“Тусгай хамгаалалттай газрын 102 байршилд нисдэг тэрэгний зогсоол байгуулах боломжтой”
БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран “Тогтвортой аялал жуулчлал-ногоон хөрөнгө оруулалт” чуулганыг өчигдөр зохион байгууллаа. “Монголд зочлох жил” санаачилгын гол зорилтуудын нэг болох төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжих бодлогыг хангах нь чуулганы гол зорилго байв. Мөн шинэчлэн баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн хүрээнд байгуулсан нийтийн эрх зүйн хуулийн этгээд буюу Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны үүрэг, үйл ажиллагааг тус салбарынханд танилцуулахыг зорьжээ. Үүнд нийслэл, орон нутагт бизнес эрхлэгч, үндэсний томоохон аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцсон юм.
2023-12-12
Их тойрууг “эзлэх” санаархал буюу 1500 барилгын зөвшөөрөл
“Мөргөл уул” хэмээх компани өнгөрсөн намар Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-ийн хашаанд худалдаа, үйлчилгээ, орон сууцын зориулалттай 20 гаруй давхар барилга барьж эхэлсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулсан. Хотын дарга болоод удаагүй байсан Х.Нямбаатар нийгмийн сүлжээнд эрчээ авсан унтууцал, шүүмжлэлийн мөрөөр тухайн компанийн үйл ажиллагаа явуулж буй газарт холбогдох албан тушаалтнуудыг дагуулан очиж, үүссэн нөхцөл байдалтай танилцсан билээ. Тэрбээр энэ үедээ эмнэлэг, сургуулиудын газраас “эмтэлж” өндөр барилга барьдаг явдал сүүлийн үед гаарсныг онцлоод, цаашид үүнийг таслан зогсоохоо мэдэгдсэн юм. Нийтийн эрх ашгийн үүднээс тухайн барилгын ажлыг зогсоож, “Мөргөл уул” компанид олгосон тусгай зөвшөөрлийг цуцлахаа зарласан. Ингэхдээ аж ахуйн нэгжийг хохироохгүйн тулд газрыг нь өөр бүсэд нөхөж олгохоор холбогдох албаныханд үүрэг даалгавар өгсөн байдаг.
2023-12-11
Хилийн бүс дэх аргалийн тоо 4024-т хүрлээ
Хил орчмын бүс буюу Увс, Баян-Өлгий аймгийн нутаг дахь аргалийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж, 4024 болсныг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас мэдээлэв. Энэ нь 2007 оныхоос 6.3, 2014 оныхоос 1.4 дахин, өнгөрсөн жилийнхээс 644-өөр өссөн үзүүлэлт юм. Аргалийн тоо толгой тогтвортой өсөхөд байгаль хамгааллын ажлын үр дүн, байгаль, цаг уурын таатай уур амьсгал, зэрлэг амьтныг хамгаалах чиглэлээр гаргасан нутгийн иргэдийн санаачилга зэрэг нөлөөлсөн гэж судлаачид үзжээ. Зарим газарт аргаль шинээр идээшиж, бүртгэгдсэн тохиолдол ч бий гэнэ.
2023-12-08
Агаарын чанарын бодит үзүүлэлтийг нууж, иргэдийг хуурсаар байна
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нэгэн сэтгүүлчийн асуултад саяхан ийнхүү хариулж байв. Тэгвэл нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанарын хэмжилт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал хэд хоногийн өмнө “Ойрын өдрүүдэд салхигүй, тогтуун байгаа учраас Улаанбаатар хотын агаарын бохирдол нэмэгдсэн” хэмээн бас ярилаа.
2023-12-08
“Техникийн хаягдал тосны 60 хувийг зориулалтын бус газарт хадгалж, нийлүүлж байна”
Ойн салбарт үйл ажиллагаа явуулдаг 287 байгууллага, 2524 иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийхэд 532 зөрчил илэрчээ. Улсын ахлах байцаагчийн заалт бүхий 143 шаардлагыг тэдэнд хүргүүлж, 1700 шоо метр модон материал, 8493 кг дагалт баялаг, 13 автомашин, хоёр тоног төхөөрөмжийг шалгалтын явцад хураан авч, орон нутгийн холбогдох хүмүүст хүлээлгэн өгсөн байна. Зөрчил гаргасан иргэн, хуулийн этгээдэд нийт 112 сая төгрөгийн торгууль, 217 саяын нөхөн төлбөр ногдуулан, гэмт хэргийн шинжтэй 47 үйлдлийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.
