Израилын Тель-Авив хотод болж өндөрлөсөн “Их дуулга”-ын дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос тамирчдын чансааг шинэчлэн гаргав. Монголын эрэгтэй тамирчдаас 60 кг-ын жинд Б.Цогт-Очир энэ удаа 33-аар урагшилж 47, 66 кг-д Ё.Басхүү III, Г.Хэрлэн 17 дугаар байрт жагсав. 73 кг-д зодоглодог бөхчүүдээс Ц.Цогтбаатар II, 81 кг-д Сайед Моллаей хоёр байр ухран VI, +100 кг-д О.Цэцэнцэнгэл VII байрт бичигджээ. Эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд М.Уранцэцэг III, Б.Баасанхүү 43-аас 27 дугаар байр луу дэвшсэн. Г.Наранцэцэг 39, 52 кг-д Б.Хорлоодой 12, Л.Сосорбарам 15 дугаар байрт эрэмбэлэгдэж байна.