Өнгөрсөн онд хамгийн их ус ашигласан 10 аж ахуйн нэгжийг зарлав
Энэхүү жагсаалтын эхний тавд УСУГ (48.7 сая шоо метр), “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ (19.9), “Оюутолгой” ХХК (15.9), “ДЦС-4” (7.5), “ДЦС-3” ТӨХК (5.4) орсон бол удаах байрыг “Багануур” ХК, “Шивээ-Овоо”, “Петрочайна дачин Тамсаг” ХХК, “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК, “Эрдэнэт ус дулаан түгээх сүлжээ” ОНӨХК эзэлсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нэг жилийн хугацаанд 112.1 сая шоо метр ус ашиглажээ.
2023-10-05
Агаараас эрэн хайх, аврах ангитай боллоо
Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид өнөөдрийг хүртэлх хугацаанд 86 удаагийн дуудлагаар 237.3 цагийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, эрүүл мэндийн хүнд заалттай, газраар тээвэрлэх боломжгүй, амиа алдах өндөр эрсдэлтэй 120 хүний аюулгүй байдлыг хангаж, эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүргэжээ. Төслийн хүрээнд манай улсын онцгой байдлын байгууллагад евро стандартын шаардлага хангасан нислэгийн болон аврах ажиллагааны техник, тоног төхөөрөмж, иж бүрэн дэд бүтэц бүхий, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжтой нисдэг тэргүүдийг нийлүүлсэн байна. Мөн 12 хүнийг нисгэгчээр бэлтгэжээ.
2023-09-18
Баян-Өлгийд энэ сард бүргэдийн баяр гурван удаа болно
Энэхүү арга хэмжээг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж буй учир бүргэдчдийн дунд шагналын сан өндөртэй тэмцээн, уралдаан явуулж, олон хүн хамруулахаар зорьж байгаа гэнэ. Эдгээрийн дараа “Бүргэдийн баяр-2023” нэгдсэн фестиваль Бугат сумын Өнчин толгой хэмээх газарт болно. Жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт товлодог уг наадмыг энэ удаа есдүгээр сарын 30, аравдугаар сарын 1-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
2023-09-15
200 гаруй гар далавчтан, 120 жигүүртэн бүртгэв
Хоёр орны хамтарсан баг хээрийн ажиглалт, судалгаагаа амжилттай дуусгаснаа зарлаад буй энэ үед ШУА-ийн Биологийн хүрээлэнгийнхэн “Олон улсын тахь групп”-тэй хамтран Монгол орны говийн бүсэд ховор шувууны судалгааны хоёрдугаар үе шатыг эхлүүлснээ мэдээлэв. Говийн их дархан цаазат газрын Б хэсэг дэх ховор шувуудын тархац, тоо толгойг тогтоох мониторингийн судалгааг дээрх байгууллагууд энэ оны зургадугаар сард эхлүүлсэн юм байна. Тэд одоогоор 120 гаруй зүйл жигүүртэн бүртгэсний дотор бужмаг хөөндэй, шарга зөгийч, Алтайн хойлог, ооч ёл, идлэг шонхор зэрэг бүс нутгийн хэмжээнд хэмжээнд төдийгүй олон улсад ховордсон, Монгол оронд тэр бүр харагддаггүй олон шувуу бий аж.
2023-09-13
Цочир хүйтрэх хугацаа наашилжээ
Орхон, Сэлэнгийн сав газар болон ойт хээрийн нутгууд энэ сарын 1-10-нд цочир хүйтэрсэн бол хээрийн бүсэд 10-20-нд, говь нутагт 20-ноос хойшоо энэ үйл явц үргэлжлэх төлөвтэй гэнэ. Тодруулбал, эерэг (нэмэх) утгатай байсан температур агаарт болон хөрсний гадаргад 00, эсвэл түүнээс бага хэм болж буурна гэсэн үг. Нэмэх хэмээс хасах руу шилжих үйл явц ч гэж нэрлэдэг. Цаг уурчдын тайлбарлаж буйгаар хөрсний гадаргад цочир хүйтрэх үзэгдэл намрын улиралд агаарынхаас харьцангуй эрт эхэлдэг бол хавар хожуу дуусдаг зүй тогтолтой гэнэ.
