Залуу малчид дайжиж, ахмадууд хотоо манаж үлдэв
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсээр 57.6 сая мал тоолсныг Үндэсний статистикийн хорооноос танилцуулж байв. Ийм тооны малыг одоо хэн маллаж байна, бас цаашид хэн маллах вэ гэдэг асуудал манай улсад хэдийн нүүрлэчихлээ.
2025-03-26
Эргэх цагийн аясад эрчтэй тэлж буй харилцаа
995 онд Гуулин улс Кидан гүрэнтэй харилцаж, 10 солонгос залууг хэл сургахаар монгол нутагт илгээсэн тухай эртний Солонгосын түүхэн сударт гардаг. Ийн эхэлсэн соёлын харилцаа 1030 жил болж байна. Монгол хэл сурахаар 10 залуу ирсний 1000 жилийн ой 1995 онд тохиож, сонин учралаар тэр жил жирийн нэг солонгос иргэн хөрөнгө оруулж, “Улаанбаатар” коллежийг (одоогийн ОУУБИС) байгуулж таарсныг би бэлгэшээдэг. Энэ сургуулийн анхны хичээлийн хонх дуугарсны 30 жил нь мөн энэ онд болж байгаа.
2025-03-25
ҮУИТ-ын уран бүтээлч А.Түвшинбаяр Азийн шилдэг жүжигчин боллоо
Үндэсний урлагийн их театрын бүжигчин А.Түвшинбаяр Осакагийн Азийн кино наадмын шилдэг жүжигчнээр шалгарлаа. Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киноны гол дүрээрээ тэрбээр энэхүү шагналыг хүртсэн байна.
2025-03-25
Сурагчдад эрсдэлийн боловсрол олгох нь
“Монгол хүн-Эрсдэлийн боловсрол” аяныг орон даяар эхлүүлж буйгаа Онцгой байдлын ерөнхий газар (ОБЕГ)-аас өчигдөр мэдээлэв. Аяны хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад эрсдэлийн боловсрол олгох гэнэ.
2025-03-25
Шар усны үерт өртсөн газруудад далан барьжээ
Манай орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс дулаарсантай холбоотойгоор гурван байршлын газарт шар усны үер буужээ. Тэдгээр газарт хамгаалалтын далан босгосноо Геодез, усны барилга, байгууламжийн газраас өчигдөр мэдээлэв.
2025-03-25
Амьд үгс, амьд харилцаа бидэнд хань, урам болдог
“Сайн байна уу, CU-д тавтай морил”, “Сайн байна уу, GS-д тавтай морил” хэмээн эелдгээр угтах залуусын мэндчилгээнээс орон хотын маань орчин цагийн соёл, хэв маяг үнэртээд дасал болж. Эхэндээ нэрэлхэж, санаа зовмоор юм шиг байснаа аажмаар нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуусын энэ л танил дотно мэндчилгээг үгүйлдэг болсон байна.
2025-03-25
“Soulscape” хамтарсан үзэсгэлэн дэлгэжээ
Уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ болон Э.Цагаанцоож нар “Soulscape” хэмээх хамтарсан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Эл үзэсгэлэн нь хүний дотоод ертөнц, хүртэхүйн мэдрэмжүүдийг уран бүтээл болгон илэрхийлж буйгаараа онцлогтой. Мөн байгаль болон хүний нийгмийн заагт орших огтлолцлыг харуулахаар зорьжээ.
2025-03-24
Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав
Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаагийн хурлыг энэ сарын 21-нд зохион байгууллаа. Энэхүү эрдэм шинжилгээний хурлын гол зорилго нь ойн чиглэлээр суралцаж буй оюутнуудад судалгааны арга зүй эзэмшүүлэх, тэдний ур чадварыг нэмэгдүүлэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, докторын түвшний 31 суралцагч илтгэлээ танилцуулсан байна.
2025-03-24
“Орфей” театрынхан таван жүжгээ дахин толилуулна
“Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрынхан таван жилийнхээ ойн хүрээнд өнгөрсөн хугацаанд олны хүртээл болгосон жүжгүүдээ шинэчилсэн найруулгатайгаар дахин толилуулах нь.
2025-03-24
Төрийн өмчит сургуулийн 33.3 хувь нь 40-өөс дээш сурагчтай
Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын 885 сургууль үйл ажиллагаа явуулж буйн 704 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчит эдгээр сургуулиас нэг бүлэгт суралцаж буй хүүхдийн тоо 40-өөс дээш гарсан 235 сургууль бий.
2025-03-24
Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав
Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар элдэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бичлэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьтныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэдэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүмжиллээ.
2025-03-24