Орос хэлийг сурагчдад сонголтоор заая
“Орос хэлний хичээлийг сурагчдад заалгамааргүй байна. Англи хэлний дүрэмтэй хольж, солиод хэцүү. Хичээл бүрд шинэ дүрэм үздэг болохоор сайн ойлгодоггүй. Өдөр тутамдаа орос хэлийг хэрэглэхгүй учраас цээжилсэн үгээ мартчихдаг. Одоо ер нь орос хэл сурах хэрэг байна уу”, “Дүн гаргах учраас л орос хэлний хичээлд суудаг. Манай ангийнхан шалгалтын үед арай дөнгүүр нэгнээсээ хуулчихдаг. Долоодугаар ангид 18 хичээл үзэж байгаа. Заримыг нь цөөлмөөр юм. Орос хэлний хичээлийн оронд англи хэлийг гүнзгийрүүлж сурах нь бидэнд хэрэгтэй” гэж ерөнхий боловсролын 24 дүгээр сургуулийн долоодугаар ангийн сурагчид ярив. Харин уг хэлийг хоёр жил заалгасан аравдугаар ангийн хөвгүүд оросоор хэдхэн үг л мэднэ, ярьж чадахгүй гэцгээлээ. Орос хэлийг ингэж ор нэрийн төдий заахын оронд сонгон суралцах хичээлд оруулах нь зүйтэй гэж хүүхдүүд үзэж байна.
2024-05-24
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан “И-Хүртээмж” системийг танилцуулав
Хуралд Боловсрол, шинжлэх ухааны болон Эрүүл мэнд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, ШУТИС-ийн Комьютерийн ухааны салбарын “Хиймэл оюун ухаан” хөтөлбөрийн дэд профессор Д.Золзаяа, “Google” корпорацын бүс нутгийн сургалт, нөлөөлөл хариуцсан удирдагч Кимберли Холл тэргүүтэй хүмүүс оролцсон юм. Энэ үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “И-Хүртээмж”, Багшийн туслах AI системийг танилцуулав. “И-Хүртээмж” системийг нэвтрүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон зай, цаг хугацаанаас үл хамааран насан туршдаа суралцах боломж бүрдүүлж буй аж.
2024-05-22
УГТЭ-ийнхэн лаос эмч нарт туршлагаасаа хуваалцлаа
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийн захирал, зөвлөх эмч Ц.Төмөр-Очироор ахлуулсан баг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Вьентьян хотод ажиллаж, зүрх, судасны эмч нарт нь туршлагаасаа хуваалцжээ. Монгол Улсад зүрх, судасны өвчлөл жил бүр нэмэгдэж буй. Гэхдээ эл өвчнөөс шалтгаалах нас баралт буурч байгаа аж. УГТЭ-ийн Зүрх, судасны үндэсний төвийнхөн аймаг, дүүргийн эмч нарыг телемедицин (байгаа газраасаа эрүүл мэндийн тусламжийг цаг алдалгүй авах боломжтой цахим үйлчилгээ)-ээр нэгтгэж, тоног төхөөрөмжийг сайжруулж, хүний нөөцийг тасралтгүй чадавхжуулсан нь нас баралт буурахад нөлөөлсөн гэж үзэж буй.
2024-05-22
Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр барина
Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилгын ажлыг эхлүүлжээ. Барих газар нь маргаантай байсныг шийдвэрлэн, 10 га талбайд жишиг эмнэлэг барихаар болж, зураг төслийг нь батлуулсан гэнэ. Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг хэдийгээр хотын төвд байрлалтай ч барилга нь зориулалтын биш, тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардлага хангадаггүй, өрөө тасалгааны хүрэлцээ муу аж. Шинээр барих эмнэлэг нь 250 хүн хэвтүүлэн эмчлэх хүчин чадалтай бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжтэй байх аж. Нийт 82.2 сая ам.долларын санхүүжилтээр төслийг хэрэгжүүлэх бөгөөд үүний хүрээнд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн өргөтгөл, Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Эрүүл мэндийн төв, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн зургаан төвийн барилгыг барих юм байна.