2023-12-07
Зүүн бүсийн цэн тогоруунууд Өмнөд Солонгос, Японд өвөлждөгийг тогтоожээ
Манай орон олон улсын хэмжээнд ховордож буй хэд хэдэн зүйл тогорууны гол тархац нутагт тооцогддог. Ялангуяа цэн тогорууны баруун хэсэг дэх популяцын ихэнх нь Монголд үүрлэж, өвөлждөг бөгөөд тэдгээрийн зонхилох нь өмнөд хөршийн Поянг нуурт өвөлждөгийг судлаачид тогтоогоод байсан юм. Тэгвэл дээрх байгууллагууд жил гаруйн хугацаанд хийсэн судалгааныхаа үр дүнд шувуудын тодорхой хэсэг нь Солонгос, Японд өвөлждөгийг нотолжээ. Үүнээс улбаатайгаар Халх, Нөмрөгийн гол орчмыг цэн тогоруу хамгааллын статустай болгох асуудлыг шувуу судлаачид хөндөж эхэлсэн байна.
2023-12-06
25 айлын гэр, байшин нурж, 14 сум цахилгаангүй болов
Уржигдар буюу энэ сарын 4-нд Баян- Өлгий, Говь-Алтай, Увс, Ховд, Завхан аймгийн нутгаар цас орж, хүчтэй шуурга дэгдэн, цаг агаарын аюулт үзэгдэл болсны улмаас 21 айлын гэр, байшин нурж, сүйдсэнийг ОБЕГ-аас мэдээлэв. Тодруулбал, Ховдын Чандмань, Дарви сумд салхи ширүүсэж, хурд нь секундэд26-28 метрт хүрснээс 20 айлын 16 гэр, хоёр байшин, гараашийн дээвэр нуржээ. Мөн Увс аймгийн Ховд, Завханы Цэцэн-Уул сумд хүчтэй цасан шуурганаар гурван айлын гэр нуран унасан байна. Орон нутгийн захиргаа, онцгой байдлын байгууллагын ажилтнууд эдгээр айлд тусламж үзүүлж, нүүлгэн шилжүүлэх, хохирлын хэмжээ тогтоох ажлыг дор бүрнээ зохион байгуулжээ. Түүнчлэн шуурганы үеэр алга болсон дөрвөн иргэнийг эсэн мэнд олж, автомашинтайгаа цасанд суусан, төөрсөн 24 хүний аюулгүй байдлыг хангасан аж.
2023-12-06
Манай улсын судлаачдыг физикч Ц.Банзрагч тэргүүлж байна
“AD scientific index” цахим сайтаас хамгийн сүүлд гаргасан эрэмбээр манай улсын шинжлэх ухааны салбарын хамгийн өндөр үзүүлэлттэй судлаачдыг ШУА-ийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, онолын физикч Ц.Банзрагч, МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн профессор Б.Болдгив, АШУҮИС-ийн доктор, дэд профессор О.Чимэдсүрэн нар тэргүүлжээ. Дөрөв, тавдугаар байрт Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн биологич Б.Нямбаяр, ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн ахлах багш, доктор А.Амаржаргал орсон байна. Харин дараагийн таван байрт ХААИС-ийн доктор, профессор Б.Баттөр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн захирал, доктор, профессор Н.Баатарбилэг, МУИС-ийн Мэдээлэл, компьютерын ухааны тэнхимийн багш, судлаач Б.Амарсайхан, АШУҮИС-ийн доктор, профессор Б.Мөнхбат, МУИС-ийн Физикийн тэнхимийн ахлах багш, доктор Г.Эрдэнэ-Очир нар эрэмбэлэгджээ.
2023-12-05
Монгол гэр бүл мазаалайг сурталчлах зорилготой авто аяллаа эхлүүлэв
Дэлхий дахинд авто аялал эрчимтэй хөгжиж буй. Гэр бүл, найз нөхдөөрөө нэгдэж, энэ төрлийн аялалд гарах нь түгээмэл болсон. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Бага насны гурван хүүхэдтэй Ш.Түвшинжаргалын гэр бүл жил гаруйн хугацаанд автомашинаар 16 улс дамжин 70 мянган км зам туулсны эцэст саяхан эх орондоо ирээд буй. Тэгвэл ээлжит авто аяллын буухиаг Н.Болор-Эрдэнийн гэр бүл үргэлжлүүлэхээр Улаанбаатар хотоос уржигдар хөдөлжээ. Тэд 44 000 км замыг автомашинаар туулан АНУ-д очихоор төлөвлөсөн бөгөөд 40 орчим улсаар дайран өнгөрөхөөр тооцсон байна.
