Узбекистаны Ташкент хотод энэ сарын 3 хүртэл үргэлжлэх өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-д Монголын туялзуур сэлмийн холбооноос 13 тамирчин ур чадвараа сорьж буй. Манай хөвгүүдийн баг эхний тулаанаа Энэтхэг, охид Хонконгийн багийнхантай хийх нь. Өсвөр насныхны тэмцээнд Монголын сэлэмчдээс Ц.Жигжидсүрэн дасгалжуулагчтай “Дуэль” клубийн Б.Гандөл хагас шигшээд шалгарч, хүрэл медалийн болзол хангажээ. Манайхан одоогоор нэг хүрэл медаль хүртэж, ганцаарчилсан болон багийн төрөлд 96 оноо авсан амжилтаар 21 орноос есдүгээр байрт бичигдэж байна. Сонирхуулахад, АНЭУ-ын Дубай хотод ирэх сард зохион байгуулах өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий олон улсын хамтарсан бэлтгэлд 40 орны тамирчин хамрагдана. Ази тивээс таван тамирчныг сонгон шалгаруулахад “Хангарьд” клубийн Б.Энхмэнд сонгогдов.
Бэлтгэсэн Г.Цэцэг