Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Олимп, паралимпийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олимпын жин, зайд медаль хүртсэн тамирчдад 2022 онд олгох сар бүрийн мөнгөн урамшуулалд шаардагдах 1 тэрбум 848 сая төгрөгийг Биеийн тамир, спортын хорооны батлагдсан төсвөөс зохих журмын дагуу гаргахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус хорооны даргад даалгав.