Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны Төв Азийн бүс хариуцсан захирал Сузанна Харгитай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотод 2024-2028 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
2024-04-24
МУИС-ийнхан цахим хичээлээ олон улсын платформд байршууллаа
МУИС-ийнхан“Archaeology of past nomads on the Mongolian steppe” нэртэй, нийтэд нээлттэй цахим хичээл бүтээж, “Future learn” олон улсын платформд байршуулжээ. Уг хичээл нь манай улсын онцлог, ондоошлыг харуулах зорилготой юм байна. Олон улсын суралцагчдын анхаарал, сонирхлыг зүй ёсоор татах зорилгоор нүүдэлчдийн археологийн сэдвийг уг хичээлд тусгасан аж. Дотоодын их, дээд сургуулиудаас анх удаа олон улсын платформд хичээлээ байршуулсан нь энэ.
2024-04-24
Ирээдүйд суралцах чиглэлээрээ олимпиадад өрсөлдөх боломжтой
“Intellectual challenge” олон улсын олимпиадыг “YouthX” байгууллагынхан Монголд зохион байгуулах гэж байна. Эхний шатны шалгалтыг энэ сарын 27, зургаадугаар сарын 1-нд зохион байгуулна. Олимпиадын бүртгэлийг явуулж дууссан бөгөөд эхний шатанд өрсөлдөхөөр 361 оролцогч бүртгүүлжээ. Тэднээс 110 сурагч олимпиадад оролцох эрхтэй болсон байна.
2024-04-24
Х.Болорчулуун: Газар тариалан бол бүхний үндэс
Зүүн бүсийн газар тариалан эрхлэгчдийн зөвлөгөөн Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна. Газар тариаланчдын зөвлөгөөнийг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэлсэн үгэндээ газар тариалангийн үйлдвэрлэл жилээс жилд өсөн нэмэгдэж улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж байгаа нь тариалангийн салбарт эрх зүй, эдийн засгийн чиглэлээр хэрэгжүүлсэн шинэчлэл, төрийн дэмжлэг, эрдэм шинжилгээний байгууллага, хувийн хэвшилтэйгээ нягт хамтран ажилласны үр дүн юм.
2024-04-24
Морьт эргүүл ажиллаж эхэллээ
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах
2024-04-24
Утаажилтын бүсээс 85 иргэнийг гаргажээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 42 дугаар хорооны нэгэн барилгын орцонд гал гарчээ. Үүний улмаас битүү утаа үүссэн талаарх дуудлага өчигдөр 05.20 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь очиход 16 давхар барилгын 6-11 дүгээр давхар хүртэлх цахилгааны хуваарилах самбар болон сувагчлал шатаж байсныг унтааржээ. Утаажилтын бүсээс тус байрны 85 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг нь хангасан байна.
2024-04-24