АНУ Оросоос газрын тосны импортоо сэргээв
АНУ нэг жил хагас завсарлсаны дараа ОХУ-ын газрын тосыг импортолож эхэллээ гэж РИА Новости агентлаг Америкийн статистикийн албаны мэдээлэлд тулгуурлан мэдээлэв.
2024-01-11
Хүндэт "Оскар"-ын шагнал гардуулах ёслол болов
"Бүх насаараа кино урлагт зүтгэж, гарамгай амжилт гаргасан, кино урлагыг хөгжүүлэхэд оруулсан онцгой хувь нэмэр, академид нэр хүндтэй ажилласан" хүнд олгодог хүндэт “Оскар”-ын шагналыг гардуулах 14 дэх удаагийн ёслол АНУ-ын Лос Анжелес хотноо мягмар гарагт боллоо.
2024-01-10
Францын Ерөнхий сайд огцорчээ
Францын Ерөнхий сайд Элизабет Борне албан тушаалаасаа даваа гарагт огцорлоо.
Энэ тухай тус улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон X (хуучнаар Твиттер) хуудсаараа мэдэгдэв.
2024-01-09
Билл Клинтон хэвлэл мэдээллийнхнийг заналхийлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон сэтгүүлчдийг заналхийлэн, насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалсан хэрэгт буруутгагдсан санхүүч Джеффри Эпштейнтэй холбоотой материал бичихгүй байхыг шаарджээ.
2024-01-05
Холливудын од Вин Дизелийг бэлгийн хүчирхийлэлд буруутгажээ
Пүрэв гарагт Калифорнийн Дээд шүүхэд гаргасан иргэний нэхэмжлэл нь 2010 онд болсон гэх үйл явдлаас үүдэлтэй. Жүжигчний туслах байсан Аста Жонассон мэдэгдэж буйгаар Дизель түүнийг Атланта дахь зочид буудлын өрөөнд хүчирхийлсэн гэжээ. Эмэгтэй “бэлгийн харьцаанд орох хүсэлгүй байгаагаа" тодорхой ойлгуулсан ч Дизель үл тоомсорлосон гэж гомдолд бичжээ.
2023-12-22
Чехийн их сургуульд халдлага болж 15 хүн нас барж, 25 хүн шархаджээ
Арванхоёрдугаар сарын 21-ний пүрэв гарагт Прага хотын Карлын их сургуулийн байранд буудалцаан болжээ.
Цагдаагийнхны мэдээлснээр 15 хүн амиа алдаж, 25 шархадсаны 10 нь маш хүнд байдалтай байна. Мөн гэмт хэрэг гарсан өдөр буюу пүрэв гарагт халдлага үйлдсэн этгээдийн аав нас барсан байдалтай олдсон гэж мэдээнд дурджээ.
2023-12-22
2030 оны өвлийн олимпыг зохион байгуулах улс олдохгүй нь
2030 оны өвлийн олимпийг зохион байгуулах газар олдохгүй болох нь гэж Олон улсын олимпын хороо (ОУОХ) санаа зовж эхэлжээ. Тэмцээн болоход зургаан жил үлдээд байгаа бөгөөд зохион байгуулахыг хүссэн өргөдөл гаргагч орнууд нэг нэгээрээ хүсэлтээ эргүүлэн татаж байна.
2023-12-20