Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны 100 жилийн ойг 2024 онд тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ хүрээнд Соёлын яамнаас нэгдсэн олон талт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Эл тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан “Монголын музей 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг тавдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулж, орчин цагийн музейн түүх, хөгжлийн талаар хэлэлцэнэ.
Хурлын үндсэн чиглэл:
- Монголын музейн түүх
- Музейн хадгалалт хамгаалалт, аюулгүй байдлын өнөөгийн байдал, шаардлага
- Музейн боловсон хүчний нөхцөл байдал, тогтвортой хөгжлийн бодлого
- Музейн хамтын ажиллагаа, гадаад харилцааны асуудал
- Музейн боловсрол, олон нийтийн харилцаа, маркетингийн чадамж, цаашдын зорилт
- Музейн үзмэр баяжуулалт, сан хөмрөгийн өнөөгийн байдал, стандарт нөхцөл гэсэн сэдвийн хүрээнд үндсэн илтгэл тавина.