УГААРЫН ХИЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Ямарваа нүүрс, түлшийг шатаахад утаа болон СО2 ялгардаг. Утаа бол тортог, нунтаг тоосонцор холилдсон багсарсан хар зүйл. СО2 бол түлш агаар дахь хүчилтөрөгчтэй урвалд орж шатахад ялгардаг хий. Хоргүй хий. Бидний уудаг ундааны газ.
Гэтэл зууханд дотор агаарын эргэлт муутай, хүчилтөрөгч хангалттай биш байвал СО2-ын оронд СО үүсдэг. Энэ бол угаарын хий. Өнгө байхгүй. Үнэр байхгүй. Гэхдээ үхлийн аюултай хорт хий. Нүүрсийг шатааж эхлэх үед болон шаталт дуусаж гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Тэр үед яндангийн таталт сайн байх хэрэгтэй гэсэн үг. Яндангийн таталт сайн байх юм бол гадаад орчиндоо цацагдаад сарнидаг. Гэтэл таталт муу байвал зуухны амаар гэр дотроо ялгараад аминд хүрэх эрсдлийг бий болгодог.
ХЭРХЭН СЭРГИЙЛЖ БОЛОХ ВЭ?
Нэгдүгээрт зуухны агаарын эргэлт сайн байх хэрэгтэй байх нь. Хоёрдугаарт яндангийн таталт сайн байх хэрэгтэй байх.
1-рт шөнө унтахынхаа өмнө зуухны хүхээгний хаалтыг битгий багасга! Манайхан дулаанаа барих гээд багасгаж нээдэг. Багасгамаар байвал өдөр, орой хүмүүс байхад тодорхой хэмжээгээр багасгана. Хэзээ ч битгий тултал нь хаагаарай. Хамгийн гол нь унтахынхаа өмнө багасгаж болохгүй.
2-рт, зуухаа пиг дүүртэл нүүрс битгий хийгээрэй. Яндангийн хоолой дээр нүүрс овоорох, эсвэл үнслэг ихтэй бол үнс овоороод таталт нь буураад угаарын хий гэр дотор ялгарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.
3-рт аль болох өмнөх нүүрс шатаж дуусаагүй илчтэй, халуун байхад нь дээрээс нь шинэ нүүрсээ бага багаар хий. Ингэснээр утаа бага ялгарна. Угаарын хий ч багаар ялгардаг.