2024-05-22
Транзит тээврийн галт тэрэгний өмнүүр ачааны машин орсон ноцтой осол гарав
Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатарын чиглэлд зорчиж явсан ачааны галт тэрэгний өмнүүр шороо ачсан хүнд даацын “Хово” загварын ачааны автомашин орж, зургаан вагоныг замаас гаргасан ноцтой осол өчигдөр 06.32 цагт гарав. Ачааны галт тэрэг Орхон зөрлөгийн дэргэдэх гол замын 73 дугаар км-т байрлах төмөр замын гармаар өнгөрөх үед ачааны автомашин гармын хориглосон дохиоллын систем ажиллаж байхад дайрч орсноос уг осол гарчээ. Ослын улмаас хүний амь эрсдээгүй гэнэ. Харин ачааны галт тэрэгний 31 вагоны зургаа нь зүтгүүрийн хамт замаас гарч, унасан байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс ажлын хэсэг гарч, ослын шалтгааныг судалж, сэргээн босгох ажлыг зохион байгуулж буй аж.
2024-05-22
Эдийн бус хохирол тойрсон “ээдрээ”
Аливаа гэмт хэргийн улмаас хүний бие махбодоос гадна сэтгэл санаа хохирдгийг бүгд мэддэг. Гэвч манай улсад сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлсэн тохиолдол маш цөөн. Өнгөрсөн оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад хохирогчийн сэтгэл санааны хохирлыг тооцон олгохоор болсон билээ. Тус хуулийн 40.1-т сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоохдоо зөвхөн Эрүүгийн хуульд заасан 84 гэмт хэргийг л тооцохоор тусгасан юм.
2024-05-21
14 000 км замыг дугуйгаар туулж, мөрөөдлөө биелүүлсэн монгол залуу
Улаанбаатараас Британийн Манчестер хот хүртэл 19 улсаар дамжин, 14 000 км замыг дугуйгаар туулсны эцэст шүтэн биширдэг багийнхантайгаа уулзаж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн Б.Очирваань цахим орчинд шуугиан тариад байна. Тэрбээр Английн “Манчестер найтед” багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийгийн шүтэн бишрэгч. Б.Очирваань агийнхантайгаа уулзахаар өнгөрсөн оны тавдугаар сарын 5-нд Сүхбаатарын талбайгаас дугуйтай хөдөлсөн юм. Тэрбээр яг жилийн дараа мөрөөдлөө биелүүлж, “Олд траффорд” цэнгэлдэх хүрээлэнд хамгийн хайртай тоглогч, урам зориг өгөгч Уэйн Рүүнитэй гар барин уулзав. Энэ үеэр Уэйн Рүүни “Багт илгээсэн захидлыг тань уншиж байхдаа үнэхээр сэтгэл хөдөлж, биечлэн уулзаад “Сайн байлаа” гэж хэлэхийг хүссэн юм. Чи тун гайхамшигтай амжилт бүтээлээ. Чи өөрөөрөө, юу хийснээрээ бахархах ёстой. Энэ үйл явдал олон хүнд урам зориг, итгэл найдвар өгнө байх” гэжээ
2024-05-20
8000 гаруй оюутан цэргийн албыг дүйцүүлэн хаалаа
Ес дэх жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтад энэ онд 4000 гаруй оюутан бүртгүүлжээ. Тэдний 1088-ыг нь уг сургалтад хамруулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд 8000 гаруй суралцагч цэргийн албыг дүйцүүлэн хаасан байна. Тус сургалтад хамрагдаж буй оюутнуудтай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар уржигдар уулзсан юм. “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар цэргийн албыг дүйцүүлэн хааж, төрийн албанд ажиллах боломж бүрдэхийн зэрэгцээ бие, сэтгэл, оюун ухааны өв тэгш хүмүүжил, дадал, чадвар эзэмшиж байгаа талаараа оюутнууд ярив.
2024-05-20
Сүржин хөтөлбөр, шүдгүй үндэстэн
Шүд нь өвдөж, цоороогүй иргэн Монгол Улсад лав үгүй болов уу. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Нүүр ам судлалын сургуулийнхны хамгийн сүүлд буюу 2021 онд хийсэн судалгаанаас харахад нийт хүүхдийн 80-90, насанд хүрэгчдийн 98 хувийнх нь шүд цоорсон байна. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар эрт илрүүлэгт хамрагдсан 0-17 насны хүүхдийн 250 096-д нь ямар нэгэн өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Тэдний 78 хувьд шүд цоорох, 2.9 хувьд нь шүдний гажиг илэрсэн нь өвчлөлийн тэргүүлэх шалтгаан аж. Шүд нь цоорсон хүүхдүүдийн 82.6 хувийг 6-17 насныхан эзэлж буй юм. Эдгээр тоо нь манай улсад, тэр дундаа хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл гамшгийн хэмжээнд хүрснийг харуулж байна.
