Элчин сайд Чой Жин-Вон төмөр зам, агаарын тээврийн харилцааг өргөжүүлэхээ илэрхийллээ
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар өнөөдөр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин-Вон, БНСУ-ын Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын зөвлөлийн эдийн засгийн асуудал хариуцсан газрын дарга Жан Жүн-Сонг нартай уулзаж, хоёр улсын зам, тээврийн салбар тэр дундаа төмөр замын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
2024-06-11
Солонгос компаниуд метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро” барих төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэгчээр БНСУ-ын "Dohwa Engineering", “Korea national railway”, “Korea railroad corporation” “Soosung Engineering” компаниудын хамтарсан түншлэл шалгарлаа.
2024-06-11
Б.Очирваань: Мөрөөдлөө биелүүлэхийн тулд 14 мянган км-ыг дугуйгаар туулж, зорьсондоо хүрч чадлаа
Б.Очирваань жилийн өмнө Манчестер Юнайтедын тоглолтыг Олд Траффорд цэнгэлдэхэд үзэх зорилго тавьж, дугуйтайгаа аялалд гарсан билээ. Тэрбээр "Би жилийн өмнө гэрээсээ гарч, аяллаа эхлүүлсэн. Хүн хаанаас хаа хүрч болдог вэ гэдгийг харуулахыг хүссэн. Аялж ирээд хамгийн эхэнд төв талбайдаа ирж эзэн Чингис хаандаа хүндэтгэл үзүүлэх зорилготой байсан. Энэ зорилгоо энэ олон дугуйчин ах, эгч нартайгаа биелүүлсэндээ баяртай байна.
2024-06-11
Монгол улс дахь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын асуудлыг хэлэлцлээ
Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын Азийн Бодлого, хөтөлбөрүүдийн ахлах менежер хатагтай Люсиа Киримело, менежер Жулдыз Абдырахманова нарыг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаяр, СХОГ-ын ССХ-ийн дарга Б.Дэлгэржаргал нар хүлээн авч уулзлаа. ОҮИТБС ба Монгол Улс дахь ОҮИТБС-ын Олон талын оролцоот ажлын хэсгийн хамтарсан баталгаажуулалтын семинар энэ сарын 3-ны өдөр эхэлж, таван өдрийн турш үргэлжиллээ.
2024-06-11
Критикал минералын ордын хайгуулыг өргөжүүлнэ
“Монгол Улс никель, лити, газрын ховор элемент зэрэг критикал минералын шинэ ордын хайгуулын ажлаа өргөжүүлэхээр зорьж байна” гэж УИХ-ын дарга Г.Занданшатар Nikkei Asia сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдав. Тэрбээр Токиод болж буй “Никкей” компанийн “Азийн ирээдүй” чуулга уулзалтын үеэр “Бидэнд хайгуул хийгдээгүй олон газар бий. Ирээдүйд никелийн сайн орд олно гэж найдаж байна” гэж онцолжээ.
2024-06-10
Хиймэл нууранд живсэн иргэнийг аврав
Өнөөдөр Налайх дүүргийн VI хороонд байрлах хиймэл нууранд хүн живсэн гэсэн дуудлага 14:02 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн Онцгой байдлын хэлстийн бүрэлдэхүүнийг очиход 16 настай иргэн усанд осолдсон байсан.
2024-06-09
Архангай аймгийн ойн сангийн 27000 га-д шавьжны устгал хийнэ
2024 онд Улсын төсвийн хөрөнгөөр “Ойн хөнөөлт шавжтай үүргийн шүршигч багаж ашиглан тэмцэх ажил”-ын хүрээнд Архангай аймгийн Хотонт, Төвшрүүлэх, Цэнхэр, Булган, Өндөр-Улаан, Өлзийт, Эрдэнэмандал сумдын ойн сангийн 27000 га талбайд устгал хийхээр төлөвлөжээ.
2024-06-09
Төрийн залуу албан хаагчдыг Японд мэргэшүүлнэ
Монгол Улс уг хөтөлбөрт 2001 оноос хамрагдаж өнөөгийн байдлаар нийт 416 албан хаагчид Япон Улсын их дээд сургуулиудад суралцан, санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, уур уурхай, боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр мэргэжил, боловсрол, ур чадвараа дээшлүүлэв.
2024-06-09
45 улсын 156 цэг рүү нислэг үйлдэнэ
Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Бүгд Найрамдах Латви Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Улс төрийн газрын захирал Анджейс Виюмсонс нар зургадугаар сарын 5-ны өдөр “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Латви Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурж, эцэслэн баталлаа.
2024-06-08
Дугуйгаар аялагч Б.Очирваань зургадугаар сарын 11-нд Монголдоо ирнэ
Манчестер Юнайтед багийн хөгжөөн дэмжигч, Уэйн Рүүнийг шүтэн биширдэг Б.Очирваань 2023 оны тавдугаар сард Манчестер хотыг зорьж, ганцаархнаа дугуйгаа жийгээд Монголоос хөдөлсөн юм. Олд Траффорд цэнгэлдэхэд хайртай багийнхаа тоглолтыг үзэх мөрөөдлөө биелүүлэхийн тулд тэрбээр 20 улсаар дамжиж, 14,000 километр замыг туулсны эцэст зорьсондоо хүрсэн билээ.
2024-06-08
V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана
Чингэлтэй дүүрэг, IV хороо буюу V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх авто замыг 2024 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны зургадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.
2024-06-08