“Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа
Тэгвэл Архангай аймаг “Нэг жуулчин, нэг ямаа” хөтөлбөр хэрэгжүүлэхээр БОАЖЯ, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны удирдлагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Тус аймаг энэ онд 100 мянган жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд орон нутгийг чиглэсэн аялагчдын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд ийм санаачилга гаргасан байна. Архангайнхан энэ жил нутагт нь ирсэн гадаадын жуулчин бүрд ямаа зүсэлж үрчлүүлэх, бэлэглэх “урамшуулалт” хөтөлбөр хэрэгжүүлэх нь. Энэ нь монголчуудын ахуй амьдралын онцлогийг сурталчлан таниулахаас гадна нутгийн иргэдийн амьжиргааг дэмжихэд чухал ач холбогдолтой гэнэ.
2024-01-04
Тарьц, суулгацын нөөцийг тав дахин нэмэгдүүлжээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас улсын хэмжээнд мод үржүүлгийн газруудыг бүртгэх, тарьц, суулгацын нөөцийн хэмжээг тогтоох ажлыг зохион байгуулсан талаараа мэдээлэв. Одоогоор манай улсад мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 452 газар бий гэнэ. Үүний 351 нь аж ахуйн нэгж, байгууллага, 25 нь нөхөрлөл, 76 нь хувь иргэн аж. Эдгээр нь 21 овог, 52 төрөлд хамаарах 124 зүйлийн 62.9 сая тарьц, суулгацын нөөц бойжуулж байгааг тооллогоор тогтоожээ. Энэ нь өмнөх жилийнхээс тав дахин өссөн үзүүлэлт юм байна.
2024-01-04
Г.ЭРЧИССАРАН: Уур амьсгалын өөрчлөлтийг хамгийн хүндээр, урт хугацаанд мэдрэх хүмүүс бол залуус
-Юуны түрүүнд ярилцахаар урьсанд баярлалаа. Энэ удаагийн хуралд гурван залуу төлөөлөгч хоёр хөтөлбөрийн хүрээнд эх орноо төлөөлөн оролцлоо. Миний хувьд “НҮБ-ын залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал” хөтөлбөрийн 30 оролцогчоос шилдгээр шалгарснаар хуралд оролцох эрхтэй болсон. Хоёр дахь удаагаа хэрэгжүүлж байгаа энэхүү хөтөлбөр нь оролцогчдоо нээлттэйгээр сонгон шалгаруулж, тэнцсэнийг нь гурван сарын хугацаанд байгаль орчны манлайллын хөтөлбөрт хамруулдгаараа онцлогтой. Харин хамт оролцсон хоёр төлөөлөгч маань дэлхийн 54 улсад идэвхтэй хэрэгжүүлдэг “Залуу хэлэлцээрч” хэмээх хөтөлбөрт хамрагдан бэлтгэгдсэнээр ийм эрх авсан юм билээ.
2024-01-03
Өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 12 хоногоор богиносжээ
Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн судлаачид Монгол Алтайн нуруу орчмын экосистемд уур амьсгалын өөрчлөлт хэрхэн нөлөөлж буйг судалж, энэ талаараа санал, зөвлөмж боловсруулжээ. Тухайн бүс нутгийн жилийн дундаж агаарын температур 1940-2021 оны хооронд 2.45 градусаар нэмэгдсэн бол өвөл, хаврын улиралд 1100-1700 метрийн өндөрт хамгийн эрчимтэй дулаарсан (3-4 градус)-ыг тогтоосон байна. Үүний улмаас өвлийн улирлын үргэлжлэх хугацаа 1990-2021 онд 12 хоногоор богиноссон гэнэ. Жилийн нийлбэр хур тунадасны хэмжээ 2021 он хүртэлх 80 жилийн хугацаанд 16 хувиар өссөн үзүүлэлттэй гарсан ч сүүлийн гурван жилд хэвийн хэмжээнээс эрс багасжээ.
