Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбооны хаврын сорилго тэмцээнд 10 клубийн өсвөр үе, насанд хүрэгчдийн ангилалд 50 тамирчин дөрвөн төрөлд өрсөлдлөө. Өсвөр үеийнхнээс гран при төрөлд “Намнаа” клубийнхнээс Э.Мэргэн, насанд хүрэгчийнхэд Б.Аягаа тэргүүн байр эзэлжээ. Солонгос гурван байны төрөлд “Хан Монгол”-ын харваач Ц.Түвшинбаатар, унгар төрөлд Б.Аягаа (“Намнаа”), саран байн төрөлд Г.Гүнбилэг (“Намнаа”), хятад босоо байныхад Б.Аягаа (“Намнаа”) нар шилдгээр тодров. Дээрх тэмцээний ерөнхий шүүгчээр Б.Оюунбилигт, онооны шүүгчээр М.Амгалан ажиллажээ.