үргэлжлүүлэх юм.
2024-04-08

Уул уурхай хүнд үйлдвэрийн дэд сайд Дорноговь аймагт ажиллаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллаж байна. Томилолтын баг эхний өдөр тус аймгийн Засаг дарга О.Батжаргалтай уулзаж, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, аймгийн хэмжээнд тулгарч буй асуудлуудын талаар санал солилцжээ.
2024-04-08

Улсын хэмжээнд 5,9 сая мал хорогджээ 

Монгол Улсын Засгийн газраас өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг, сумдын малчдад дэмжлэг үзүүлэх, дулааны улирлаас өмнө малын сэг зэм устгах, орчны бохирдол үүсэхээс урьдчилан сэргийлж БОАЖЯ-ны харьяа газруудаар дамжуулж “ХАМЖИХГҮЙ бол АМЖИХГҮЙ” аяныг өрнүүлж байна.
2024-04-06

БИЗНЕСИЙН ӨСӨН НЭМЭГДЭХ ҮНЭ ЦЭН- НОГООН ЗЭЭЛ

Бизнес хийхдээ ирээдүй хойч үеэ уух устай, идэх хоолтой, амьсгалах цэвэр агаартай үлдээхэд та болон таны бизнес ямар үр нөлөө үзүүлж байгаа вэ гэдгийг боддог цаг үе иржээ. Үүний тулд эрчим хүчээ хэмнэж, нүүрсхүчлийн хий бага ялгаруулж, үйлдвэрлэлийн үр ашгаа нэмэх ямар алхам хийсэн бэ? гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. Нөгөө талдаа хэрэглэгчид ч улам  хэрсүүжиж, худалдан авалт хийхдээ тухайн бүтээгдэхүүн нь эрүүл органик уу, үүнийг үйлдвэрлэхэд байгальд сөрөг нөлөө үүсгэж байгаа эсэх, үүнийг худалдан авснаар юуг санхүүжүүлж байгаа эсэхийг онцгойлон анхаарч үздэг болжээ.
2024-04-05

Гашуунсухайтын авто замын засварын ажилд 29 тэрбум төгрөг зарцуулна

Монгол Улсын  экспортын 90 гаруй хувийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 239 км хүнд даацын авто замаар тээвэрлэж, өдөрт дунджаар 1400-1500 тээврийн хэрэгслээр 100 000 гаруй тонн нүүрсийг экспортолдог. Стратегийн ач холбогдолтой энэхүү замын хариуцагчаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн “Гашуунсухайт авто зам” ХХК ажилладаг аж.
2024-04-05

Европ дахь Монгол эмэгтэйчүүд чуулна

Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос Прага хотноо 2024 оны тавдугаар сарын 4-нд “Эмэгтэйчүүд үйлдвэрлэлд: Жижиг, дунд бизнес эрхлэлт” сэдэвт бизнес форум болон “Оны шилдэг-2024” шагнуулах гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ. Тус форумд Чех улс дахь бизнес эрхлэгч болон нийгэм, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг салбаруудад ажиллаж буй иргэдийг өргөнөөр хамруулах юм.
2024-04-05

Сав, баглаа, боодлын үйлдвэрлэлийг зээлээр дэмжинэ

Хүнсний зориулалтын бус хуванцар савны найрлагад ордог химийн бодисууд хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд шингэн, улмаар хүний биед орж хуримтлагдсаар олон төрлийн өвчний суурь шалтгаан болдог.Хортой, хоргүй хавдар, ургийн гажиг, үргүйдэл, мэдрэлийн саажилт, хүүхдийн тархины хөгжил саатах, ой тогтоолт, сэтгэн бодох чадвар буурах, үений үрэвсэл, арьсны өвчлөл зэрэг өвчин үүсгэдэг химийн бодисууд найрлагад нь ордог учир дэлхийн улс орнууд татгалзаж байгаа ч манай улсад хэрэглээ өндөр хэвээр байна.
2024-04-05

Монгол Улс дахь уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ХААН Банк ОУСК-тай хамтран ажиллана

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд ОУСК-ийн мэргэшсэн зөвлөх баг ХААН Банкны ногоон зээлийн санхүүжилт, үр нөлөөг амжилттай удирдах, тэр дундаа банкны дотоод үйл ажиллагаа болон нийт олгосон зээлийн багцын хүлэмжийн хийн ялгарлыг тооцоолж хэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг үнэлэх механизмыг бий болгох, Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан биет болон шилжилтийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог олон улсын тэргүүн туршлагад нийцүүлэхэд  дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлж ажиллах юм.
2024-04-04

