"Хүрээ" амаржих газрын 9 давхар 180 ортой шинэ эмнэлгийг ашиглалтад орууллаа
Нийслэлийн хоёрдугаар төрөх буюу “Хүрээ” амаржих газрын 9 давхар, 180 ортой шинэ эмнэлгийг өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус амаржих газрын үйл ажиллагаа 1959 онд эхэлснээс хойш 65 жилийн дараа ийнхүү шинэ эмнэлэгтэй болж байгаа юм. Энэ хугацаанд “Хүрээ” амаржих газарт 512 мянган иргэнийг өлгийдөн авсан бөгөөд олон эмэгтэйчүүдэд эх барих эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлжээ. Харин шинэ эмнэлгийн барилгын ажил 2022 оны аравдугаар сарын 7-нд эхэлсэн билээ.
2024-10-07
Улаанхуарангийн 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барина
Дэлхийн банкны санхүүжилтээр НЗДТГ-аас хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийн хүрээнд Улаанхуарангийн замын өргөтгөл 4 км замыг цогц гудамж, замын жишгээр шинээр барих юм. Уг замын талаар төслийн зохицуулагч Х.Булгаагаас тодрууллаа.
2024-10-07
“Монгол банхар” клубийн аварга нохойг шалгаруулна
“Монгол банхар” клубийн аваргыг шалгаруулах тэмцээн энэ сарын 13-нд болно. Уг тэмцээнийг Монголын банхар судлалын холбооноос зохион байгуулж буй аж. Тэмцээнд оролцогч банхруудыг үндсэн дөрвөн насны ангиллаар өрсөлдүүлэх нь.
2024-10-07
Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярт яллах дүгнэлт үйлдүүлнэ
УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Түүнийг нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр тэргүүтэй хүмүүсийн хамт 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө АТГ-ынхан хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд саатуулж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулж байсан билээ.
2024-10-07
Үндсэн хуулийн зөрчилтэй “ерөнхийлөгч” гишүүдээ МАН эргүүлэн татаж чадах уу
Гэвч Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу анх удаа холимог тогтолцоогоор сонгогдсон 126 гишүүнтэй УИХ үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Анхнаасаа ийм илтэд хуулийн, тэр дотроо Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулийн зөрчилтэй гишүүдтэй яваад байгаа нь чухамдаа мордохын хазгай л болж буй. Шулуухан хэлэхэд, хэрвээ эдгээр “ерөнхийлөгч” гишүүн бүрэн эрхтэй хэвээр үлдвэл энэ УИХ цаашдаа хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэхэд улам л хэцүү болно. Өнгөрсөн 30 жилийг тогтолцоотой нь, 76-тай нь газар доогуур ортол муулж байгаад ийм өөрчлөлт хийсэн. Үүгээр орж ирсэн гишүүд нь хүртэл Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиа зөрчөөд сууж байх нь үнэндээ ёс зүйг халиад хуулийн хойморт гарчихсан явдал болж байгаа хэрэг юм. Тиймээс ирэх өдрүүдэд Үндсэн хуулийн зөрчилтэй “ерөнхийлөгч” гишүүдээ МАН, тэгээд УИХ-ын Тамгын газар, УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо эргүүлэн татаж чадах уу гэдгийг харах лүлдэж байна.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАХ” НЭГДЭЛ
2024-10-07
Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар зөөлөн цас орж шуурна
Маргааш буюу энэ сарын 8-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 9-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 13-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
2024-10-07
Чингис хот- Норовлин сум чиглэлийн замыг нээв
Чингис хот- Норовлин сум чиглэлийн хучилттай авто зам үргэлжлэл, Багц-1 буюу 68,6 километрын үлдэгдэл 16,8 км авто замын ажлыг ашиглалтад оруулах комисс ажиллаж зорчих хэсгийг хөдөлгөөнийг бүрэн нээлээ.
2024-10-06
Бүх нийтээр мод тарих намрын өдрүүд эхэллээ
Намрын мод тарих өдрүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхэлснээс хойш 7 дахь удаагаа тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдөр Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол дахь Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн харъяа “Ногоон хэрэм” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа.
2024-10-05
Сурагчид айдасгүйгээр хувцсаа солих өрөөтэй боллоо
Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газраас энэ онд зарласан “Асуудлаас шийдэлд” уралдаанд аймгийн “Тэмүүжин” ЕБС хамт олноороо оролцож, сурагчдынхаа хамгийн тулгамдсан гэж үзсэн спорт танхимын хувцас солих өрөөг байгууллаа.
2024-10-05
Механик эд зүйлд гэмтэж бэртэгсдийн тоо нэмэгдэв
Амьгүй, механик хүчинд өртөж, гэмтсэн хүний тоо сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсныг Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс анхаарууллаа. Тус төвийн Тандалт, судалгааны албаны мэдээлснээр өнгөрсөн онд механик эд зүйлд өртсөн хүний тоо 34 000-д хүрчээ. Энэ нь 2022 оны үзүүлэлтээс 12 хувиар өссөн дүн аж. Өөрөөр хэлбэл, 10 мянган хүн тутмын 98 нь санамсар болгоомжгүйгээр гэмтэж бэртдэг байна.
2024-10-05
Хөдөлмөр эрхлэлтийг нэмэх шийдлийн талаар ярилцлаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монголын бизнес инкубаторуудын нэгдсэн холбооны төлөөлөлтэй уулзаж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санал, шийдлийн талаар ярилцлаа. Тус холбоо нь 17 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт 86 гишүүн байгууллагатай үйл ажиллагаа явуулж, гарааны бизнес эрхлэлтийг дэмжиж ажилладаг.
2024-10-05
Сурагчид Ус, дулаан дамжуулах 43 дугаар төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Ирээдүйн хотын иргэд” төсөл өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Уг төслийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдыг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамруулна. Ингэхдээ хотын дэд бүтэц, урлаг соёл, төрийн үйлчилгээний зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцуулж аялуулах юм. Үр дүнд нь сурагчдад хотын соёлыг төлөвшүүлж, байгаль экологийн боловсрол болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой.
2024-10-05