Сагсан бөмбөгийн "Дээд лиг"-ийн зохион байгуулагчид цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ удаагийн лигийн тэмцээн 130 сая төгрөгийн шагналын сантай. Тодруулбал,
- 1-р байранд орсон баг 100 сая
- 2-р байранд орсон баг 20 сая төгрөг
- 3-р байранд орсон баг 10 сая төгрөгийн шагнал авах юм.
Тус тэмцээнээс "Тэргүүн тоглогч", "Шилдэг зургаа дахь тоглогч", "Шилдэг хамгаалан тоглогч", "Шилдэг шинэ тоглогч", "Шилдэг дасгалжуулагч", "Шилдэг ****" гэх зургаан шагналыг эзнийг тодруулна. Үүнээс:
- "Тэргүүн тоглогч" шагналыг "Хасын Хүлэгүүд" багийн довтлогч Б.Билгүүн,
- "Шилдэг хамгаалан тоглогч" шагналыг "Архайнгайн алтан дорнодын дайчид" багийн төвийн тоглогч н.Энхбаатар
- "Шилдэг шинэ тоглогч" шагналыг "Тэнүүн Өлзий" багийн хамгаалагч н.Ууганбаяр
- "Шилдэг зургаа дахь тоглогч" шагналыг "Алдарт Танан гарьд" багийн тоглогч, ОХМ н.Мөнхболд хүртжээ.
Б.Ялалт: "Монголын сагсан бөмбөгийн салбар сүүлийн 10 гаруй жил дотроо талцаж, 2-3 холбоо байгуулсан. Эл асуудлаас болж олон улсын тэмцээнд оролцох боломжгүй байсан. Тиймээс энэ жил бүгд нэгдэж, салбарын хөгжлийн тодорхойлж, олон улсын тэмцээнд оролцох эрхээ сэргээлгэхээр зорьсон. Үүний дүнд энэ удаагийн лигийн тэмцээнийг Монгол Улсын түүхэнд байгаагүй өргөн хүрээтэй зохион байгуулж буй бөгөөд 13 баг оролцож байна. Одоогоор хагас шигшээ тоглолтууд спортын төв ордонд үргэлжилж буй.
Монгол анх удаа дээд түвшинд 13 баг өрсөлдөж байна
Монголд шүүгчид нь зохион байгуулагчдаас хараат бус байсан анхны тохиолдол юм. Тодруулбал, өмнө аль нэг холбооны албан тушаалтан шүүгчээ томилодог байсан бол энэ жил шүүгчдийн зөвлөл зохион байгуулсан. Ингэснээр тус зөвлөлийнхөн тухайн өдөр гарах тэмцээний шүүгчийг өөрсдөө томилж, хариуцлагаа ч мөн өөрсдөө үүрдэг болсон.
Энэ жилийн лиг эхэлснээс хойш хэд хэдэн шүүгчид сануулга өгч, нэг шүүгчийн шүүх эрхийг хассан. Энэ нь дотоод ардчилал сайн явж байгаагийн илрэл" гэлээ.