2024-01-03
Хусыг биотехнологийн аргаар үржүүлэх туршилт, судалгаа хийж байна
Хавтаг навчит хусны үрийг модлог ургамлын өсөлт, хөгжилтөд шаардлагатай макро, микро элементүүдийг агуулсан тэжээлийн орчинд суулгахад соёололт нь багадаа 50 хувьтай байдаг аж. Тиймээс навчит болон шилмүүст ойд эзлэх хусны хэмжээг нэмэгдүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дэвшүүлсэн мод, сөөгийн генетик нөөц бүрдүүлэх, тарьц, суулгац бэлтгэхэд дэвшилт технологи ашиглах зорилтыг хангахаар эл ажлыг эхлүүлжээ.
2023-12-28
“Маргааш”, “Цаасан онгоц”-ыг өсвөр насныханд толилуулна
Уг хөтөлбөр нь театрын урлагийг хүүхэд, залуучуудад сурталчлах, уран бүтээлчдийг чадавхжуулах зорилготой гэнэ. Оролцогчид хөтөлбөрийн явцад олж авсан мэдлэг, сурсан зүйлээ тайзны уран бүтээлээр дамжуулан олон нийтэд тайлагнадгаараа онцлог аж. Ташрамд дурдахад, “Next generation Mongolia” хөтөлбөрт залуучуудыг төлөөлөн хамрагдсан Б.Дэлгэрмаа, О.Золжаргал нар ирэх оны хавар Дани улсад болох театрын фестивальд эх орноо төлөөлөн оролцох эрх авчээ.
2023-12-28
Барилгын сууриас гарсан ус, мөсийг Сэлбэ голд зөвшөөрөлгүй нийлүүлж байжээ
Хөрсний ус шавхахыг ус ашиглалтын нэг хэлбэр гэж үздэг. Тиймээс бүтээн байгуулалт, дэд бүтцийн ажил хийж буй иргэн, аж ахуйн нэгжүүд ус шавхахдаа холбогдох байгууллагаас заавал зөвшөөрөл авч, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу нөхөн төлбөр төлөх зохицуулалттай. Ийм үйл ажиллагааг зөвшөөрөлгүй явуулсан тохиолдолд торгууль ногдуулдаг журамтай. Үүний дагуу Усны газраас зөрчил гаргасан иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг таслан зогсоож, анхааруулга өгсөн төдийгүй ус ашиглах дүгнэлт гаргуулах шаардлага тавьжээ.
2023-12-28
Малчид цаг агаарын мэдээнд тоомжиргүй хандаж байна
Онцгой байдлын болон цаг уурын байгууллагууд цаг агаар, өвөлжилтийн нөхцөл байдал, байгалийн аюулт, гамшигт үзэгдлийн талаарх мэдээллийг боломжит сувгуудаараа түгээхээс гадна үүнийг хэрхэн авах арга, туршлагыг малчидтай хуваалцах шаардлагатай байна. Тухайлбал, 130-105 тусгай дугаарын утсанд багийнхаа бүсчлэлийн кодыг илгээж, мэдээлэл хүлээн авдаг “онцгой” үйлчилгээг малчдын зарим нь одоо хэр нь мэддэггүй аж. Тэгэхээр “Бид ийм ажил хийлээ” гэж олон нийтэд сурталчлахаас илүүтэй тухайн үйлчилгээгээ зорилтот бүлэгтээ хүргэхэд анхаарах нь илүү ач холбогдолтой.
2023-12-27
Таван жуулчны баазад эко гэрчилгээ олгов
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хүрээнд жуулчны баазуудад эко гэрчилгээ олгох туршилтын хөтөлбөрийг эхлүүлснээ БОАЖЯ-наас мэдээлэв. Уг санаачилгын хүрээнд дээрх төслийн зорилтот бүс болох Хөвсгөл нуурын болон Онон, Балжийн байгалийн цогцолборт газар дахь 12 баазыг эхний ээлжид хөтөлбөрт хамруулж, шалгуур үзүүлэлтүүдийг хангасанд нь гэрчилгээ гардуулжээ. Тодруулбал, “Байгаль үүд”, “Тойлогт”, “Леона ресорт”, “Баян-Улаан”, “Дангина хатан” зэрэг жуулчны бааз эко гэрчилгээний болзол хангасан байна.