2024-05-17
Нүхэн гарц барихтай холбогдуулан галт тэрэгний цагийн хуваарийг өөрчилнө
Төмөр замын Улаанбаатараас Амгалан өртөө хооронд автомашин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барихаар болжээ. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 17-24-ний өдөр зарим чиглэлийн галт тэрэгний цагийн хуваарьт өөрчлөлт оруулсныг “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс мэдээлэв. Тодруулбал, дээрх өдрийн 09.20-21.20 цагийн хооронд аялах Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34 дүгээр галт тэргийг нэгтгэн, Улаанбаатараас 21.40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09.33 цагт хүрэхээр өөрчилжээ.
2024-05-15
О.ОДГЭРЭЛ: Хүүхдүүдийг зөвхөн эмээр бус, урлагаар анагаах боломжтой
Монголын урлагийн зөвлөлөөс АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг “Alum¬ni engagement innovation fund” сангийн дэмжлэгтэйгээр “Урлаг хөгжлийн төлөө” төсөл хэрэгжүүлж буй юм. Тус зөвлөлийнхөн 2008 оноос хөгжлийн ялгаатай хүүхдүүдэд зориулсан урлагийн боловсролын “Би чадна”, “Бид чадна-бид авьяастай” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ талаар Монголын урлагийн зөвлөлийн гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа.
2024-05-15
Элсэлтийн шалгалтад 35 742 хүүхэд бүртгүүлжээ
Энэ жилийн элсэлтийн шалгалтад 35 742 хүүхэд бүртгүүлжээ. Тэдний 17 504 нь орон нутаг, 14 756 нь Улаанбаатар хотоос бүртгүүлсэн бол 3482 нь өмнөх оны төгсөгч байна. Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгаас хамгийн олон шалгуулагч бүртгүүлжээ. Харин Булган аймагт 522, Дундговьд 369, Говьсүмбэрт 204 хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байна.
2024-05-15
Нууж болохгүй “нууц”
Монголчуудын эрүүл мэндийн, тэр дундаа нөхөн үржихүйн боловсрол доогуур түвшинд буйн нэг илрэл нь насанд хүрээгүй охид жирэмслэх, төрөх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөх тохиолдол буурахгүй байгааг илэрхийлэх тоо юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн статистик мэдээнээс харахад өнгөрсөн онд улсын хэмжээнд 12 197 эмэгтэй үр хөндүүлжээ. Тэдний 40 нь 10-14, 571 нь 15-19 настай аж. Мөн 63 915 эх амаржсаны 24 нь 10-14 настай хүүхэд байжээ. Түүнчлэн 15-19 настай 2074 охин хүүхэд төрүүлсэн байна. Харин 2022 онд улсын хэмжээнд 13 068 эмэгтэй үр хөндүүлсний 41 нь 10-14, 587 нь 15-19 настай байж. Тухайн онд 65 098 эмэгтэй төрсний 2408 нь 10-19 буюу өсвөр насныхан. Үүнээс харахад жилд 15-аас доош насны 40 орчим охин үр хөндүүлж байна. Эдгээр нь зөвхөн бүртгэгдэж буй тохиолдол. Үүнээс гадна үр зулбуулах эмийг замбараагүй хэрэглэх болжээ
2024-05-14
Эмнэлгийн цахим систем гацах нь хэрээс хэтэрчээ
Эрүүл мэндийн байгууллагаас тусламж, үйлчилгээ авахад чирэгдэл үүсэх нь хэрээс хэтэрснийг иргэд шүүмжлэх болов. Эмнэлэгт үзүүлэх цаг авах гэж хэдэн сар хүлээж, арайхийж эмчийн бараа хартал цахим систем гацах явдал сүүлийн үед байнгын үзэгдэл болжээ. Өнөөх систем нь бүр бүтэн өдөр гацаж, эмч, сувилагч нар нь хийцгүйрч суусан тохиолдол ч бий. Үүний горыг иргэд л амсаж байна. Өчигдөр өглөө гэхэд улсын хэд хэдэн эмнэлгийн цахим систем гацаж, өвчтөн, эмч нарын дунд маргаан үүсгэж, бухимдуулжээ.