2023-12-05
Түүхэн барилгад “дайсагнахгүй”, халдахгүй байх шалтгаан
Урсгал засвар, хүчитгэл хийхгүй байсаар “Ашиглалтын шаардлага хангахгүй”, “Үйл ажиллагаа явуулах боломжгүй” хэмээн актлаад нураачихдаг. Үгүй бол өргөтгөн шинэчилж, засаж сайжруулах нэрийдлээр суурин дээр нь өөр зориулалттай барилга, байгууламж босгочихно.
2023-12-04
Зудын эрсдэл 20 орчим хувиар нэмэгджээ
Бага эрсдэлтэй нь нийт нутгийн ердөө таван хувийг эзэлжээ. Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу хийсэн үнэлгээгээр өдгөө Баян-Өлгий аймгийн Сагсай, Увсын Баруунтуруун, Зүүнговь, Сагил, Малчин, Түргэн, Хяргас, Улаангом, Өндөрхангай, Говь-Алтайн Баян-Уул, Завханы Баянтэс, Тэс, Цэцэн-Уул, Архангайн Цэцэрлэг, Булганы Могод, Баяннуур, Гурванбулаг, Төвийн Эрдэнэсант, Дорноговийн Айраг, Алтанширээ, Дэлгэрэх, Дундговийн Өлзийт, Хэнтийн Дархан, Галшар, Өндөрхаан, Сүхбаатарын Түвшинширээ, Түмэнцогт, Уулбаян, Халзан, Мөнххаан сумд өвөлжилт хүнд, цагаан зудтай байна. Мөн 12 аймгийн 48 сумд зудархуу байгаа аж.
2023-12-04
Архангай аймаг өвлийн аялал жуулчлалыг дэмжих нэгдсэн арга хэмжээ зохион байгуулна
Булганыхан нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. Орон нутагт нь өвөл ирсэн гадаадын жуулчин бүрт нэг хонь өгөхөд бэлэн гэдгээ зарлаад буй. Тэгвэл архангайнхан ирэх онд хэрэгжүүлэхээр хэлэлцэж байгаа “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөрийнхөө төлөвлөгөөг БОАЖЯ-ны удирдлагуудад танилцуулж, энэ чиглэлээр хамтран ажиллах хүсэлт тавьжээ.
2023-11-29
“Шидэт зуух”-нд итгэдэг үлгэр амар сайхандаа жаргах болоогүй юу
Санаачилсан ажлаа танилцуулсан нь саяхан болохоос хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө хэдийн боловсруулаад, замаа засчихсан юм байна. Үүний дагуу давхар шаталттай, агаар бохирдуулагч хорт бодисыг өндөр түвшинд шүүдэг, хэрэглээний ая даах бат бөх, шилдэг, “шидэт зуух”-ны эрэлд ч гарчээ. Эрснээ олчихвол түүнийгээ гэр хорооллынхонд хугацаа алдалгүй тараах гэнэ. Энэ бүхэн нь Улаанбаатар хот утаа хэмээх ужиг асуудлаа мөддөө шийдэхгүй нь гэсэн бэлгэгүй бодлыг эрхгүй төрүүлэв.
2023-11-24
Мөсний наадам зохион байгуулна гэв
Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооноос өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газарт танилцуулаад буй. Үүнд олон улсын болон дотоодын нислэгийн давтамжийг хадгалах, өвөл идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг жуулчны баазуудад цахилгааны үнийн хөнгөлөлт үзүүлэх, хоёр тэрбум төгрөгөөр “Мазаалай” мөсөн наадам зохион байгуулах, аж ахуйн нэгжүүдэд ногоон зээл олгох, бага оврын ариун цэврийн байгууламж бүхий отоглох цэг байгуулах зэрэг ажлыг тусгажээ.
2023-11-23
Зайсангийн газрыг цөлмөж дуусгах төлөвлөгөө
11, 22 дугаар хороонд ХААИС, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн байраас эхлээд Туулын I-III гудамж, “Соёмбот”, “Дипломат”, “Дүнжингарав”, “Хийморь”, “Хатан туул”, “Дрийм ланд” зэрэг цөөнгүй хотхон, Ар Зайсангийн гудамж дахь амины орон сууцууд, “Богд уул” сувилал, “Зайсан хилл” соёл, амралтын цогцолбор, Богинын ам хамаарч буй. Үндсэндээ Зайсан толгой орчмын бүс харьяалагддаг гэсэн үг.