2023-12-26
Зудын эрсдэл 21 хувиар нэмэгджээ
Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтий, Сүхбаатар, Дорноговийн ихэнх, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Төв, Дорнод, Дундговийн зарим нутагт зудын эрсдэл нэн их гарчээ. Өнгөрсөн сард нийт нутгаар их хэмжээний хур тунадас орж, хүчтэй шуурга дэгдэн, хүйтэрсэн нь өвс, ургамал дарагдах, цас хунгарлах, хөрс мөстөх эрсдэлийг бий болгож, улмаар мал бэлчээрлэх боломжгүйд хүргэснийг цаг уурчид онцолжээ. Түүнчлэн малын тарга хүч дутуу, өвс, тэжээлийн үнэ нэмэгдсэн, мах борлуулах зах зээл хомс, зам харгуй хаагдсан зэрэг нь зудын эмзэг байдлыг нэмэгдүүлж буйг онцлон тэмдэглэв.
2023-12-25
Ноён уулын тусгай хамгаалалттай бүсэд ашигт малтмал олборложээ
ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаныхан Сэлэнгэ, Төв, Булган аймгийн уул уурхайн бүс нутгуудад өнгөрсөн сарын сүүлчээр хийсэн хяналт шалгалтынхаа үр дүнг өчигдөр танилцуулав. Тэд шалгалтын явцад хууль бусаар ашигт малтмал олборлож байсан дөрвөн бүлэг, найман этгээдийг илрүүлж, экскаватор, алт угаах төхөөрөмж, цахилгаан үүсгэгч мотор, автомашин зэрэг нийт 26 техник хэрэгсэл хураан авч, битүүмжилжээ. Ашигт малтмал хууль бусаар олборлогчдын байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоох, мөрдөн шалгах ажил өдгөө үргэлжилж буй гэнэ.
2023-12-21
Шатахуун хомсодсоноос аялал жуулчлалын үйл ажиллагаа саатсан байна
Аялал жуулчлалыг дэмжих бодлогын хүрээнд “Нээлттэй Өмнөговь” хөтөлбөр хэрэгжүүлж байгаа тус аймгийн “Гайхамшигт говь” холбооноос орон нутаг дахь шатахууны нөөц, хангамжийн мэдээллийг тур оператор компаниудад тогтмол хүргэж, хамтран ажиллаж эхэлжээ. Энэ нь говь руу аялахаар төлөвлөж буй хүмүүс, жуулчин тээвэрлэдэг компаниудад эрсдэлээс сэргийлэх чухал мэдээлэл, сайн жишиг болж байгааг иргэд онцлов.
2023-12-21
“Берлин, Мюнхен хот руу нислэг үйлдэхээр Германы талд хүсэлт тавьсан”
Улаанбаатар-Франкфурт чиглэлд долоо хоногт таван удаа үйлдэж буй нислэгийг хоёроор нэмэгдүүлж, Берлин, Мюнхен руу зорчигч тээвэрлэх хүсэлтийг ЗТХЯ-наас тус улсын Холбооны цахим хөгжил, тээврийн яаманд хүргүүлсэн байгаа аж. Монгол, Герман улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой ирэх онд тохиож буйтай холбогдуулан энэ ажлыг урагшлуулах зорилт тавин ажиллаж буйг дурдлаа.
2023-12-20
Эрхийн хязгаарлалтад “дөнгөлүүлсэн” нийслэлчүүд
Манай улс цар тахлын үед ерөнхий боловсролын сургуулиудыг урт хугацаанд цахимаар хичээллүүлсэн. Үүнээс үүдэлтэй хоцрогдлыг бүрэн нөхөж чадаагүй, сурагчдын мэдлэг, ур чадварын түвшин нийтээрээ тааруу байгаа нь дотоодын ЭЕШ болон олон улсын PISA зэрэг үнэлгээгээр “илэрсэн” энэ цагт ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь дэндүү хариуцлагагүй, харалган зохицуулалт боллоо.
2023-12-20
Монгол, Хятадын тусгай хамгаалалттай газрууд цэн тогорууг хамгаалахад анхаарна
Хурх, Хүйтэний байгалийн нөөц газар болон БНХАУ-ын Поян нуурын үндэсний байгалийн нөөц газар стратегийн хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Тус хоёр газар нь цэн, цагаан тогоруу зэрэг дэлхийд ховорт тооцогддог олон зүйлийн усны шувуу нутагладаг, экологийн өндөр ач холбогдолтой бүс юм. Дэлхий дахинд тархсан цэн тогорууны популяцын ихэнх нь өмнөд хөршийн эл нуур орчимд өвөлждөг бол тэдгээрийн дийлэнх нь урин дулаан цагт Монгол орны зүүн хойд бүс, Хурх, Хүйтэний хөндийд нутагладаг байна.
