Сураггүй болсон есөн иргэнийг олжээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурлаа. Шуурганы улмаас Увс аймгийн Сагил, Өмнөговийн Даланзадгад, Өвөрхангайн Хайрхандулаан, Тарагт, Зүүнбаян-Улаан сумд есөн иргэн төөрч, сураггүй болсон дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн ажилтнууд хамтран есөн иргэнийг олсон байна. Түүнчлэн Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Өвөрхангайн Хужирт, Өмнөговийн Ханбогд сумд шаварт суусан гурван автомашиныг татан гаргаж, 10 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
2024-04-15
Эмийн үнийн өсөлтийн асуудлаар нээлттэй сонсгол эхэллээ
Эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол Төрийн ордонд эхэллээ. Энэхүү сонсголд Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Цагдаагийн Ерөнхий газар, ХЭҮК, Үндэсний аудитын газар,ЦХХХЯ, Тагнуулын Ерөнхий газар, Хил хамгаалах Ерөнхий газар, ШӨХТГ болон иргэдийн төлөөлөл оролцож байна.
2024-04-15
“Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт шалгаж эхэллээ
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүдрийн овоолгыг ашиглан үйл ажиллагаа явуулж буй “Ачит ихт” ХХК-ийг онц их хэмжээний татвараас зайлсхийсэн байж болзошгүй үндэслэлээр ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхлэв. Энэ хүрээнд өнгөрсөн баасан гарагт тухайн компанийн Улаанбаатар хот дахь оффис буюу Хан-Уул дүүргийн нутаг, “Хаан банк” цамхгийн 21 дүгээр давхар дахь албан өрөөнд нь нэгжлэг хийсэн юм.
2024-04-15
13 сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хэвлэл мэдээллийн байгууллагын 20 орчим сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан талаар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хууль хяналтын байгууллага дураараа хязгаарлаж, халдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд иргэний эдлэх эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглосон. Тэгвэл 20-иод сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд чухам ямар үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа вэ.
2024-04-15
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Төв аймгийн зүүн, Хэнтийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Дундговийн зүүн, Дорноговийн баруун хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваанд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024-04-14
Сураггүй болсон 21 иргэнийг эсэн мэнд оллоо
Өнгөрсөн шөнө Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт Богд, Зүүнбаян-Улаан, Есөнзүйл, Баян-Өндөр, Тарагт, Хужирт сумдад төөрсөн, сураггүй болсон 21 иргэн, автомашин цасанд суусан 5 дуудлага бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын газар, сум орон нутгаас алба хаагчид гарч эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан иргэдийг эсэн мэнд оллоо.
2024-04-14
Нийт нутгийн 70 хувьд бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна
Бэлчээрийн ургамлын ургалт дөрөвдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цухуйгаагүй. Завхан, Архангай, Дундговийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар муу буюу ургамал цухуйсан боловч мал бэлчээх нөхцөл бүрдсэнгүй.
2024-04-14
“Ачит Ихт” компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч байсан
Өчигдөр Эрүүгийн цагдаагийн газраас “Ачит Ихт” ХХК-ийн байранд нэгжлэг хийсэнтэй холбоотой тус компаниас мэдэгдэл гаргаж, мэдэгдэлд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой хамааралгүй хэмээн дурджээ. Гэвч тухайн компани байгуулагдах үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, П.Цагаан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга байсан билээ.
2024-04-13
Биологийн олон янз байдлыг хадгалах нь амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн гарц юм
элхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээ тунхаглалд тусгагдсан зорилтуудыг яаралтай хэрэгжүүлж эхлэх шаардлага тулгамдаж, энэ нь манай гараг дээр амьдарч буй амьд оршихуй бүрийг хамгаалж үлдэх сүүлчийн боломж болж байна. Ганц жишээ дурдахад Монгол орны хөхтөн амьтдыг Олон улсын Улаан дансны үнэлгээгээр үнэлж үзэхэд устаж байгаа, устаж болзошгүй, эмзэг ангилалд орсон хөхтөн амьтдын талаас илүү хувь (52%) нь амьдрах орчны хомсдол доройтлоос болж тоо толгой нь буурч байна.
2024-04-13
Архангай, Булган, Өвөрхангайн нутгаар цасан шуурга шуурна
Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд хэсгээр цасан шуурга шуурч, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Мөн Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 14-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэх тул зам, даваад халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2024-04-13
Хуучирч муудсан сурталчилгааны самбарыг буулгаж байна
2024 оныг “Тохижилт-бүтээн байгуулалтын жил” болгон зарласантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын захирамжаар таван Ажлын хэсэг байгуулагдаж, хотын гол магистрал зам дагуух нийтийн эзэмшлийн зам талбайд стандарт мөрдүүлэн, зөрчлийг арилгахаар ажиллаж буй.
2024-04-12