Наадмын нээлтээр 21 аймгийн онцлогийг харуулна
Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооныхон хуралдаж, нээлт, хаалтын ёслолын талаар хэлэлцсэн байна. Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Эх дэлхий, энх оршихуйн цадиг” сэдвээр найруулах гэнэ
2024-05-31
“Намнаа” клубийнхнийг гүйцэх харваач байсангүй
Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны хаврын сорилго тэмцээнд 10 клубийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд 50 тамирчин дөрвөн төрөлд өрсөлдлөө. Өсвөр үеийнхнээс гран при төрөлд “Намнаа” клубийнхнээс Э.Мэргэн, насанд хүрэгчийнхэд Б.Аягаа тэргүүн байр эзэлжээ. Солонгос гурван байны төрөлд “Хан Монгол”-ын харваач Ц.Түвшинбаатар, унгар төрөлд Б.Аягаа (“Намнаа”), саран байн төрөлд Г.Гүнбилэг (“Намнаа”), хятад босоо байныхад Б.Аягаа (“Намнаа”) нар шилдгээр тодров. Дээрх тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Оюунбилигт, онооны шүүгчээр М.Амгалан ажиллажээ.
2024-05-30
“Тэнгэрийн хаалга” хамтарсан бүтээлийг онцлов
“Бичиг соёл” төв, Монголын үндэсний номын сан, Монголын урчуудын эвлэлтэй хамтран монгол уран бичлэгийг хойч үедээ өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уран бүтээлчдийн шинэлэг санаа, авьяас чадварыг дэмжих зорилгоор “Бичиг соёл” үзэсгэлэнг өчигдөр нээв. 15 жилийн түүхтэй уг үзэсгэлэнд30 гаруй хүний бүтээлийг дэлгэжээ. Уран бүтээлч, багш, оюутан, сурагчдын хамтарсан бүтээлүүдийг анх удаа олон нийтэд танилцуулснаараа энэ удаагийн үзэсгэлэн онцлогтой аж. Танхимын нэг хэсэгт хамтарсан, нөгөө талд нь бие даасан бүтээлийг байршуулжээ.
2024-05-29
Тавантолгойн дурсгалт газраас олдсон эд өлгийн зүйлсийг “Чингис хаан” музейд хүлээлгэн өглөө
Тавантолгойн дурсгалт газар дахь хатны булшнаас олдсон эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд өчигдөр заллаа. Уг дурсгалт газар нь Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт оршдог. МУИС-ийн Археологийн судалгааны төвийн захирал, доктор, дэд профессор Ц.Төрбатаар ахлуулсан багийнхан 2022-2023 онд дээрх булшийг илрүүлжээ. Уг булшнаас илрүүлсэн 26 олдворыг Соёлын өвийн үндэсний төвийнхөн сэргээн засварлаж, тус музейн зургаадугаар давхарт байрлах Монголын их эзэнт улсын танхимд байршуулав.
2024-05-29
Гадаадад үйл ажиллагаа явуулдаг боловсролын сургалтын төвийг төрөөс дэмжинэ
Гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй боловсролын сургалтын байгууллага болон насан туршийн боловсролын байгууллагад төрөөс дэмжлэг үзүүлэх журмыг баталжээ. Үүнд шаардагдах хөрөнгийг 2024 оны төсвийн багцын хүрээнд санхүүжүүлж, цаашид жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгах арга хэмжээ авахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.
2024-05-22
Уламжлалт арга барилаар хөгжимдөх анхдугаар уралдаан зохион байгууллаа
Үндэсний хөгжмийн сургалтын дэг сургуулийг бататган сайжруулах, уран бүтээлчдийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой, уламжлалт арга барилаар хөгжимдөх улсын анхдугаар уралдааныг СУИС-иас зохион байгууллаа. Уралдаанд таван аймаг, мэргэжлийн урлагийн 10 гаруй байгууллагаас 12-74 насны 103 уран бүтээлч оролцсон байна. Тэднээс 71 оролцогч хоёрдугаар шатанд шалгаран өрсөлдсөнөөс гурван төрөлд шилдгүүдийг тодруулжээ.
