“Рийверстөүн пропертис” ХХК Засгийн газрыг шүүхэд өгчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уулзвар орчимд буюу өмнө нь Худалдаа, хөгжлийн банк байсан газарт шинээр барилга барьж буй “Хурд пропертийз”, түүний туслан гүйцэтгэгч “Рийверстөүн пропертис” ХХК сүүлийн хоёр жил орчмын хугацаанд их хэмжээний хөрсний усыг борооны ус зайлуулах шугам хоолойгоор урсган хаяж, байгалийн нөөцийг үнэгүйдүүлж байгааг Усны газраас энэ оны эхээр мэдээлсэн билээ.
2024-05-22
Химич О.Алтантуяа олон улсын төслийн уралдаанаас 25 мянган еврогийн грант хүртэв
Шинжлэх ухааны өгүүлэл, бүтээл дагнан хэвлэдэг дэлхийн томоохон компани “Elsevier” болон түүний нэрэмжит сангаас зарласан “Уур амьсгалын өөрчлөлтийн хими” сэдэвт төслийн уралдаанд манай улсын ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор О.Алтантуяа амжилттай оролцож, 25 мянган еврогийн дэмжлэг авах эрхээр шагнуулжээ.
2024-05-21
“Энэ зун гэнэтийн, ус ихтэй аадрын давтамж олширно”
Энэ зуны цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцууллаа. Агаарын температур зургаадугаар сард баруун бүсийн нийт нутаг буюу Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймагт олон жилийн дунджаас дулаан, төв, зүүн бүсэд дунджийн орчим байх нь. Харин хур тунадасны хувьд үүний эсрэг буюу баруун аймгуудад олон жилийн дунджийн орчим, төв, зүүн бүсийн нутгаар ахиу орох төлөв гарчээ.
2024-05-21
Орон сууцын үнэ 10.2 хувиар өсжээ
Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцын үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өнгөрөгч сарынхаас 1.3 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. Хуучин орон сууцын нэг ам.метр талбайн дундаж үнэ 3.8, шинийнх нь 4.03 саяд хүрсэн нь 2023 оны дөрөвдүгээр сарынхаас 10.1-10.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
2024-05-20
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөнө гэвүү
“Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нь сайжруулах судалгааг эхлүүлэхээр төлөвлөж буйгаа Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тодруулбал, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага болон нисэх буудлын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт хариуцсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн төлөөллийг хүлээн авч уулзахдаа энэ талаар танилцуулж, талууд зөвшилцсөн гэх. Энэхүү судалгаа, тооцооллыг ирэх сараас эхлүүлж, 2024 оны нэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.
2024-05-20
Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлав
БОАЖЯ-наас уур амьсгалын өөрчлөлтийн үр нөлөөг бууруулах, хуурай газрын экосистемийг хамгаалах НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтыг хангаж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх үүднээс Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон аймаг дахь төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд, олон нийтийн дунд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх болзолт уралдаан зарлалаа. Үүний хүрээнд ойр орчмынхоо нийтийн эзэмшлийн газрыг үлгэр жишээ цэцэрлэгжүүлсэн, тохижуулахаар ажлын зураг, төлөвлөгөө гаргасан аж ахуйн нэгж, иргэдийг шалгаруулах юм байна
2024-05-17
Цахилгаан дамжуулах агаарын шугамын 39 хувийнх нь ашиглалтын хугацаа дуусжээ
Эрчим хүч хэрэглэгчийн тоо сүүлийн хоёр жилд эрс өссөнийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас мэдээлэв. 2017-2021 онд цахилгаан хэрэглэгчийн тоо жилд дунджаар 2.1-5.2 хувиар өссөн бол 2022 онд өнгөрсөн жилийнхээс 11.8, 2023 онд 9.9 хувиар нэмэгджээ. 2023 оны эцэс гэхэд нийт 487 938 хэрэглэгч бүртгэлтэй байсан нь өмнөх жилийнхээс 20 442-оор нэмэгдсэн үзүүлэлт болжээ. Нийт хэрэглэгчийн 50 хувь нь орон сууц, 44 хувь нь гэр хорооллын өрх бол зургаан хувь нь аж ахуйн нэгж аж.