2024-05-14
Сувилагчид дайжиж байна
“Ковид-19” цар тахлын дараагаас хүү минь уушгины хатгалгаа ойр ойрхон тусаж, эмнэлэгт хэдэн удаа хэвтсэн юм. Цагийн тариа хүү, бид хоёрын зүрхэнд орсон доо. Уян зүү тавих гэж хүүгийн минь судсыг олохгүй маш олон удаа хатгаж уйлуулсан . Арай гэж олсон судас нь хөхрөөд хагарчихна. Умгар өрөөгөөр дүүрэн хүүхдүүдийн уйлаан майлаан. Энэ дунд амсхийх завгүй, хөлс нь бурзайсан сувилагч. Ажилдаа гаршаагүй сувилагчид бухимдавч 30-40 хүүхдэд ганцаараа үйлчилж байгааг нь хараад хэлээ хазаад өнгөрсөн. Улсын аль ч эмнэлэгт ийм нийтлэг төрх ажиглагдана. Урдах ажилдаа түүртсэн сувилагч алдаа гаргахаас эхлээд шантарч, мэргэжлээ солиход ч хүрэх болсон.
2024-05-10
Монгол Улс хавдрын эсрэг хяналтын хөтөлбөртэй болох нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын атомын энергийн агентлаг, Олон улсын хавдар судлалын агентлагийн хамтарсан багийнхан манай улсад ажиллаж байна. Олон улсын багийнхан хавдрын тусламж, үйлчилгээ, оношилгоо, эмчилгээний чадамжийг тогтоох, хяналтын чиглэлээр цогц үнэлгээ хийх аж. Эрүүл мэндийн яамны урилгаар 15 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн уг багийнхан Хавдар судлалын үндэсний төв болон улс, хувийн хэвшлийн томоохон эмнэлгийн хавдрын тусламж, үйлчилгээтэй танилцаж буй гэнэ.
2024-05-09
Төгсөгчдийн 17 хувь нь эх хэлээ мэдэхгүй байна
Монгол Улсад хууль, дүрэм, журмыг бүрэн хэрэгжүүлсэн бол хүний эрхийг бага зөрчиж, салбар бүр өнөөдрийнхөөсөө өөр түвшинд хүрэх байсан болов уу. Цаасан дээр үлдсэн олон хуулийн нэг нь Монгол хэлний тухай хууль. 2015 оны долоодугаар сарын 1-нээс мөрдөж эхэлсэн уг хуулиар уран зохиолын хичээлд хүүхдүүд нэгдүгээр ангиасаа шамдаж, гудамж талбайд гадаад хэлээр бичсэн ганц ч хаяг харагдах ёсгүй. Мөн 2013 онд Монгол хэл, бичгийн боловсролыг сайжруулах арга хэмжээний тухай Засгийн газрын 37 дугаар тогтоолыг баталсан.
2024-05-08
Ой, хээрийн түймэр 3.8 хувиар өсөв
Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн найман дүүрэг, 21 аймгийн 54 сумд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 135 удаагийн тохиолдол бүртгэгджээ. Үүний 114 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь биологийн гаралтай аюулт үзэгдэл гэнэ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид 23 хүний амь аварсан бол таван иргэн гэмтжээ.
2024-05-07
Хүүхдүүд эдгэрнэ гэсэн итгэлээр хорт хавдартай тэмцэж байна
Аав, ээждээ эрхэлж, аз жаргал, баяр хөөр дүүрэн, цэцэрлэгтээ гүйж явсан жаал хүү өнгөрсөн оны есдүгээр сард тархины хорт хавдраар оношлогджээ. Гэнэт л зогсоо зайгүй бөөлжиж, бие нь тавгүйрхсэн хүүгээ ээж, аав хоёр нь яаран сандран Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д аваачсан байна. Хүүг тэндхийн мэдрэлийн эмч үзэж, MRI шинжилгээ хийсний дараа тархины хорт хавдартай гэсэн хүнд мэдээ дуулгажээ.
2024-05-07
Сэтгүүлчид гартаа гав зүүж, хэвлэлийн эрх чөлөөний төлөө жагслаа
Иргэдийн мэдэх эрхийг хангаж, мэдээллэх үүргийнхээ төлөө ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд өнгөрсөн баасан гарагт “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо” жагсаалыг төв талбайд зохион байгууллаа. Тавдугаар сарын 3 буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэх бус, тэмцэх шаардлага үүссэн учраас сэтгүүлчид гартаа гав зүүж, үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн юм.
2024-05-06