2023-09-13
Англи хэлний сургалтыг алхам урагшлуулах оролдлого
Энэхүү хөтөлбөрийг “Pearson” хэмээх сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дэлхийн тэргүүлэх компани эзэмшдэг юм байна. Уг компани дэлхий дахинд 20 мянга гаруй ажилтантай бол 200 улс бүтээгдэхүүн, үйлчилгээг нь албан ёсоор нэвтрүүлжээ. Жилд дунджаар 140 сая орчим хүнд хүрч ажилладаг гэнэ. Тус компанийн брэнд бүтээгдэхүүн болсон “Pearson” хөтөлбөрийг Монгол дахь хувийн сургуулиуд нэвтрүүлээд удаж буй бол улсынхад нэгдсэн журмаар, үндэсний хөтөлбөр болгон үе шаттайгаар нутагшуулах эхлэлийг 2022-2023 оны хичээлийн жилд тавилаа.
2023-09-13
Уур амьсгалын өөрчлөлт Өгий нуурт хэрхэн нөлөөлснийг тогтооно
Тэгвэл ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид эл нуурын ус, намгархаг газарт уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг тогтоохоор Орхон, Чулуут голын сав газрын захиргаатай хамтран судалгаа хийж эхэлжээ. Үүнийхээ хүрээнд усны химийн найрлага, чанарын өөрчлөлт, ургамлын нөмрөгийн доройтол зэргийг үнэлж, тухайн орон нутгийн иргэд, малчид, аялагчдаас мэдээлэл цуглуулах юм байна. Энэ ажлыг Зүүн Азийн сэрүүн бүсийн экосистемийг хамгаалахад чиглэсэн “Хөдөөгийн экосистемийн нөхөн сэргээлтийн хөтөл
2023-09-12
Хөдөөг сэргээх их үйлсийн дөнгө
...Монгол орны хоймор нутаг Хөвсгөл аймагт саяхан ажиллаад ирлээ. Тэндээс мөн л жалга довны үзэл, хандлага нэвт “ханхалж” байна. Орон нутгийн захиргааныхантай уулзсан ч, иргэдтэй санал бодол солилцсон ч“Аялал жуулчлалын салбарын орлогыг гаднынхан (тус нутгийнх биш) л хамдаг” гэж ярьж байлаа...
2023-09-11
398.7 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ
Тодруулбал, энэ жил 4000 га талбайд техникийн, 1500 га-д биологийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн. Эдгээрээс эхний ээлжид нөхөн сэргээсэн газруудыг хүлээн аваад буй талаараа БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого, зохицуулалтын газраас мэдээлэв. БОАЖЯ, Сэлэнгэ аймгийн орчин, аялал жуулчлалын газар, “Оюу толгой” ХХК-ийн хооронд 2022 онд байгуулсан гэрээний хүрээнд холбогдох ажлын хэсгийнхний хяналтад гүйцэтгэсэн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ялбагийн хөндий дэх 398.7 га талбайн техникийн нөхөн сэргээлтийн ажил бүрэн дууссаныг зохих шатны байгууллагуудад хүлээлгэн өгчээ. Тухайн бүс нутаг нь хариуцлагагүй бичил уул уурхайн улмаас их хэмжээгээр эвдэрч, эзэнгүй орхигдсон учир нөхөн сэргээх шаардлагатай газрын тоонд оруулсан юм.
2023-09-11
Жуулчдыг хуурч унаандаа суулгадаг таксичдаас сэрэмжлүүлэв
Тус жолооч япон жуулчныг “Новотел” зочид буудалд авчирсныхаа дараа тосох ёстой хүн нь биш гэдгээ хэлж, таксины төлбөрт 150 мянган төгрөг нэхэмжилжээ. Ингээд зогсохгүй “Цагдаа дуудна” хэмээн жуулчныг сүрдүүлж, айлгасан байна. Энэ үед зочид буудлын угтах үйлчилгээний ажилтан хэргийн учрыг олж, жуулчинд тусалжээ. Таксины төлбөрийг хамгийн багаар тооцуулан 80 мянган төгрөг өгүүлсэн аж. Яг ийм хэрэг өмнө нь гурван удаа болсныг зочид буудлын ажилтнууд хэлжээ. Тус үйл явдалтай холбогдуулан дээрх компаниас сэрэмжлүүлэг түгээлээ. Үйлчлүүлэх гэж буй байгууллага, хүнийхээ мэдээллийг нягталж, ажлын үнэмлэх, логог нь шалгаж хэвшихийг жуулчдад сануулав.
2023-09-08
72.7 хувьд нь самрын ургац дунд үнэлгээтэй гарчээ
Ойн газрын Ойн нөөцийн хэлтсийн дарга Г.Батын хэлж буйгаар бол нөөц нь дунд үнэлгээтэй гарсан аймгуудад зөвхөн ахуйн зориулалтаар, нэг хүн дээд тал нь 50 кг самар түүх квот тогтоох боломжтой аж. Харин бага нөөцтэй газруудаас ямар ч зориулалтаар самар бэлтгүүлэхгүй буюу өнжөөх журамтай юм байна. Монгол орны хушин ой бүхий нийт нутгаар ургац тааруу байгаатай холбогдуулан энэ төрлийн зөрчлөөс сэргийлэх, ногоон бүсийг хамгаалах зорилгоор тус газар самар хууль бусаар бэлтгэсэнтэй холбоотой мэдээллийг 88074009 дугаарын утас болон байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулан иргэдээс авч эхэлжээ.