2024-05-17
“Нэг сум, нэг нуур” санаачилгыг дэмжихийг уриалав
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас гадаргын ус хуримтлуулах, гүний нөөцийн хэрэглээг бууруулах зорилгоор “Нэг сум, нэг нуур” санаачилга гаргаад буй. Сум бүр нэг хиймэл нуур, хөв цөөрөм байгуулснаар Монгол орны хэмжээнд 333 усан сан бий болж, тэр хэрээр байгалийн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах боломж бүрдэнэ гэж тус байгууллагынхан үзэж байгаа юм. Тэрчлэн ус их хэмжээгээр ашигладаг уул уурхайн компаниуд, байгаль, зэрлэг амьтан хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нийгмийн хариуцлагын хүрээнд, бусдад үлгэрлэж энэ чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг уриалж буй.
2024-05-16
Агаарын температур олон жилийн дунджаас 2.2-7.9 градусаар дулаарчээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс энэ сарын 10-ны байдлаарх бэлчээрийн ургамлын төлөв байдлыг танилцууллаа. Энэхүү үнэлгээгээр Хэнтий, Дархан-Уул, Дорнод, Хөвсгөлийн нийт, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц хэвийн, бусдад нь муу болон дунд гарчээ. Тодруулбал, Дундговийн нийт, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Дорноговь, Өмнөговийн ихэнх, Баянхонгор, Завханы зарим нутгаар өвс ургамал муу буюу мал бэлчээх боломжгүй байгаа гэнэ.
2024-05-14
Бүх нийтээрээ дөрвөн сая мод тарихаар нэгдлээ
Жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт тэмдэглэдэг уламжлалтай Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 11-нд тохиолоо. Манай улс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлсэн 2021 оноос хавар, намрын мод тарих өдрүүдийг урьдынхаас өргөн хүрээг хамруулан, 7-14 хоногт зохион байгуулах болсон юм
2024-05-13
Бага оврын онгоц нэг цаг түрээслэх дундаж үнэ 1650-1800 ам.доллар байна
Монгол Улсын хэмжээнд гадаад, дотоодод нислэг үйлддэг 50 гаруй агаарын хөлөг буйгаас 30-аад нь ерөнхий зориулалтынх буюу бага оврын онгоц гэнэ. Үүний тав нь ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн дэргэдэх “Mongolian airways cargo” компанид харьяалагддаг бол бусад нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийнх аж. Ерөнхий зориулалтын буюу хуваарьт бус, захиалгат нислэгийг өдгөө манай улсад “Скай жет”, “Геосан”, “Тэнгэрийн улаач шинэ”, “Мөнх трэйвэл”, “Хүннү эйр”, “Опен скай” зэрэг компани тогтмол үйлдэж байгааг Иргэний нисэхийн үндэсний төвийн мэргэжилтнүүд хэллээ.
2024-05-10
Агаарын тээврээр зорчигчийн тоо 34.3 хувиар өсжээ
Улсын хэмжээнд энэ оны эхний дөрвөн сард 38.9, дөрөвдүгээр сард 10.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9-25.7 хувиар өссөн үзүүлэлт болсныг Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв. Харин нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд бүх төрлийн тээврийн хэрэгслээр давхардсан тоогоор 48.9 сая хүн зорчсон нь өмнөх жилийн мөн үеийнхээс 6.6 хувиар өсжээ. Үүний 27 хувь буюу 14.2 сая нь өнгөрсөн сард зорчсон байна. Дөрөвдүгээр сард авто тээврээр зорчигчдын тоо 2023 оныхоос 6.7 хувиар өсөж 13.9 сая, агаарынх 34.3 хувиар нэмэгдэн 138.7 мянгад хүрэв. Авто замын боомтоор ачаатай 11 222 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн нь өнгөрөгч жилийнхээс 31.1, 61 976 машин гарсан нь 5.6 хувиар өссөн дүн гэнэ.
2024-05-10
“Европт сурч буй оюутнуудын амьжиргааны зардлыг нэмж, Хятадынхыг хэвээр нь үлдээсэн”
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний жилийн шалгаруулалтад тэнцэн гадаадад суралцаж буй оюутнуудад амьжиргааны зардал буюу стипендийг нь цаг тухайд нь олгохгүй байгаагаас залуус санхүүгийн хүнд байдалд ороод буйг “Өнөөдөр” сонин 2023 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн дугаар дахь “Ерөнхийлөгчийн тэтгэлгийн үнэн буюу шилдэг сургуульгүй, стипендгүй оюутнууд” нийтлэлээрээ хөндсөн билээ
2024-05-09
Стандартын бус, төмөр хашаанаас болж таван жилд 30 амьтан үхжээ
Суурьшлын бүс эрчимтэй тэлж, хүн амын төвлөрөл ихсэж буйгаас улбаатайгаар сүүлийн жилүүдэд зэрлэг амьтдын тархац нутаг хумигдан, нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийж чадахгүйд хүрч, стандартын бус төмөр хашаа, өргөст торонд сүлбэгдэж үхэх тохиолдол сүүлийн жилүүдэд цөөнгүй гарч байгааг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. 2018- 2023 онд буюу сүүлийн таван жилд зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 30 амьтан зуслангийн бүсийн төмөр хашаанд сүлбэгдэн амь тавьжээ.
