Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өв соёл

Хураасан идээгээ зөвхөн цусан төрлийн хүмүүстээ хүртээгээрэй

Тавгийн идээг хураах ёс нь нутаг бүрд харилцан адилгүй. “Монгол ёс заншлын тайлбар толь”-д тавгийн идээгээ шинийн гуравны өдөр хураах тухай дурджээ.
2024-02-12

Бага насны хүүхдүүдийг үнсэхээс Зайлс хийгээрэй

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд өчигдөр мэдээлсэн. ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа “Сар шинийн баяраар амьсгалын замаар дамжих халдварт өвчин өргөн хүрээнд тархах магадлалтай. Улсын хэмжээнд Улаанбаатар болон 12 аймагт уг өвчний идэвхжил өндөр байна. Томуугийн А хүрээний H3N2 болон коронавирусийн тархалт их байгаа. Нэг дор олноороо цуглаж, хоорондоо золгох үед амьсгалын замын өвчнүүд дамжин тархах эрсдэлтэйг анхааруулъя” гэв.
2024-02-09

“World Dance Grand Prix-2024” тэмцээнээс алт, мөнгө, хүрэл гардав

Монголын бүжигчид БНСУ-д болсон “World Dance Grand Prix-2024” тэмцээнд оролцож, амжилт гаргажээ. Тодруулбал, Завхан аймгийн “Amka dance” сургалтын төвийн бүжигчид уг тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, Очирбалын Энхмарал “Биелгээн намба” бүжгээр алт, Бямбажаргалын Энх-Оргил “Үлэмж гоо” бүжгээр алт, хамтлаг бүжгийн төрөлд “Донж-3”-ийн бүжигчид хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээн энэ сарын 1-3-нд болжээ.
2024-02-08

Мишигийн Цэдэндоржийн гэрээслэл

Нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, их гүүш М.Цэдэндоржийн мэндэлсний 92 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэрээр 1932 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр мэндэлжээ.
2024-02-07

Эсгий ширмэл урлаач Д.Цэндсүрэнг шилдэг өвлөн уламжлагчаар тодрууллаа

Засгийн газрын 2018 оны 354 дүгээр тогтоолын дагуу шилдэг өвлөн уламжлагчийг жил бүр тодруулдаг. 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат иргэн Д.Цэндсүрэнг шалгаруулжээ. Тэрбээр эсгий ширмэл урлалын өв тээгч юм байна. Нүүдэлчин монголчуудын уламжлалт гар урлалын сонгодог төлөөлөл нь эсгий ширмэл урлал. Эл урлалыг Д.Цэндсүрэн ээж Д.Долгороосоо өвлөн авсан бөгөөд үндсэн язгуур хэв шинжээр нь 57 жил хадгалж, хөгжүүлж буй аж
2024-02-05

Өмнөговийн тэмээн сүрэг 16 түмд хүрсний баярыг тэмдэглэлээ 

Тэмээний баяр, наадам жилээс жилд өргөжиж, орон нутгийнхан болон гадаадын жуулчдын сонирхлыг эрхгүй татсаар байна. Говийн малчдын ийм нэгэн баяр наадам, өв соёлыг сурвалжлахаар Өмнөговь аймгийг зорилоо. Тус аймгийнхан өв соёлоо олон нийтэд таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Түмэн тэмээний баяр”-ыг 1997 оноос зохион байгуулж байгаа юм. Өнөө жил тус аймгийнхан 160 мянга гаруй тэмээ тоолуулж, улсдаа тэргүүлсэн байна. Тиймээс энэ сарын 2, 3-нд зохион байгуулсан, 25 дахь удаагийн наадмаа “16 түмэн тэмээний баяр” хэмээн нэрийджээ. 
2024-02-05

XVII жарны "ХИЛЭНТ ЭХ" хэмээх МОДОН ЛУУ жилийн МӨР ГАРГАХ ЗУРХАЙ ба СУУДЛЫН ЗАСАЛ

Шороон үхрийн ерөнхий шинж: Улс орон амгалантай. Тариа төмс, өвс ургамал дэлгэрэх. Амуу будаа арвин. Жилийн эхэн, хаврын гурван сар, дөрвөн улирлын эхэн салхитай. Өндөрлөг газар, голын эхэн, хавцал газар хийгээд голын хөндийн адаг хэсгээр өвс ургамал, тариа төмс, газрын гарц их. Жилийн дундуур тариалан сайн. Сүү сааль арвин, залуу хүмүүний ажил үйлс дэлгэрэх. Үр, ач өнөр өтгөн болох. Жилийн сүүлээр ургац арвин. Эр хүмүүн яаруу, эм хүмүүн тайван байна. Мал сүрэгт сайн. Хурмал өвчин өчүүхэн гарна. Нялхаст амгалантай, өвгөдөд ширүүн, залууст машид ширүүн болно.
2024-02-05

Уран хатгамалчдын бүтээлүүдийг дэлгэлээ

Богд хааны ордон музейгээс жил бүрийн Цагаан сарын өмнө “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэн зохион байгуулдаг уламжлалтай. Зургаа дахь удаагийн буюу “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн үзэсгэлэнг өчигдөр нээлээ. Уламжлалт өв соёлоо сэргээн хөгжүүлэх зорилготой уг арга хэмжээг тус музейнхэн “Мандчирын наран” төрийн бус байгууллагынхантай хамтран зохион байгуулж буй юм. Үүнд мэргэжлийн болон сайн дурын уран бүтээлчид, үйлчдийн бүтээлүүдийг дэлгэжээ
2024-02-02