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд инновацын хөгжлийг онцолно

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын өргөтгөсөн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргаа, зарим эрдэм шинжилгээний хүрээлэнгийн удирдлагууд болон дээд боловсролын байгууллагын удирдлага, эрдэмтэн судлаачид, багш нар оролцсон.
2024-04-04

“Эрдэнэ Ресурс” 2023 онд 522 мянган ам.долларын ашигтай ажиллажээ

"Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК /Эрдэнэ Ресурс/ 2023 оны 12 сарын 31-нд дуусгавар болсон жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайлангаа Монгол хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд танилцууллаа.  Дээрх хугацаанд $522,043 цэвэр орлоготой ажилласан бол 2022 оны 12 сарын 31-ний өдрөөр $5,986,237 алдагдал үүрч байв. Капиталжуулсан зардал оролцуулсан хайгуул болон үнэлгээний ѳртѳг нь $847,010 байсан нь 2022 оны мөн үеийн капиталжуулсан зардал оролцуулсан $3,798,676-тай харьцуулахад буурсан үзүүлэлт юм.
2024-04-04

Саарал жагсаалтаас гарсан туршлагаа хуваалцлаа

Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэг (СХН) нь олон улсын хэмжээнд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр харилцан туршлага хуваалцаж, бодлого зохицуулалтын орчныг сайжруулах зорилготой ажилладаг. Тус нийгэмлэгт 84 орны 89 санхүүгийн зохицуулагч байгууллага гишүүнчлэлтэй аж. Монголын Санхүүгийн зохицуулах хороо 2010 онд гишүүнээр элсэж, нийгэмлэгийн захирлуудын зөвлөлд хоёр удаа, Зүүн Европ, Төв Азийн бүсийн санаачилгын даргаар 2021-2023 онд ажилласан.
2024-04-04

Тяньжин боомтоос чингэлэг 9-12 хоногт тээвэрлэгдэж байна

Гуравдугаар сарын 1-30-ны хооронд Тяньжин боомт-оос Эрээн/Замын-Үүд чиглэлд нийт 56 галт тэрэг гарчээ.
2024-04-04

Хөрөнгийн зах зээлээ ойлгоогүй компанийнхан жижиг хувьцаа эзэмшигчдээ хамгаалах уу

Банкны хувьцаа эзэмшлийн хэт төвлөрлийг бууруулж тэнцвэртэй байдлыг бүрдүүлэх зорилгоор 2021 оны нэгдүгээр сард Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Тодорхой хэлбэл, системд нөлөө бүхий банкууд эхлээд 5-10 хувиа худалдаж,  цаашид 40-65 хувийн хувьцаагаа нэмж гаргах, эсхүл одоо байгаа хувьцаа эзэмшигчид өөрсдийн хувьцаагаа бусдад худалдах замаар 20 хувийн шаардлагыг хангуулах хүлээлт бий. Энэхүү хууль хэрэгжиж эхэлсэн ч өмнө нь яригдаж ирсэн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хэрхэн хамгаалах асуудал дахин хөндөгдлөө.
2024-04-04

1072 хувьцааны ногдол ашиг эхлээд үнэт цаасны компанид бүртгэлтэй иргэдийн данс руу орно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2023 оны ногдол ашиг хуваарилах гүйлгээ өнөөдрөөс эхлэн хийгдэнэ. 1072 ширхэг хувьцаатай иргэн 256 мянган төгрөгийн ногдол ашиг авах бол түүнээс бага хувьцаатай иргэн өөрийн хувьцаагаа  239 төгрөгөөр үржүүлэхэд таны ногдол ашгийн дүн гарах юм.
2024-04-04

“Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”-ыг шинэчлэн баталлаа

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр болж нийт 25 асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 83 дугаар тогтоолоор баталсан “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хувийн дугаар олгох журам”-ыг шинэчлэн баталлаа.
2024-04-03

Зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотек эзэлж байна

Монголбанкны ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. 2024 оны хоёрдугаар сарын байдлаар нийт зээлийн үлдэгдлийн 13.7 хувийг ипотекийн зээл эзэлж буй. Дээрх хугацаанд 1154 зээлдэгчид 161.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
2024-04-03