“Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд 41.5 сая мод тарьжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ой 9+” уриан дор ойн салбарын үндэсний II чуулганыг өчигдөр Төрийн ордонд зохион байгуулав. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогод тусгасны дагуу Монгол Улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээг 2030 он гэхэд есөн хувьд хүргэх, ойн салбар дахь ололт амжилтаа дүгнэх, цаашдын зорилт, бодлогоо тодотгох нь энэхүү чуулганы зорилго байжээ. Чуулганыг нээж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлсэн. Дээрх зорилтод хүрэхийн тулд ойн салбарын бодлого, эрх зүйн орчин, бүтэц, зохион байгуулалт, хөрөнгө оруулалт, санхүүжилт, шинжлэх ухаан, технологийн чадавхыг сайжруулахад чиглэсэн дэс дараатай арга хэмжээ хэрэгжүүлэх шаардлагатайг тэрбээр онцлов
2024-03-06
“Ойн салбарын үндэсний II чуулган” болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Ойн салбарын үндэсний II чуулган”-ыг 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна.
2024-03-02
Прокурорын байгууллагын эрх зүйн шинэтгэлийг бүх талаар дэмжинэ гэв
“Бүтээмж, үр нөлөө” уриан дор болсон, прокурорын байгууллагын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцон, хууль ёс сахиулах, үндэсний аюулгүй байдлыг хангах, эрх зүйн шинэтгэлийг нь гүнзгийрүүлэхэд онцгой анхаарч ажиллахыг чиглэл болгов. Ялангуяа улс төр, бизнесийн явцуу ашиг сонирхолд үйлчлэх, улс орныхоо язгуур эрх ашгаас урвах, хэн нэгнийг хэлмэгдүүлэх, ял завшуулах, төрийн албаны нэр хүндийг худалдахын эсрэг хатуу зогсож ажиллахыг анхаарууллаа. Иргэдийн боломжийг хулгайлж, нийгмийн хөгжлийг хойш татсан авлига, албан тушаалын олон арван хэргийг шударгаар шийдвэрлэж чадах, эсэхийг монголчууд анхааралтай ажиглаж байгааг Төрийн тэргүүн сануулж, гагцхүү хуулийг чанд мөрдөж ажиллах ёстойг онцлов
2024-02-26
Монгол, Германы харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр гэргий Элке Бюденбендэрийн хамт Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ нь тус улсаас Ерөнхийлөгчийн түвшинд хийж буй дөрөв дэх айлчлал бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буй юм
2024-02-08