2023-12-19
Үндэсний аюулгүй байдлаар бамбай хийсэн хуудуутай шийдвэрүүд
Уншигчид санаж буй бол эрх баригчид өөрт нь хэмжээлшгүй их эрх дарх олгосон “Ковид”-ын хуулийн үйлчлэх хугацааг хууль, журам зөрчин хэдэнтээ сунгахдаа үндэсний аюулгүй байдалтай холбоотой “ноцтой” асуудлууд ярьж, иргэд, олон нийтийг айдаст автуулж байв. Дараа нь Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал иргэд, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Цахим орчинд хүний эрх хамгаалах хуулийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлахдаа өсвөр насны хүүхдүүд нийгмийн сүлжээнд хүчирхийлэлд ихээр өртөж буйгаас үүдэн үндэсний аюулгүй байдлын асуудал сөхөгдөж байна гэдэг үндэслэл дэвшүүлсэн.
2023-12-19
Гацуур шатсанаас болж гурван хүүхэд угаартжээ
Алба хаагчид галын шалтгааныг гацуурын гэрлэн чимэглэлээс болсон гэж тогтоожээ. Гацуур шатамхай, гал авсан үедээ богино хугацаанд их хэмжээний түймэр дэгдээх эрсдэлтэй тул гэрлэн чимэглэлийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг онцгой байдлын байгууллагаас анхааруулав. Мөн асаагуур, шүдэнз зэргийг хүүхдээс хол байлгаж, цахилгааны аюулгүй байдлаа хангахыг, бага насныхныг хараа хяналтгүй орхихгүй байхыг эцэг, эхчүүдэд зөвлөлөө.
2023-12-18
Э.ЗОЛЗАЯА: Улаанбаатар хот хамгийн чухал, суурь үйлчилгээгээ иргэдэд үзүүлж чадахгүй байна
Яг ингэж бичих үедээ Азийн хөгжлийн банканд зөвлөхөөр ажилладаг байлаа. Тухайн үед Токио хотод ногоон хөрөнгө оруулалт, дахин төлөвлөлтийн төсөлтэй танилцаад, хүмүүстэй уулзаж байхад “Токио хотын Засаг дарга нь эмэгтэй хүн байдаг. Та бас энэ чиглэлээр манлайлж ажиллаарай” гээд урам зориг өгсөн. Яг энэ үйл явдал болсны орой нь фэйсбүүктээ тэгж бичиж. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлууд, хуримтлуулсан мэдлэг, туршлага, хүрэхийг хүссэн зорилго маань энэ цаг үед нэг цэгт огтлолцож, намайг өнөөдрийн байр сууринд авчирсан гэж бодож байна. Намын хорооны дотоод сунгаанд нэлээд бэлдсэн. Улаанбаатар хотыг хөгжүүлэх мөрийн хөтөлбөр, зарчмуудаа танилцуулж, олонхын саналаар сонгогдлоо.
2023-12-15
“Улаанбаатар” амьтны хүрээлэн санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа зогсоов
“Улаанбаатар” амьтны хүрээлэн санхүүгийн хүндрэлийн улмаас үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоож буйгаа өчигдөр албан ёсоор зарлалаа. Тус амьтны хүрээлэн нь хүүхэд багачуудыг байгаль, зэрлэг амьтадтай ойртуулах, амралт, чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь хувь нэмэр оруулах зорилгоор 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байсан юм. Тэд өнгөрсөн хугацаанд Монголд орон байдаггүй ховор, сонин олон амьтныг хүүхэд, залуустай “уулзуулсан” төдийгүй Улаанбаатар хотын хамгийн том акуа зоо парк хэмээн нэрлэгдэх хэмжээнд хүртлээ зүйл бүрийн загас “нутагшуулсан” аж. Харамсалтай нь, амьтны тоо, төрөл зүйл олшрохын хэрээр өдөр тутмын зардал нь ихсэж, тогтвортой үйл ажиллагаа явуулах аргагүйд хүрчээ.
2023-12-14