2024-05-08
Нийт нутгийн 10 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Манай орны ихэнх нутагт бэлчээрийн ургамлын гарц муу, дунд байна гэж Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс мэдээлэв. Энэхүү үнэлгээг долоо хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар гаргажээ.
2024-05-07
“Хүннү эйр” компани БНСУ-аас орон нутаг руу шууд нислэг үйлдэхээр болов
Манай улсад агаарын тээврээр ирж буй жуулчид заавал “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсаны дараа буюу Улаанбаатар хотоор дамжин орон нутаг руу зорчдог. Энэ нь Монголыг зорих гадаадын жуулчдыг цаг хугацаа, эдийн засгаар нь хохироодог тул аймгуудын нисэх буудлуудыг олон улсын зэрэглэлтэй болгож, шууд нислэг үйлдэх боломж бүрдүүлэх асуудлыг сүүлийн жилүүдэд ярьж байгаа.
2024-05-06
Эх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлээч, Х.Булгантуяа сайдаа
“Хүү, бид хоёр ажлын хажуугаар Төрийн ордны цэцэрлэг, яам, тамгын газар гээд хаа тааралдсан газартаа мөөмөө идсээр бантантайгаа залгалаа. Австралийн парламентын гишүүн эмэгтэй чуулган дээр хүүхдээ хөхүүлж байсан даа. Манай төрийн ордонд бол хүүхэд орж ч болдоггүй юм байна. Хүүхдийг зургаан сар хүртэл нь хөхүүлэхийг уриалж байгаа бол хүүхэд хөхүүлэх газрыг хаа сайгүй байгуулах ёстой. Одоо бид хоёр бантантай залгасан юм чинь учиртай…”
2024-05-06
Жуулчдаа хүлээж авахад бэлэн үү
Манай улс өнгөрсөн онд түүхэндээ хам гийн олон буюу 651 мянга гаруй жуулчин хүлээн авсан. Нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлээд багагүй хугацааг үдсэн, жилд ихдээ 400-500 мянган гадаадын аялагч ирдэг орны хувьд дэлхий нийт цар тахлын хямралаас бүрэн гараагүй, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал ярвигтай үед “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбараа богино хугацаанд сэргээж, түүхэнд байгаагүй олон зочин угтсан нь яалт ч үгүй онцгой үйл явдал болсон юм
2024-05-03
Хонь, үхрийн махны үнэ 4.1-4.8 хувиар өсжээ
Дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотод гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сарынхаас 4.5, түрүүчийн долоо хоногийнхоос 1.7 хувиар өссөн дүн гарсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулав. Төрлөөр нь авч үзвэл хонь, үхрийн махны үнэ хамгийн өндөр хувиар өссөн байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 22-нд нийслэлд хонины ястай махыг кг-ыг нь 14 628 төгрөгөөр борлуулж байсан бол долоо хоногийн дараа 4.8 хувиар өсөж, 15 328 төгрөг болжээ. Харин үхрийн ястай махны үнэ 4.1 хувиар өсөж 18 865 төгрөг болсон байна. Төмсний үнэ 1.4, талхных нэг, савласан тараг, цөцгийний ханш 0.3 хувиар тус тус өсжээ.
2024-05-02
Цоохор ирвэс говийн бүсэд үзэгдэх нь олширчээ
Байгаль орчны мэргэжилтнүүд “Цоохор ирвэс нь орооны үеэс бусад цагт ганцаараа амьдардаг онцлогтой бөгөөд залуу бодгалиуд нь эзэмшил нутгийн давхцал, идэш тэжээлийн хүрэлцээ зэргээс болж нэг уулаас нөгөө рүү явах замдаа тал, хээр, говийн бүсэд хүмүүстэй тааралдах нь элбэг. Энэ үед иргэд ирвэсийн зураг авах, бичлэг хийх зорилгоор хөөх тохиолдол гардаг. Ингэснээр тухайн амьтныг эрсдэлд оруулдаг. Зэрлэг амьтдыг тайван байлгаж, нүүдэл, шилжилт хөдөлгөөнд нь саад учруулахгүй байх нь тэднийг хайрлан, хамгаалж буй нэг хэлбэр юм” гэлээ.
2024-05-02