2023-11-22
Сурагчид 1.4 тонн дахивар тушааж, 447 мянган төгрөгийн хуримтлалтай боллоо
Увс аймгийн ЗДТГ, ИТХ, байгаль орчин, аялал жуулчлалын газар байгаль дахь хог хаягдлын хэмжээ, сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Хог бидний найз” аяныг орон нутагтаа өрнүүлжээ. Үүний хүрээнд тус аймгийн зургаан сургуулийн дунд “Дахивраа тушааж, хуримтлалтай болцгооё” арга хэмжээ зохион байгуулсан бөгөөд сурагчид 1.4 тонн хог цуглуулж, дахивар авах цэгт тушааснаар 447 мянган төгрөгийн хуримтлалтай болсон аж. Хог хаягдлыг бууруулахад ангилан ялгах, дахин боловсруулах нь чухал гэдгийг уг арга хэмжээгээр дамжуулан сурагчдад ойлгуулжээ. Мөн шаардлагагүй хэрэглээгээ бууруулах, ашиглахгүй эд зүйлсээ бусадтай солилцох замаар хог хаягдлыг бууруулах боломжтойг орон нутгийн иргэдэд ойлгуулах зорилгоор Улаангом сумд “Холио солио” арга хэмжээ зохион байгуулжээ. Үүнд дөрвөн багийн 40 гаруй иргэн оролцож, хэрэглээнээс гарсан эд зүйлсээ солилцсон байна.
2023-11-21
Зудтай, зутруу өвөл
Өнөө жил налгар, дулаахан, урт намар тохиож буйг хэн хүнгүй гайхаж, хот, хөдөөгүй алгуурлаж ахуйд хашир, туршлагатай малчид хахир өвөл айсуйг анхааруулж байв. Намар хэт дулаарч, налайх тусам өвөл их хэмжээний цас орж, зутрах магадлал өндөр байдаг хэмээн тэд болгоомжилж байсан юм. Цаг улирлын байдлыг уламжлалт аргуудаар шинжихэд ч таагүй “төлгө” бууж байгааг малчид, байгаль орчны салбарын хүмүүс эртнээс сэрэмжлүүлсэн. Оройтсон өвөл ирэхдээ яг л тэдний тодорхойлж байсанчлан хүнд сорилт, хахир уур амьсгал дагууллаа.
2023-11-20
Говь Гурвансайханд аялсан жуулчны тоо 59 хувиар өсжээ
Ёлын ам, Хонгорын элс, Нэмэгт, Хэрмэн цав, Зулганайн гол зэрэг байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий нутгийг хамардаг Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газарт энэ оны эхний 10 сард 28 457 жуулчин нэвтэрчээ. Үүний 17 143 буюу 60 орчим хувь нь гадаадын иргэн бол 11 404 нь дотоодын аялагч аж. Эдгээр үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад гадаад жуулчдын тоо 59 хувиар өсөж, дотоодынх 21 хувиар буурчээ.
2023-11-18
“Түмэн тэмээний баяр”-ыг нэг сараар урагшлуулав
Манай улсын өвлийн аялал жуулчлалын гол арга хэмжээнүүд болох мөсний, бүргэдийн, тэмээний баярыг жил бүрийн гуравдугаар сарын эхээр нийслэл, орон нутагт цөөн өдрийн зайтай зохион байгуулдаг тул ийнхүү “холдуулах” нь зүйтэй гэж аялал жуулчлалын салбарынхан дэмжсэн байна. Харин зохион байгуулагчид тур оператор компаниуд тогтсон хуваарийн дагуу аялал төлөвлөх эрсдэлээс болгоомжлон эл шийдвэртэй холбоотой мэдээллийг эрт хүргэж байгаа аж. 25 дахь удаагийн “Түмэн тэмээний баяр”-ыг ирэх жилээс өргөтгөж, гурван өдөр зохион байгуулах бөгөөд энэ үеэр “Ингэний сүүний баяр”-ыг хамтатган хийхээр төлөвлөжээ.
2023-11-16
Сүхбаатар, Говьсүмбэр, Төв аймгийн 82-90 хувьд цасан бүрхүүл тогтжээ
Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт тогтсон цасан бүрхүүлийг аймгуудын газар нутгийн хэмжээтэй харьцуулахад Сүхбаатар, Говьсүмбэр, Төв, Дорнод, Завханд хамгийн өндөр үзүүлэлт гарсныг цаг уурын байгууллагаас өчигдөр мэдээлэв. Тодруулбал, Сүхбаатар аймгийн нийт газар нутгийн 90, Говьсүмбэрийн 88, Төвийн 82, Дорнодын 81, Завханы 80 хувьд цасан бүрхүүл тогтжээ. Харин Өвөрхангай, Ховд, Дундговь, Дорноговь хамгийн бага цастай буюу газар нутгийнх нь 20-37 хувийг бүрхжээ. Газар нутагт нь цас огт ороогүй ганц аймаг байгаа нь Өмнөговь аж. Эдгээрийг нэгтгэсэн дүнгээр Монгол орны нийт нутгийн 58 хувь ньцасан бүрхүүлтэй байна.
2023-11-16