2023-09-07
Хууль бусаар 112 тарвага агнажээ
Өвөрхангай аймгийн Уянга сумаас хоёр, Булганы Хутаг-Өндөрөөс гурав, Завханы Их-Уулаас зургаа, Баянхонгорын Эрдэнэцогтоос 10, Ховдын Алтайгаас 12, Баян-Өлгийн Дэлүүнээс 16, Хөвсгөлийн Бүрэнтогтохоос 38, нийслэл дэх Баруунтуруун, Эмээлтийн хяналтын цэгээр нэвтрүүлэх гэж завдсан 14, нийт 101 тарваганы нойтон мах хураан авчээ. Мөн 11 тарвагыг лаазалсан хэлбэрээр тээвэрлэж явахад нь илрүүлсэн байна. Нэгэн иргэн тарваган тахлаар нас барсан хэрэг орон нутагт саяхан гарсан. Тиймээсиргэдийг хайнга, болгоомжгүй үйлдлээрээ өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ эрсдэлд оруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
2023-09-06
Эзэнгүй муур, нохойг ивээлдээ авдаг “Хөөрхөн зулзага”
Манай улсад гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах, үүнтэй холбоотой аливаа харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчин бүрдээгүйгээс эзэнгүй муур, нохойн асуудал санаа зовоох хэмжээнд хүрээд буй. Золбин буюу гудамжинд амьдардаг тэжээвэр амьтны тоог хязгаарлах чиглэлээр төрөөс дорвитой, үр дүнтэй шийдэл хэрэгжүүлдэггүй, нохой, муур тэжээдэг хүмүүст тодорхой үүрэг хариуцлага ногдуулж, хяналт тавьдаггүй учраас тэд улам олуулаа болсон. “Азтай савар”, “Тэжээвэр амьтны эрхийн төлөө сан” зэрэг цөөн байгууллага тэжээвэр амьтныг асран хамгаалах, эмчлэх, үрчлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж, төрийн ажлыг өмнөөс нь хийж ирсэн юм. Тэгвэл яг ийм чиглэлээр ажилладаг бас нэг төрийн бус байгууллага манай улсад үүдээ нээгээд хоёр жил болжээ. Энэ бол “Хөөрхөн зулзага” төрийн бус байгууллага.
2023-09-06
Цэвдэгтэй бүсэд цаг уурын автомат станц суурилуулжээ
Цаг уурын автомат станц суурилуулах ажлын хүрээнд байгуулсан хээрийн экспедицэд Монголоос Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн цэвдэг судлалын салбарын дарга, доктор А.Саруулзаяа, Хятадын талаас дээрх байгууллагын доктор, профессор Ву Тонхуа, Шаодун Ву болон залуу судлаачид багтжээ.
2023-09-04
Хүлээлт дагуулсан хөтөлбөрийн шинэчлэл
Нэрийг нь хүртэл мэргэжлийн боловсролын сургууль болгон өөрчиллөө. Мөн жилээс жилд өсөн нэмэгдэж буй суралцагч, шинээр бий болж байгаа сургалтын байгууллагын тоо, нийгмийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан багш мэргэжлээр сурах оюутнуудын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэр гаргасан нь олон нийтээс шүүмжлэлийн “хур” дагуулав. Энэ мэтчилэн дурдвал боловсролын салбарт “хөдөлгөөнд орж” буй зүйл цөөнгүй. Тэдгээрээс хамгийн их анхаарал татаж байгаа нь ахлах сургуулиудыг төрөлжүүлэн хөгжүүлэх санаачилга.
2023-09-04
Дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр их хэмжээний хөрсний ус шавхжээ
Хөрсний ус шавхан зайлуулах тохиолдолд хэмжээнээс нь хамааран Усны газар, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагаас дүгнэлт гаргуулах ёстой. Мөн хэчнээн хэмжээний ус шавхахаас шалтгаалан төлбөр төлөх зохицуулалттай. Гэтэл дээрх компани ус ашиглуулах дүгнэлт, зөвшөөрөлгүйгээр үүнийг гүйцэтгэж байсан учир үйл ажиллагааг нь зогсоожээ.
2023-09-01