Үлэг гүрвэлийн олдворуудыг Монгол руу тээвэрлэхэд бэлэн боллоо

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Монгол өв ба дэлхий дахин” олон улсын арга хэмжээ тусгагдаж, соёлын өвүүдээ гадаад улсаас эргүүлэн авч ирэх, хамтарч судлах, үзэсгэлэн гаргах зэрэг арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
2024-02-02

Соёлын биет бус өвийн 2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Д.Цэндсүрэн шалгарчээ

2023 оны шилдэг өвлөн уламжлагчаар Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Алтанбулаг сумын харьяат иргэн “Эсгий ширмэл урлал” өвийг өвлөн уламжлагч Д.Цэндсүрэн шалгарч, батламжаа авлаа.
2024-02-02

Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетэн”-ээр үзмэрээ баяжуулжээ

Өмнөговь аймгийн Даланзадгад сум дахь Говийн байгаль, түүхийн музей “үлэмж биетнүүд”-ээр сан хөмрөгөө баяжуулжээ. Соёлын яам музейг дэмжиж, хөгжүүлэх зорилтын хүрээнд Байгалийн түүхийн музейд хадгалагдаж байсан, үлэг гүрвэлийн холбогдолтой зургаан олдворыг сэргээн засаж, тус байгууллагад шилжүүлсэн аж. Тодруулбал, өвсөн тэжээлт үлэг гүрвэл завролофусын хэлхээ яс, эвэрт “үлэмж биетэн” протоцератопсын толгойн яс, орнитомимозаврын сарвуу, чулуулган дээрх загас, ургамлын үлдвэр зэргийг орон нутгийн музейд байршуулсан байна
2024-01-31

“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг 100 мянга гаруй хүн үзжээ

Бүгд Найрамдах Франц Улсын Нант хотноо дэлгэгдэж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг одоогийн байдлаар 100 мянга гаруй хүн үзэж, сонирхоод байна.
2024-01-30

Мөсөн хотхон, шувуулахуйн отогтой “Улаанбаатарын өвлийн наадам-2024

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь 12 дахь удаагийн “Улаанбаатарын өвлийн наадам” байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-нд болсон энэхүү арга хэмжээг “Скай ресорт”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цонжин болдогийн ойролцоо байрлах “Уухайн дуу” амралтын газар гэсэн гурван байршилд зохион байгуулсан. Гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөх, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгосон “Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг сурвалжиллаа
2024-01-29

"Тэнгэрийн хутагт" бүжгэн жүжгийг нийслэлд тоглохоор болжээ

Хүн төрөлхтөн алив сайхан гэгээн бүхнээ хунтай зүйрлэдэг, дуулдаг, магтдаг. Гаднах төрх хийгээд дотоод мөн чанараараа хун сайхан амьтан. Хилэнцийг харахад эвгүй, ууртай уцаартай. Хатгадаг, хаздаг тул бид эмээдэг. Гэвч гурван галавт дүрсээ хувиргаагүйн тул шударга үйл хэрэг, үнэнийг дээдлэх бэлгэдэл гэж үздэг. Эхийн хайр гэдэг юутай ч зүйрлэшгүй. Тиймээс эмэгтэй хүнийг бурханчлан шүтэж 108 дарь эх бүтээсэн домог бий. Энэ бол Говийн догшин ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн түүхийн нэг хэсэг, түүний гурван шүтээн билээ. 
2024-01-27

Хадны зургийн үзэсгэлэн дэлгэх нь

Өмнөговийн Даланзадгад сумд ирэх сарын 1-3-нд “Түмэн тэмээний баяр” болно. Энэ үеэр орон нутагт нь зочлох гадаад, дотоодын жуулчдад зориулан тус аймгийнхан Говийн байгаль, түүхийн музейдээ хадны зургийн үзэсгэлэн дэлгэхээр болжээ. “Өмнийн говийн өв соёлын гайхамшиг” үзэсгэлэнд сүүлийн зургаан жилийн хугацаанд говийн баруун бүс нутагт хийсэн хадны зургийн судалгааны үр дүнгүүдээс дэлгэн толилуулах бөгөөд эртний нүүдэлчид, эзэнт гүрний язгууртнуудтай холбогдолтой олдвор, дурсгалуудыг онцлон танилцуулах аж
2024-01-26

Цамаар дамжуулан Монгол өв соёлоо сурталчилжээ

Монгол Улсын Соёлын элч Н.Ганхуягийн “Монгол цам, түүнийг бүтээх нь” соёлын үйл ажиллагаа нэгдүгээр сарын 20-ны өдөр Америк пахь Смитсониан хүрээлэнгийн Азийн урлагийн музейд боллоо.
2024-01-23

АНУ-аас манай улсад үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгчээ

АНУ-ын Засгийн газар манай улсад зургаан төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгөөд байна. Эдгээр олдворын дунд АНУ-ын жүжигчин Николас Кейжийн дуудлага худалдаанаас авч, хожим хүлээлгэн өгсөн “Tyrannosaurus Bataar” болон "Tyrannosauridae" бүлд хамаарах "Alioramus" үлэг гүрвэлийн яс зэрэг онцлох олдворууд багтаж буй.
2024-01-22

Төрийн албан хаагчдыг Монгол бичгийн гарын авлагаар бэлдэнэ

Монгол хэлний тухай хуулийн дагуу Төрийн албан хэргийг 2025 оноос хос бичгээр хөтлөн явуулна. Энэ хүрээнд төрийн албан хаагчдаа Монгол бичгийн гарын авлагаар бэлдэнэ.
2024-01-20