Ес дэх удаагийн “Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоциклч оролцов
Ес дэх удаагийн “Талын салхи” олон улсын мото фестиваль өчигдөр өндөрлөлөө. Уг фестивальд гадаадын улс орноос 450 гаруй мотоциклч зорин ирж оролцсон байна. Фестивальд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэнийг зохион байгуулагчид нь онцолсон. Мотоциклчид цуваа үүсгэн Сүхбаатарын талбайгаас Цонжин болдогийг зорьсон юм. Үйл ажиллагааных нь гол хөтөлбөрүүд тэнд өрнөв. Тухайлбал, мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, циркийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон юм. Мөн урлагийн тоглолт уржигдар болсон бөгөөд “Ice top”, “Niciton”, “Tatar”, “Gangbay” зэрэг хамтлаг оролцжээ.
2024-06-10
"Талын салхи 2024" мотофeстивальд Монгол, Хятад, Солонгос, Орос, Вьетнам тамирчид оролцож байна
"Талын салхи 2024" олон улсын мотофeстиваль зургадугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Цонжилболдогт болж байна. Тус фестивальд 1600 гаруй мотосонирхогч залуус болон тамирчид оролцож байна. Мөн Хятад, Солонгос, Орос, Вьетнам, Англи, Герман тамирчид мото аялал хийн хүрэлцэн иржээ.
2024-06-09
"Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд"#2: Обрущанский Борбала
Обрущанский Борбала: Монголын хатад цэцэн ухаантай, улс төрийн мэдлэгтэй, дайчин эмэгтэйчүүд байсан "Монгол дахь эмэгтэй Элчин сайдууд" контентын шинэ дугаарт Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, түүхч, Хүннү судлаач, Др.Обрущанский Борбала оролцож байна. Тэрбээр Хүннүгийн үеийн түүхэн судалгаа, шинжилгээ хийж хэд хэдэн ном монгол хэл дээр хэвлүүлжээ.
2024-05-23