2024-05-22
“Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэн нээхээр болжээ
Богд хааны ордон музейгээс “Бурхан багшийн лагшин эрдэнэс” үзэсгэлэнг өнөөдрөөс олон нийтэд толилуулна. Уг үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх нь. Олон улсын музейн өдөр, Бурхан багшийн их дүйчин өдрийг тохиолдуулан энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж буй. Үүний хүрээнд дээрх музейд бурхан багшийн цахиур эрдэнийг олон нийтэд үзүүлнэ. Мөн БНСУ дахь Олон улсын Буддагийн музейгээс бурхан багшийн хуруу эрдэнэ, үс эрдэнэ, таван өнгийн ринсрэл зэрэг дэлхийд нэн ховор шүтээнийг энэ сарын 20-24-нд үзэсгэлэнгийн танхимд дэлгэх нь. Өөрөөр хэлбэл, олон улсын музейд хадгалдаг шүтээнүүдийг дэлгэхээрээ уг үзэсгэлэн онцлогтой юм байна.
2024-05-17
Музейнүүд зуны цагийн хуваарьтаа шилжлээ
Ташрамд дурдахад, Олон улсын музейн өдөр энэ сарын 18-нд тохионо. Эл өдрийг тохиолдуулан Улаанбаатар хот дахь музейнүүд хамтран “Музей боловсрол, судалгааны төлөө” уриатай арга хэмжээг маргааш Чойжин ламын сүм музейд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр музейнүүдийн нь соёлын солилцоог өрнүүлэх, хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа боловсролын хөтөлбөрийг танилцуулах үйл ажиллагаа зохион байгуулах аж.
2024-05-16
Уламжлалт тоглоомын тэмцээн зохион байгуулна
“Тэвгэн наадгай” уламжлалт тоглоомын аварга шалгаруулах тэмцээний гэнэ сарын 25-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулах нь. Энэхүү тэмцээн нь хүүхэд, залуучуудад уламжлалт тоглоомын аргаар дамжуулан өв соёл, ёс заншлаа таниулан, сэргээн хөгжүүлэх зорилготой. Мөн олон улсад монгол ахуй, соёлыг сурталчлан таниулж, цаашлаад аялал жуулчлал хөгжихөд түлхэц болох наадам юм. “Тэвгэн наадгай” нь насны хязгааргүй учир уламжлалт тоглоом, наадгайгаар өрсөлдөх сонирхолтой бүх хүнд эл тэмцээн нээлттэй гэнэ. Тус тэмцээний шагналын сан нь 3-20 сая төгрөг бөгөөд оролцогчид мандат аван өрсөлдөх аж.
2024-05-14
Монголын хэл хуурчдын анхдугаар чуулган боллоо
Монгол угсаатан Хэл хуурчдын холбооноос санаачлан Соёлын яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн Газар, Монголын Үндэсний Соёл, Амралтын хүрээлэн дэмжин Монголд анх удаа Хэл хуурчдын анхдугаар чуулганыг зохион байгууллаа.
2024-05-09
Хүүхэлдэйн жүжиг болон танин мэдэхүйн хөтөлбөрүүдтэй “Монгол гэр”
ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэсэн монгол гэрийг олон нийтэд таниулах зорилгоор “Монгол гэр” үзэсгэлэнг Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 12 хүртэл толиулах юм. Уг үзэсгэлэнд аймаг бүр өөрийн гэсэн онцлогоор гэрээ тохижуулан оролцож байна. Орхон аймаг л гэхэд “Эрдэнэт хивс” компанийн бүтээгдэхүүнээр гэрээ тохижуулжээ
2024-05-06
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Праг хотноо дэлгэнэ
Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар хоёр музей хамтран ажиллах гэрээг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулжээ. Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Праг хотноо 2025 оны гуравдугаар сарын эхээр нээх юм.
2024-04-25
“Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурал ирэх сард болно
Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Соёлын яамнаас нэгдсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эл тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, орчин цагийн музейн түүх, хөгжлийн талаар хэлэлцэнэ.
2024-04-23
Бангкок дахь НҮБ-ын төв байранд нүүдэлчний өв соёлыг илэрхийлсэн булан нээв
НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 80 дугаар чуулганд оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бангкок дахь НҮБ-ын хурлын төв байранд Монгол Улсыг сурталчлах зорилгоор тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яамнаас санаачлан байгуулсан нүүдэлчний өв соёлыг агуулсан уулзалтын булангийн албан ёсны нээлтэд оролцлоо.
2024-04-23
Үлэг гүрвэлийн мөрт “Шар цав”-ыг ЮНЕСКО-д бүртгүүлнэ
ЮНЕСКО-оос Дэлхийн геопаркууд хөтөлбөрийг 2001 оноос олон улсын түвшинд геологийн ач холбогдол бүхий газруудыг дэмжин хөгжүүлж, орон нутгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн хүрээнд ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээ бий болжээ. Одоогийн байдлаар ЮНЕСКО-ийн Геопаркийн олон улсын сүлжээнд дэлхийн 48 орны 213 газар бүртгэгдээд байна.
2024-04-22